мэдээ
Дүүргүүдийн Засаг дарга нарыг батламжиллаа

2016 оны 11 сарын 09

36
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат
ЧИНГЭЛТЭЙ, БАГАНУУР, НАЛАЙХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖИЛЛАА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар Цэндийн Сандаг-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Жамсрангийн Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг даргаар Чойжинсамбуугийн Раднаабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Жигжидсүрэнгийн Сандагсүрэн нарыг батламжиллаа.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэлэхдээ “Өнгөрсөн 10 дугаар сард явагдсан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн шинэ хурал анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргаар томилогдохоор төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийнхээ мэдээллийг ирүүлсэн билээ. Хуулиараа дүүргийн Засаг даргын томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай. Үүнийг НЗДТГ судалж үзээд, өнөөдөр эхний 4 дүүргийн Засаг даргын батламжинд гарын үсэг зурлаа. Шат шатны Засаг дарга нар бол “Монгол төрийн төлөөлөгч“ байдаг. Гол үүрэг нь хууль, тогтоомжийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх явдал юм. Тиймээс өнөөдөр батламжаа авч байгаа Засаг дарга нар Монгол Улсын Засгийн газрын болон хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн чадвартай, хуульд заасан болзлыг бүрэн хангасан, иргэдийнхээ сонголтоо эрхээ авсан, мэргэшсэн албан хаагчид гэж бид үзэж байна. Тиймээс та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Үлдсэн 5 дүүргийн Засаг дарга нарын томилгоог энэ 7 хоногтоо багтаад хийхээр ажиллаж байна.” гэлээ.
Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Багануур дүүргийн Засаг даргаар 2 дахь удаагаа ажиллахаар батламжаа авлаа.Өмнөх туршлагадаа тулгуурлан, ирэх 4 жилд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Төсөв, санхүүгийн хүнд нөхцөл бий болох төлөвтэй байгаа учраас төрийн албыг цомхон чадварлаг болгож, ард иргэддээ ил тод , нээлттэй хүргэж ажиллах хэрэгцээ шаардлага бий. Тиймээс гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.” гэсэн юм.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Итгэл хүлээж, дүүргийн Засаг даргаар томилогдсондоо баяртай байна. Бидний өмнө байгаль орчинд ээлтэй эко орчин бүрдүүлж, Налайхыг жишиг хот болгох олон асуудал тулгарч байна. Энэ бүгдийг ээлж дараатайгаар зохион байгуулж, ажлаа шуурхай эхлүүлэх бодолтой байна.
Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар





“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын цам харайх бүжгийн төгсгөлд сор заллаа
Сор залах ёслол нь тохиож болох бүх гай барцдыг арилгах бэлгэдэлтэй шашны зан үйл юм. Сүсэгтэн олон бие дэх өвчин зовлон, барцад гай...
7 цагийн дараа
Монголын эмэгтэй баг хагас шигшээд Польштой өрсөлдөнө
Улаанбаатар хотод болж байгаа 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд болж байна. Эмэгтэйчүүдийн шөвгийн наймд учраа ...
7 цагийн дараа
Цэргийн нисгэгч нар түймрийн голомтуудад гал сөнөөгчдийг хүргэж байна
Зэвсэгт хүчний агаарын цэргийнхэн тэр дундаа цэргийн нисгэгч нар түймрийн голомтуудад гал сөнөөгчдийг хүргэх ажлыг гүйцэтгэж байна. ...
7 цагийн дараа
Ц.Бат-Оюун: Хэт халалтын улмаас усны эргэлт эрчимжиж, хур тунадасны горимд өөрчлөлт ордог
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Ц.Бат-Оюунтай ярилцлаа. -Одоо...
6 цагийн дараа
Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно
Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Шелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд