мэдээ
“БАЛДОРЖ” шагналын эзэн өнөөдөр тодорно

2017 оны 9 сарын 12

53
Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл нэвтрүүлгийн БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн шалгаруулалт дүнгээ гаргажээ. Энэхүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 36 сэтгүүлч нийт 66 бүтээл ирүүлсэн бөгөөд өнөөдөр орой 18:00 цагаас БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улаанбаатар ресторанд зохион байгуулагдах гэж байна. Ингээд эхний арав болон удаах арван бүтээлийг танилцуулья.
Шилдэг аравт:
- Б.Баярмаа, Б.Ганбаяр “Засгийн газрын мэдээ” сонин- “Амины үнэтэй халуун тогоо” фото сурвалжлага
- “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг-МҮОНТВ-ийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ “Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг
- Л.Ганчимэг “Өнөөдөр” сонин, “Аавын эзгүйд” реалити сурвалжлага
- Л.Нарантөгс “News agency”, “Нууц” Жамухын онгоны мөрөөр телевизийн цуврал сурвалжлага
- Г.Одгарав “Gogo.mn”, “Д.Нямбаяр: 200 жилийн өмнө Монгол шиг байсан Японы хөгжлийн нууц юу гээч” ярилцлага
- Ц.Оюундарь, Х.Шинэ-Од МҮОНТВ: “Эр бор харцага” олон ангит кино
- Ж.Сувдмаа “Өнөөдөр” сонин: “Халаас нимгэн жуулчид Монголыг онилжээ” нийтлэл
- Б.Энхмарт “Үндэсний шуудан” сонин: “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” нийтлэл.
- Т.Энхбат “Өнөөдөр” сонин: “Сул ханшийн ашиг” нийтлэл
- Э.Эрдэнэцэцэг “Өнөөдөр” сонин: “Монголоо мэдэхгүй монгол” нийтлэл
Б. УДААХ АРАВТ:
– А.АРИУНБААТАР МҮОНТВ. “Алтайн дуудлага” телевизийн цуврал нэвтрүүлэг
– П.АЛТАНЦЭЦЭГ МҮОНТВ. “Эгэл хүн” цуврал нэвтрүүлэг
– Ж.БАЯРХҮҮ “Нийслэл guide” сэтгүүл. “Бясалгалын торгон шар зам”
– С.ГАНДӨЛ “Үндэсний шуудан” сонин. “Би-г бид болгох шалтгаан” нийтлэл
– Х.УЯНГА “Өнөөдөр” сонин. “Анчдын галт сумнаас түймрийг өөрөө ассан болгож хувиргах вий”
– Э.ХАРЦАГА “Өнөөдөр” сонин. “Халдлагад өртсөн Туул” гэрэл зургийн сурвалжилга
– Э.ХҮРЭЛБААТАР “Өдрийн сонин”. “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”
– Г.ЦОЛМОН “Өнөөдөр” сонин. “Буруугүй буруутан”
– Э.ЭНХМАА GoGo.mn. “А.Д.Цендина: ШУА-ийн зөвшөөрлөөр аавынхаа гэр музейд, төрсөн гэртээ амьдрах болсон” ярилцлага
Э.ЭНХЦОЛМОН Чөлөөт сэтгүүлч. “Орон хотоо эргэж тойрлоо” нийтлэл





Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Ул...
23 минутын дараа
Гарц хааж зогсон бусдыг хэл амаар доромжилсон иргэнийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж з...
34 минутын өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, ...
1 цагийн өмнө
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны хуралдаан боллоо
Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтын дагуу Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 ...
1 цагийн өмнө
Замын хөдөлгөөний аулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар сан...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд