мэдээ
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч П.Ганхүү гэж хэн бэ
![trend](/images/guest.png)
2016 оны 7 сарын 29
![img](/images/view.png)
16
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж дөрвөн сайдын асуудлыг дахин хэлэлцсэн билээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ЭХ-ний сайдад нэр дэвшүүлсэн Т.Энхтайванг АТГ-аас “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэн учир бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцээд нэрийг нь татлаа. Харин түүний оронд П.Ганхүүг нэр дэвшүүлээд байгаа юм. Тэрээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин аж. П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 1997 онд төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн аж. Пүрэвжав овогтой Ганхүүг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 100 дэмжсэн байна.
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
Майкл Уолтц: Украины дайны хариуцлагыг Европын орнууд хүлээх ёстой DNN.mn
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Уолтц NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа “Украины дайны ...
8 цагийн дараа
Б.Соронзонболд заан, А.Бямбажав харцага тэргүүтэй бөхчүүд цагаан сараар Э.Оюунболдыг барилдуулахыг шаардлаа DNN.mn
Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 2023 оны хоёрдугаар сарын 20-ноос энэ оны зургадугаар сар хүртэл хасахаар шийдвэрлэсэн бил...
7 цагийн дараа
Нийтийн тээвэрт энгийн Umoney картыг хэвийн ашиглана DNN.mn
2025 оны гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн Хугацаатай картын үйлчилгээг зогсооно. Хугацаатай карт нь том хүн сард 25000₮, хү...
7 цагийн дараа
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв DNN.mn
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 2 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шал...
7 цагийн дараа
Д.Рэгдэл: Угаартаж нас барж байгаа асуудал түлшнээс биш, зуухнаас шалтгаалсан эрсдэл гэж ойлгох хэрэгтэй DNN.mn
Монгол Улсын Их хурлын гишүүн, академич Д.Рэгдэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Анхны 126 гишүүнтэй парламентад та шинжлэх ухааны...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд