мэдээ
Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна

Админ
2025 оны 9 сарын 06

26

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж буй. Энэ хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээг дүүргүүд өөрсдөө хариуцаж тогтмол хийж байна.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Хот нийтийн аж ахуйн чиглэлд олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаас шат дараатайгаар хот нийтийн аж ахуйд ажиллаж байгаа нийт ажилчдын цалинг нэмсэн. Мөн хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хийж байна. 2024 онд 114 техник хэрэгсэл авсан бол, 2025 онд 241 техник хэрэгсэл шинээр авахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна” гэлээ.
Баянгол дүүргийн ЗДТГ-ын тохижилтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Нийслэлээс дүүрэгт хот нийтийн ажлын чиг үүрэг шилжиж ирснээс хойш томоохон ахиц дэвшлүүд гарсан. Үүний хүрээнд хүн хүч техник хэрэгсэл өнөөдрийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн. Дүүргийн хэмжээнд 500 гаруй ажилтан албан хаагч болон хувийн хэвшлийн болон орон нутгийн өмчит 23 байгууллага цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийн ажилбарууд, орчны гэрэлтүүлэг, хог тээврийн ажлуудыг өдөр бүр хуваарийн дагуу гүйцэтгэн ажиллаж байна. Энэ онд нийслэлээс парк шинэчлэлт хийж байгаатай холбогдуулан зам талбай болон хайс хашлага угаадаг, усалгаа хийдэг, өвөлдөө давс бодис цацах олон үйлдэлт дэлхийн томоохон брэндүүдийн 40 гаруй зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийж, хот нийтийн аж ахуйн ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна. Мөн бид өнгөрсөн сард бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулсан бөгөөд уг цэвэрлэгээнд 206 сууц өмчлөгчдийн холбоо, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 2100 аж ахуйн нэгж, төрийн болон захиргааны 450 албан хаагч оролцсон” гэлээ.
Түүнчлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.
Тус аянаар хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм.





Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...
7 цагийн өмнө
“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
“Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй 7 худагт эхэллээ. Тэмцээнд элит ангилалд Сингапур, Яп...
8 цагийн өмнө
Допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасчээ
Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн ...
9 цагийн өмнө
АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам лхагва гарагт мэдэгдэл гаргаж, АНУ-ын Засгийн газар гадаад оюутнууд болон сэтгүүлчдийн визний хуга...
10 цагийн өмнө
Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин төр...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд