мэдээ
Улсын даян аврага Ц.Чимэд-Очирын 100 жилийн ойн нэрэмжит барилдаан эхэллээ

2016 оны 12 сарын 11

347
Монгол бөхийн түүхэнд Архангай аймгийн Хайрхан сумаас олон сайхан хүчит бөхчүүд төрөн гарсан байдаг. Тухайлбал, даян аварга Ц.Чимэд-Очир, улсын арслан Д.Лувсанжамц, Ц.Содов, улсын заан Б.Балдир, улсын начин Н.Дэндэв, Л.Банзрагч, Г.Халзан, Ж.Хөхөө, М.Даш, Б.Түвдэндорж зэрэг бөхчүүдийг дурьдаж болно. Ц.Чимэд-Очир даян аварга бол Ардын төрийн наадамд түрүүлсэн Архангай аймгаас төрсөн 3 дахь аварга юм. Ид барилдаж байх үедээ Дархан аварга Б.Түвдэндорж, аварга Ж.Цэвээнравдан, дархан аварга Ш.Батсуурь, улсын арслан Г.Цоодол, улсын арслан Ө.Чүлтэмсүрэн нартай хүч үзэж явсан. Ид барилдаж байхдаа 1 м 98 см өндөр, 100 орчим кг жинтэй байсан гэдэг. Тэрбээр,
Улсын наадамд:
- 1943 онд 5 даваад Ж.Цэвээнравданд унасан
- 1944 онд 512 бөхөөс 9 даваанд Б.Түвдэндорж аваргыг орхиж түрүү
- 1945 онд 7 даваад Б.Түвдэндорж аваргад унасан
- 1946 онд 1024 бөхөөс 9 даваад Б.Түвдэндорж аваргад унаж үзүүр
- 1948 онд 6 даваад Г.Цоодолд унасан
- 1950 онд 9 даваанд Ө.Чүлтэмсүрэн арсланг орхиж түрүү
- 1951 онд 1024 бөхөөс 8 давж Б.Түвдэндорж аваргад унасан
- 1952 онд 512 бөхөөс 9 даваад Б.Түвдэндорж аваргад унаж үзүүр
- 1953 онд 7 даваад Б.Түвдэндорж аваргад унасан
- 1957 онд 5 даваад Г.Дамдиндоржид унаса
Өнөөдрийн энэхүү барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдах гэж байна.





МУАЖ А. Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ.
МУАЖ А.Долгор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдахаар болжээ. 1973 оноос Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, дуучн...
8 цагийн дараа
“Өндөрхаан” нисэх буудал ашиглалтад орлоо
Хэнтий аймагт байрлах “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэчлэн барьсан цогцолбор өнөөдөр нээлтээ хийлээ. “Өндөрхаан” нисэх буудал ...
7 цагийн дараа
Б.Жаргалан: Ерөнхий сайдад ухаан зарж, бодлогоо шинээр тодорхойлох даалгавар ирсэн ч, төсвийн тодотголд нь бодлогын ялгарал харагдахгүй байна
УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Энэ долоо хоногт УИХ шинээр байгуулагдсан Засгийн газраас өргөн барьсан т...
7 цагийн дараа
Монгол Улсын гадаад валютын нөөц дөрвөн сар дарааллан өсөж $5.2 тэрбум боллоо
Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтэдүүд ерөнхийдөө уруудсан, унасан үзүүлэлттэй байна. Сүүлийн хэдэн жил уул уурхайн бүтээгдэ...
6 цагийн дараа
Сэлэнгэ аймагт 41 настай эрэгтэй голд живж, амь насаа алджээ
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Тавин багийн “Гангын тохой” гэдэг газар “Ерөө” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг долоод...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд