мэдээ
М.П.Демидов: Миний төрсөн нутаг Баянхонгор аймгийн Заг сум
Юмсүрэнгийн Дэлгэрмаа
2017 оны 8 сарын 30
1
Манай улсад дэгдсэн тарваган тахал өвчний голомтыг судалж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр тусламж үзүүлэхийг Монгол улсын Засгийн газар ЗСБНХУ-аас хүссэн байдаг. Энэ хүсэлтийн дагуу уг өвчнийг эмчлэх, сэргийлэх арга хэмжээг авахаар 1943 онд Эрхүү хотын Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын эмч, судлаачид манайд анх удаагаа ирж ажилласан түүхтэй. Дайны хүнд жилүүдэд хэрхэн Монголд ажиллаж байсан тухай баримтат киног Эрхүүгийн их сургуулийн орлогч захирал Е.А.Туринцева санаачилсан байна. Тэрээр найруулагчаар нь ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоног кино зураг авахаар Баянхонгорт ажиллаад иржээ..
Демидова Елена Константиновна тахалын голомт дээр ажиллаж байсан Зөвлөлтийн эмч нарын нэг юм. Тэрээр “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан бөгөөд Баянхонгор аймгийн Заг суманд тарваган тахалтай тэмцэх анхны станцыг байгуулсан бөгөөд тэнд ажиллаж байхдаа буюу 1945 оны есдүгээр сарын хоёрны өдөр хүү Марк Павлович Демидовыг төрүүлсэн. Марк Павлович Демидов англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Өнгөрсөн долоо хоногт киноны зураг авахуулахаар өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн Заг суманд очоод иржээ. Би түүнтэй уулзаж дэлхийн II дайны дараахан Монголд ажиллаж байсан ээж, аавынх нь талаар ярилцсаныг сонирхуулъя.
-Яаж яваад таны ээж, аав хоёр дэлхийн II дайны үед Баянхонгор аймгийн Заг суманд очиж ажиллахаар болсон юм бэ?
-1943 онд Баянхонгор аймгийн Заг суманд тарваган тахал гарсан юм билээ. Үүний улмаас олон хүн амь үрэгдэж тухайн үеийн танай Засгийн газрын хүсэлтээр хуучин Зөвлөлтөөс бактер судлаач эмч, амьтан судлаач, лаборант гээд найман хүн танайд ирсэн. Миний ээж Демидова Елена Константиновна эмч, аав маань амьтан судлаач байсан. Яагаад заавал Баянхонгор аймгийн Заг суманд очсон юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэнд тарвага ихтэй газар. Тарваган тахал нь тодорхой хугацааны дараа дахин дэгддэг өвчин. Ээж маань Монголд анх байгуулагдсан тарваган тахалтай тэмцэх станцын дарга байсан. Зөвлөлтөөс ирсэн анхны эмч нар байсан. Тарваган тахал судлалын дараагийн багт миний хойд эцэг Тарасов Йосиф Павлович ажиллаж уг өвчний 12 голомтыг илрүүлсэн. Тэд өвчний голомтод хөл хорио тогтоож, майхан босгож нарийвчилсан судалгаа хийж, халдвар авсан хүмүүсийг нь эмчилж, үхсэн амьтдыг нь олж шатааж, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг нь ажиглах гээд маш их ажил хийсэн байдаг. Тэр үед цаг ч хэцүү байсан шүү дээ. 1944 оны хавар анхны эмч нар ирсэн. Ингээд хоёр жилийн туршид шаргуу ажилласан байдаг. Ээж маань ерөнхий ажлыг нь удирдсан юм. Тэр үед ээж 29 настай байсан. Эрхүүгээс хоёр хүүхэдтэйгээ Монголд ирж би Заг суманд төрсөн. Дэлхийн II дайн дууссан өдөр мэндэлсэн юм аа.
Хожим нь ээжийн удирдаж байсан станцыг Баянхонгор аймгийн төв рүү шилжүүлсэн түүхтэй. Одоогоос хоёр жилийн өмнө тус төв нь байгуулагдсаныхаа 70 жилийн ойг тэмдэглэсэн.
-Та 2015 онд эгчийнхээ хамт өөрийн төрсөн нутаг болох Баянхонгор аймагт очсон гэсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?
-Одоогоос хоёр жилийн өмнө би 70 настайдаа эгчийнхээ хамт Баянхонгорт очиж ээж аавынхаа ажиллаж байсан газраар явсан. Би тэнд очихоосоо өмнө аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргатай холбоо тогтоосон. Биднийг очиход маш сайхан хүлээж авч Заг сум руу автобусаар аваачиж, багадаа амьдарч байсан газартаа очиход сэтгэл их хөдөлсөн. Би хэлсэн шүү дээ ээж маань тэр үед нөхрөөсөө салчихсан, хоёр хүүхэдтэйгээ Монголд ирсэн. Эмээ маань эгч, ах хоёрыг харахаар цуг явсан. Тэр үед Баянхонгорынхон анх удаагаа машин харсан гэдэг. Дөрвөн дугуйтай, мориноос хурдан явж байна гээд л ихэд гайхацгааж байсан гэдэг.
-Та нар Заг суманд очоод Зөвлөлтийн эмч нар ажиллахаар ирсэн үед хүүхэд байсан хүмүүстэй уулзсан гэсэн?
-Ээж маань Баянхонгорт хэрхэн ажиллахаар очиж байсан үеийг өөрийн нүдээр харсан гурван хүн өнөөдөр хүртэл амьд сэрүүн байна. Нэг нь 75, нөгөө нь 82, бас нэг нь 91 настай. Тэр үед нэг нь 12 настай, миний том ахтай цуг тоглож байснаа дурсан ярьсан. Би хоёр ахтай, Монголд ирэхэд том ах Слава зургаа, хоёр дахь Валерий нь гурван настай байлаа. Бага насны хоёр хүүхэд бас ээжийгээ дагуулаад Баянхонгорт ажиллахаар ирж байсан гээд бодохоор үнэхээр зоригтой эмэгтэй байгаа биз. Танай өвөл, маш хүйтэн ер нь л хэцүү үе байсан. Монголчууд ээжийн маань морь унаж байгааг хараад гайхдаг байсан гэсэн. Аав болохоор сумуудаар явж тахал гарсан эсэхийг байнга шалгадаг. Нэг түүх ярьж өгье. Нэг айлын хүүхэд нь өвдөж. Тэгсэн аав нь орос эмч нарын ажиллаж байсан газар ирээд хашааны гаднаас нь “Хүүхэд өвдсөн, халуураад байна” гэж хашгирчихаад л буцаад давхиад явчихаж. Тэгсэн гэр лүүгээ явж байх замд нь эмч суусан машин хажуугаар нь явж өнгөрсөн гэдэг. Гэртээ ирэхэд цагаан халат өмссөн орос эмч аль хэдийн ирчихсэн хүүхдийг үзчихсэн байжээ. Бас нэг түүх сонирхуулъя. Слава ах маань нэг хүүхэдтэй найзалдаг байж л дээ. Нэг удаа шинжилгээ хийдэг өрөө рүү оруулж, туршилт хийдэг усны гахайг үзүүлээд “Эд нарыг тахлын вирусээр халдварлуулж үхүүлдэг” гэхэд нөгөө монгол хүү тэр амьтдыг ихэд өрөвдөж уйлсан гэдэг. Тэр үед Заг суманд ганцхан дэлгүүртэй, тэрэнд нь гурил, будаа, элсэн чихэр, шүдэнзээс өөр юу байх билээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн гэрт очиход чихэр, мөсөн чихэр өгнө. Тиймээс хүүхдүүдтэй нь найзлах дуртай байж л дээ.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Демидова Елена Константиновнаг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
-Удалгүй танайх Улаанбаатар руу шилжсэн гэсэн. Яагаад Баянхонгороос явах болсон юм бэ?
-Ээжийн маань Заг суман дахь ажил нь дуусахад Улаанбаатар руу шилжүүлсэн. Түүнээс гадна Валерий ах маань долоон нас хүрч сургуульд явах хэрэгтэй болсон. 1948 онд ах Улаанбаатарт Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хүүхдүүдэд зориулсан сургуульд орсон. Үүний өмнөхөн халдварт өвчин судлаач эрдэмтэн И.П.Смирнов Заг суманд очсон. Ингээд И.П.Смирнов миний ээж хоёр гэр бүл болсон.
-Таны төрсөн эцэг, биологийн ухааны доктор Тарасов Петр Проковьевич ч гэсэн Монголд олон жил тарваган тахлыг судлахын сацуу МУИС-ийн биологийн танхимд ажиллаж “Алтан гадас” одон хүртэж байсан гэсэн?
-Тиймээ. 1943-1947 онд Монголд ажилласан. Миний аав Монголын аймгуудаар явж тахлын 12 голомтыг олж илрүүлсэн. Үнэхээр гайхалтай эрдэмтэн хүн байсан. Москвагийн их сургууль түүний эрдмийн бүтээлүүдийг дахин хэвлүүлэхээр төлөвлөж байгаа. Түүний хийсэн судалгааных нь талаар интернэтэд веб хуудас хүртэл нээсэн. Нүдний салстаар дамжин тахлын халдвар авдаг болохыг тэрбээр тогтоосон. Энэ чиглэлээр Монголд байхдаа сармагчин болон өөр дээрээ хүртэл туршилт хийж байсан удаатай.
Гашуунсухайтын гэрээг энэ сарын 14-нд зурах болсон нь улс төрийг улайсгах бололтой DNN.mn
Засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхсэн мега төслүүдийг эрэмбээрээ тэргүүлж байгаа нь Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил х...
7 цагийн дараа
“Цагийн хүрд”-ийн цаг агаар хэт сүржин байгаагаас хүмүүсийн “хөл тушигдаж” байна DNN.mn
Хүн төрөлхтний түүхэнд цаг агаарын урьдчилсан мэдээ гэдэг хамгийн чухал зүйл байсаар ирсэн. Цаашдаа ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Цаг ...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ DNN.mn
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас о...
6 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр хөхөгчин могой өдөр DNN.mn
Аргын тооллын хоёрдугаар сарын 5, Буд гариг. Билгийн тооллын 8, Гоё хүүхэн одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 08:14 цагт манда...
6 цагийн дараа
ТОЙМ: Нэрт нийтлэл Баабарын “Мөнгө тархийг орлодоггүй ” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын Инноваци цахим ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд