мэдээ
Б.Соронзонболд заан, А.Бямбажав харцага тэргүүтэй бөхчүүд цагаан сараар Э.Оюунболдыг барилдуулахыг шаардлаа DNN.mn
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2025 оны 2 сарын 11
![img](/images/view.png)
69
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2025/02/image-84.jpeg?v=1739244322)
Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 2023 оны хоёрдугаар сарын 20-ноос энэ оны зургадугаар сар хүртэл хасахаар шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл, түүний барилдах эрхийг хоёр жил дөрвөн сараар хассан юм. Үүнтэй холбогдуулан нэр бүхий бөхчүүд улсын арслан Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд оролцуулахыг шаардаж эхэлсэн билээ.
Энэ талаар Улсын харцага А.Бямбажав Монголын Үндэсний Бөхийн холбоонд хандаж, “Цагаан сараар Э.Оюунболдыг барилдуулаач ээ. Барилдаан сонирхолтой болно шүү дээ. Тэгсэн тэгээгүй та нар ганц хоёр сарын өмнөөс уучлалт гуйлгаад л барилдуулдаг биз дээ. Аавын хүүг “Алаг” үзэж яадаг юм бэ” гэв.
Харин улсын заан Б.Соронзонболд “Бүх хүнд үнэхээр адил тэгш шударгаар арга хэмжээ авдаг бол Э.Оюунболдын эрхийг хэдэн жилээр ч хасаж болно. Хасахыг нь ч дэмжинэ. Нэгэнт дур зоргоороо шийддэгээс хойш, бас нэгэнтээ энэ оны зургадугаар сараас барилдаж болно гээд шийдвэрлэчихсэн юм бол гурван сар дутуу гэхгүйгээр цагаан сараар барилдуулах хэрэгтэй. Гурван сар байтугай жил, хоёр жилийг ч хүчингүй болгоод, бүр эрхээ ч хасуулахгүй барилдаад байж болж байгаа шүү дээ” гэсэн юм.
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа энэ сарын 27-нд, 3-8-ын даваа 28-нд тус тус болох юм.
Ө.АЗАА
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn
Хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байх Мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй байх, Бага насны хүүхдийг харгалзахгүй хүнгүйгээ...
8 цагийн дараа
Халиа тошин үүссэн байршлуудад нийт 47.4 мянган метр.куб суваг татаж, 2500 тонн мөсийг тээвэрлэлээ DNN.mn
Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хороо...
7 цагийн дараа
Өрхийн сарын дундаж орлого 2 сая 617 мянга, зарлага 2 сая 697 мянга байна DNN.mn
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны аравдугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа. 2024 оны гура...
7 цагийн дараа
Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна DNN.mn
Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийг нэгдүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 га...
6 цагийн дараа
“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна DNN.mn
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилгоор гэр хорооллын бүс...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд