Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Ардын намынхан Их хурлаараа С.Данзан даргыгаа ингэж үдэж байв шүү

trend

Админ

img

2025 оны 5 сарын 29

img

108

news-img

-Иргэн баян бол улс баян гэж Ардын намын анхны дарга, 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг С.Данзан хэлсэн гэдэг. Тэр хүний бодлого нь энэ байж. Харин 2024 оны сонгуулиар Н.Номтойбаярын Үндэсний эвсэл уг үгийг хэрэглэсэн.

Тодотгож хэлэхэд, С.Данзан нь тэр үеийн бодлого баригчдаас эрс ялгаатай зарчмыг барьдаг либерал ардчилсан сэтгэлгээтэй хүн байжээ. Тэрбээр барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол орноо татан босгох талаар ээлжит улсын бага хурлуудаар удаа дараалан саналаа оруулж байсан ба Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг монгол доллар болгох саналаа ч илэрхийлж байжээ. Данзангийн доллар гэгдэж үлдсэн. Мөн Монгол орон хэзээ ч капиталист нийгмийг алгасч болохгүй гэж үздэг байжээ. энэ нь түүнийг коминтернийхэнд илүү үзэгдэх, шахан зайлуулах гэсэн бодлогод нь гүн түлхэц өгсөн гэдэг. Нэг үгээр хэлэхэд Монгол Улсын бие даасан байдал, үндэсний хөгжлийн замын үзэл баримтлалыг тууштай хамгаалан тэмцэж байжээ.

С.Данзанг МАН-ын III их хурлын үеэр 1924 оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө Бүх Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдорж Ринчиногийн заавраар баривчилж, 28-нд МАН-ын их хурал, засгийн газрын хамтарсан хурлаас: Бүх хэргийг 24 цагийн дотор нягтлан байцааж, ял төлөвлөн гүйцэтгэх үүрэгтэй тусгай комиссыг байгуулан шүүхийн шийдвэргүйгээр хувьсгалын эсэргүү гэх хилс хэрэгт яллаж 30-ны үүрээр Шар хаданд аваачиж буудан хороожээ.

Энэ талаар Дотоодыг хамгаалах газрын ажилтан Сандуйжавын дурсамж үлдсэн байдаг. Түүний өгүүлснээр дараах зүйл болжээ. Сандуйжав: -Шөнийн 11 цагийн үед намын их хурлаас: -Дотоодыг хамгаалахын хүмүүс байна уу гэхэд бид ороход тушаасан нь: -Жанжин С.Данзан, Баваасан нар нэгдэн улсаас урваж, тэрсэлсэн нь илэрсэн тул шууд гавшгайлан баривал зохино. Дараа тусгай бүрэн эрхтэй комисс гарган шийтгүүлнэ гэжээ. Ингээд Оросоос Монголд суугаа элчин Васильевийн тэргийг пулемёт авч яваад С.Данзангийн гэрт орж, буу тулган хувцсыг нь өмсүүлэхэд С.Данзан: -Барихад амар тавихад хэцүү биш үү гэхэд бид хариу хэлээгүй. Мөн шөнө тусгай комиссоос тэдэнд ял онооход: Та нарын хэрэг оростой холилдсон хэрэг тул Орос элчин дээр аваачиж байцаана гэж хууран машинд суулган авч явжээ. Ингэж явсаар хотоос гарахад нь Ж.Баваасан хэрэг бишидсэнийг мэдсэн бөгөөд: -Одоо алах уу гэхэд нь: -Тийм гээд хоёр гарыг нь хүлж, цаазын газарт хүргээд С.Данзанг Дамбадаржаа, Ж.Баваасанг би буудан хороосон. энэ үест бид нар ба Орос улаан цэргийн батальон зэрэг газар очиж, амь хоргодон явж байсан билээ гэсэн нь архивт хадгалагдан үлджээ.

1992 оны арваннэгдүгээр сарын 23-нд Монгол Улсын Дээд Шүүхийн Бүгд хурлаас С.Данзан нарыг цагаатгасан.

101 жилийн өмнөх эл явдлыг нэхэн сөхсөн нь учиртай. 2025 оны тавдугаар сарын 21-нд Ардын намын ҮI бага хурал болсон. ил биш ихээхэн үйл явдал болсныг Ардын намын бага хурлын гишүүд бага багаар задалж л байна.

Товчдоо Ардын намын бага хурлын зорилго нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг буулгах байжээ. Тус хурлын гишүүн олонд хандаж бичихдээ: -Бага хуралд үг хэлсэн 40 гаруй хүний үгнээс Ерөнхий сайдын асуудлыг шийдээд авъя гэх зорилготой хуралд сууснаа бүх хүн ойлгохоор байсан.

Хурлын үеэр намын гишүүдийн зүгээс асуусан Ерөнхий сайдын хүүгийн асуудал, Ерөнхийлөгч асан х.Баттулгатай холбоотой эсэх, Б.Баатар найруулагчийн тухай, гэр бүлийн хүнийхээ тухай нийгэмд байдаг янз бүрийн мэдээлэл болон Уих-ын сонгуульд намын бус хүмүүсийг дэвшүүлсэн зэрэг асуулт, шүүмжлэлд Ерөнхий сайд бүрэн гүйцэт хариултуудыг өгсөн. Ерөнхий сайдын хүүгийн асуудлаар талбай дээр эсэргүүцэл илэрхийлж байгаад: -Миний хүүгийн асуудлыг хуулийн байгууллага шалгаад хариу нь гарах байх аа. Миний хувьд орлогоо нотолно. Орлогоо нотлох ёстой гэсэн залуусын шаардлагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Ийм эргэлзээтэй асуудал үүсгэсэндээ олон нийтээс уучлалт гуйсан. Намын нөхдөөсөө ч уучлалт гуйж байна. хувь хүний асуудалд та бүхэн эргэлзэх хэрэггүй, үнэн мөнөөрөө тогтоогдоод гараад ирнэ гэдгээ хэлсэн.

Б.Баатар найруулагчийн тухайд: -энэ хүн миний төрсөн ах нь үнэн. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоо, хамааралтай гэж намайг ярьдаг яриа бол домог юм гэсэн.

Гэр бүлийн тухайд: Би Бэрхэд нүүж очсон цагаас хамар хашааны, нэг ангийн охинтойгоо гэр бүл болж өнөөдөр бид гурван хүүхэдтэйгээ амьдарч байна. Гэр бүлийн хүнийг маань Б.Туул гэдэг.

Нам бус хүмүүсийг УИХ-д дэвшүүлсэн тухайд: -Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулах парламентыг салбар бүрийн төлөөллөөс бүрдүүлэх үндсэн зорилготой. нь ч МАН-ын шинэчлэлд тустай. Гаргасан шийдвэртээ би үргэлж баяртай байдаг зэргээр хариулсан гэжээ.

Ингээд энэ хурлаас: -Ардын нам “засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр газрыг бүрэлдүүлж, 2024 оны Уих-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй. Ардын намын бага хурлын 2024 оны долдугаар сарын 5-ны өдрийн ү хуралдааны 04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэсэн тогтоолыг баталсан.

Ерөнхийдөө хамтарсан Засгийн газрыг унагах шийдвэр. ингэхээр намын дарга Л.Оюун-эрдэнэ нь ойчно гэсэн үг. Намын дарга болсноос нь хойш Ардын нам нэг ч сонгуульд ялагдаагүй. Гэвчиг Ардын намынхан 101 жилийн өмнө их хурлаараа С.Данзан даргыгаа иймэрхүү маягтай үдэж байсан түүхтэй юм. Адилдуу л юм болжээ.

Нэмээд нэг зүйлийг тодотгоё. Үндсэн хуульд: -Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан.

Энд тодорхойлсон: -Сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага нь Уих-ыг хэлнэ.

Тиймээс үндсэн хуулийн 20 дугаар зүйлд: -Уих бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Уих-д хадгална гэсэн байдаг.

Гэвчиг хамтарсан Засгийн газрын хувь заяаг Уих-аас урьтаад улс төрийн нам дэнсэллээ. энэнээс болоод Монголд улс төр, эдийн засгийн хямрал бодитойгоор нүүрлэх эрсдэлтэй туллаа.

Нэгэнт ийм хямрал руу эргэлт буцалтгүй орчихвол хариуцлагыг хэн хүлээх вэ?

хамтарсан засгийн газрыг задлах шийдвэр гаргасан улс төрийн нам уу? эсхүл энэ эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчид уу?

Ө.БиЛЭ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 54.8 хувийн ирц...

img

8 цагийн дараа

11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагт нээнэ

11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг шинэчилж байна. Тус хэсгийн замыг өнөөдөр 22:00 ц...

img

8 цагийн дараа

Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналаа эргүүлэн татжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг АН-аас хүргүүлээд байсан юм. У...

img

7 цагийн дараа

Владимир Зеленскийн анхны айлчлал

Германд шинэ засгийн газар байгуулагдсаны дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Берлинд анх удаа айлчилж, энэхүү айлчлалын үр...

img

7 цагийн дараа

П.Ганзориг: ХҮН нам Монгол Улсын эрх ашгаа бодож Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байна

Улсын их хурлын гишүүн, ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзоригтой ярилцлаа. -Засгийн газартай холбоотой асуудал хоёр доло...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

МАН дахь түгжил, дүлзэн, сэнгүм, хоролмаанууд өөрийн ЗГ- аа өөрсдөө унагасан….

Онцлох нийтлэлүүд