мэдээ
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд танилцууллаа DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 07

302

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөх албан бичгээ танилцууллаа.
Тэрбээр, “Ардчилсан тогтолцоог хамгаалж, нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэн яаралтай огцруулах үндэслэлтэй гэж үзэж байна. Гишүүд маань нам харгалзахгүйгээр Монголын ардчилал, Монголын хамгийн үнэт зүйлийн төлөө нэгдэнэ гэж итгэж байна, нэгдээсэй гэж уриалж байна. Ж.Баярмаа гишүүн нэгдэхээ илэрхийлсэн, ингээд хоёр УИХ-ын гишүүн боллоо. Цэрэг хүүтэй холбоотой ХЗДХ-ийн сайдын тайлбарт итгэхгүй байна. Гэмт хэргийн золиос болсон хүн бүрийг архичин, гэмт хэрэгтэн болгодог” гэв.
Дараах үндэслэлийг танилцуулав. Үүнд,
- Хүний эрх, эрх чөлөө алдагдсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаат байдлын эрхийг хамгаалах үүднээс хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд өвлийн морин уралдааныг хориглох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргасан атал түүнийг үгүйсгэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ нь Засгийн газар Үндсэн хуульд заасан амьд явах эрхийн баталгааг үгүйсгэж УДШ-ийн гаргасан шийдвэрийг үл тоосон эрхзүйт төрийн эсрэг шийдвэр юм.
- Ардчилсан тогтолцооны язгуур болох улс төрийн болон иргэний эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шахан хавчих олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гутаан доромжлох, олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл тараах зэрэг үйл ажиллааг Засгийн газраас зохион байгуулж байгаа нь олон нийтэд ил болсон. Түүгээр зогсохгүй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуурамч мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгах, гэр бүл хамаарал бүхий этгээд нь Засгийн газрын байгууллагын шалгалт оруулах зэргээр дарамт шахалт үзүүлэх зэргээр хууль бусаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах нь даамжирсан.
- Хуулийн хэрэгжилт Засаглалын хямралын талаар, Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, мөрдөн шалгах чиг үүргээ биелүүлэхийн оронд шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараалан халдаж олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг гутаах, шүүхэд итгэх итгэлийг сулруулах ажиллагааг зохион байгуулж байгаа нь засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдлийг бий болгож байна…
- Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт зах зээлийг боомилж байна,
- Хэт үрэлгэн төсөв нь үнийн өсөлтийг гааруулж, ядуурлыг бууруулах боломжгүй болголоо,
- Татварын бодлого оновчгүй, улмаар татвар төлдөггүй хэсэг хождог тогтолцоо бий болсон.





Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны 06 дугаар сары...
8 цагийн дараа
15-17 насны гурван хүүхэд 32 настай эрэгтэйг зодож хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ
Баянзүрх дүүрэгт 15-17 насны гурван хүүхэд 32 настай эрэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэрэг өнгөрөгч ням гарагт буюу /2025-05-25/-ны...
7 цагийн дараа
Засгийн газрын гишүүд Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжлээ
Засгийн газрын хуралдаан өнөөдрийн хуралдаанаар “Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэх&...
7 цагийн дараа
Германы канцлер Москвад бодит анхааруулга өгөв
Фридрих Мерц канцлер болохынхоо өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Европын бусад орнууд Киевт далавчит пуужин нийлүүлж байга...
7 цагийн дараа
МИАТ Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж, ирэх сараас эхлэн Хятадын ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Доржрэнчин дамбий
зүйтэй

Цэвэгсүрэн
УИХ н гишүүн бол МОНГОЛ УЛСЫН төлөө тангараг өргөдөг амиа алдахаасч буцахгүй ЭХ ОРОНЧ байх ёстой УИХ н гишүүн Лодойсамбууд маш их харамсаж байнаа.МОНГОЛ УЛС тогтвортой хөгжиж байгаа ЗГ н Eрөнхий сайдаа огцруулах ямарч үндэслэл байхгүй ээ