мэдээ
“Төвлөрлийг сааруулах бодлого-Орон нутгийн хөгжил” чуулган болж байна

2016 оны 12 сарын 06

49
“Төвлөрлийг сааруулах бодлого-Орон нутгийн хөгжил” чуулган өнөөдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан хамтран уг чуулганыг зохион байгуулж байгаа юм. Чуулганд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд болон эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Төвлөрлийг сааруулж, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх асуудал сүүлийн 20 гаруй жил яригдаж байгаа ч төвлөрөл саарахгүй байгааг чуулганы үеэр оролцогчид онцолж байлаа. Тиймээс уг асуудлыг аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар холбогдох газрын хүмүүс тал бүрээс нь ярилцаж, чуулганы төгсгөлд төвлөрлийг сааруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас хийж хэрэгжүүлэх асуудал болон Орон нутгийн удирдлагын хариуцлага, чадварыг бэхжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргах юм. Нутгийн удирдлагын шат шатны байгууллагууд хийгээд ирсэн боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, даатгал, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүхий л салбарын төсөв хөрөнгө яам, агентлагуудад төвлөрч байгаагаас орон нутгийнхан ердөө дээш уламжлах, хөрөнгө мөнгө хүсэх төдий байдалтай болж байна. Энэ нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны түвшинд иргэдтэйгээ ажиллах, тэдэнд чиглэсэн ажил үйлчилгээг шуурхай зохион байгуулахад саад болж байгааг чуулганд оролцогсод хэлэлцэж байна.
Чуулганаар гурван үндсэн илтгэл хэлэлцүүллээ. “Засгийн газраас Төвлөрлийг сааруулах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, түүний чиг хандлага” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Төвлөрлийг сааруулах нь өөрөө удирдах ёсны хөгжлийн үндэс” сэдвээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд, “ХБНГУ-ын нутгийн удирдлагын тогтолцоо” сэдвээр ХБНГУ-ын Кийл хотын Нийтийн удирдлагын дээд сургуулийн захирал, профессор Паул Витт илтгэл тавилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд “Энэхүү чуулган цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. Төвлөрлийг сааруулж, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлж, чадавхжуулах асуудлаар аймаг, нийслэлийн болон ХБНГУ-ын төлөөлөл ярилцаж, зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Чуулганд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа” хэмээгээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтсээс мэдээллээ.





Манай улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
FIBA Women’s Asia Cup 2025″ тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын эмэгтэй шигшээ баг “В” дивизионий т...
4 цагийн дараа
Н.Тавинбэх: Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3-ын нөхцөл байдалтай танилцаж байна. Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогд...
4 цагийн дараа
Баяр наадмын өдрүүдэд 14 иргэн гол, усанд амиа алджээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж...
3 цагийн дараа
Улаанбаатар Их дуулга”-д оролцох Бахрейны жүдочид ирлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д болно. Олон улсын жүд...
3 цагийн дараа
Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………… Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүн...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд