мэдээ
Ордны эргэлтээр Л.Оюун-Эрдэнийг огцруулж байна, одоо Монгол Улс тогтолцооны эргэлт рүү марш!

Админ
2025 оны 5 сарын 27

407

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний Засгийн газарт хамтарсан намын сайд нар айхавтар эндүүрлээ. Өмнөговьд очиж 70 жил ярьж, 20 жил гацсан Гашуунсухайтын холболтыг нээж, үүнийгээ: -Гавьяа байгууллаа гэж үзээд Улаанбаатарт иртэл: -Гай минь зайл гэж угтав.
Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз охиндоо өгсөн бэлгээр эхлээд удаж төдөлгүй хамтарсан Засгийн газрыг унагах улс төрийн ажиллагаа болж хувирсан юм.
Товч томьёолох юм бол энэ ажиллагаа нь ордны эргэлт. Ордны эргэлтийг эрх баригч тойрог, эсхүл байгууллагын доторх хувь хүмүүс удирдагчийг эсэргүүцэх, эсвэл түлхэн унагаах явдал. Ихэвчлэн удирдагчийн ойр дотны хүмүүсийн өдөөн хатгасан эрх мэдлийн хурдацтай өөрчлөлт. Харин энэ тохиолдол нь ордны эргэлт дундаа Soft coup буюу ордны зөөлөн эргэлт гэдэг онолын ойлголтод хамаардаг ажиллагаа. Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлсэн гурван намын хамтарсан Засгийн газрыг огцруулж байгаа нь төрийн эргэлттэй адил боловч цэргийн хүч хэрэглэхгүйгээр явууллаа. Энийг л ордны зөөлөн эргэлт гэдэг байна. Онолчдын тайлбарлаж ирснээр ордны зөөлөн эргэлт ардчиллын институцийг элэгдэлд оруулах, удирдагчийн эрх мэдлийг нэгтгэх зэргээр цэргийн хүч хэрэглэхгүйгээр Засгийн газрыг хууль бусаар унагахыг хэлдэг. Энүүгээрээ цэргийн хүчийг шууд ашигладаг уламжлалт ордны эргэлтээс ялгаатай. Ийм зөөлөн эргэлтүүд нь хууль тогтоох байгууллага, шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг удирдах, түүнчлэн сөрөг хүчнийг хавчиж, эрх чөлөөг хязгаарлах зэрэг тактикуудтай. Мөн эрх мэдлийг төвлөрүүлэх эрмэлзлийн дор ардчиллыг сайжруулах нэрийдлээр хийдэг Латин Америкийн популистуудын ашигладаг хуйвалдааны онолын нэг хэсэг. Дэлгэрүүлэх юм бол удирдагчийг эсэргүүцэх нь ардчиллын эсрэг үйлдэл, сөрөг хүчнийг хавчиж, албадан үндэсний болгох, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахыг зөвтгөсөн үйлдэл болдог. Гэлээ ч ардчиллын тухай энэхүү ойлголт нь АНУ-д уламжлал ёсоор эрх баригчид эрх мэдлийнхээ хязгаартай байх ёстой гэж үздэг үзэлтэй зөрчилдөж, цөөнхийн эрхтэй ч зөрчилддөг.
2024 оны сүүлээс бэлдэж Л.Оюун-Эрдэнийн сул хөл болсон хүү дээр нь ажиллаад илрүүлсэн бэлэгний асуудлыг сэдэл болгож, дамжаад Засгийн газрыг унагах дажгүй сайн төлөвлөсөн нь илэрхий болов.
Л.Оюун-Эрдэнэ хүүгээ АТГ-т тушааж, өөрөө уучлал хүсээд нэмэр болсонгүй. Галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Өнгөрөгч долоо хоногийн даваа гаригийн МАН-ын бүлгийн хурал дээр гишүүн Б.Энхбаяр, Д.Батлут, Г.Дамдинням нар: Засагт хамтарсан АН чинь байнга муулж байна. Үндсэн хуульд гар хүрэхийн эсрэг санал нэгдлээ гээд байна. Хамтарсан Засгийн газрыг тарааж манай нам дангаараа Засгийн газраа байгуулъя гэснээр хэдэн өдөр эсэргүүцсэний учир тайлагдав.
Энэ хурлын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй өрөөндөө уулзсан. Уулзалтын талаар янз бүрээр л ярьж байна. Ямар ч л байсан ах дүүсийн элэгсэг яриа тэнд болсонгүй. Мэдээнүүдийг харахад Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыгаа: Огцор, ажлаа өг гэсэн яриа л болжээ. МАН-ын бага хурал лхагва гаригаас пүрэв гаригийн өглөө болтол үргэлжилсэн. Тэр хурал дээр Л.Оюун-Эрдэнэ: Мөн чанарын дундуур алхлаа гэснийг тус намын гишүүд онцолж байна. Журмын нөхөд нь, танхимын сайд нар нь ордны эргэлтэд нэгдчихсэн блок үүсгээд илээр далдуур гөвөөд байгаа нь мэдэгдсэн байх.Энэ долоо хоногт шинэ Ерөнхий сайд томилогдож Засгийн газраа байгуулна.
Л.Оюун-Эрдэнийг огцруулж хамтарсан Засгийн газрыг унагаж байгаа үйл явц ердөө л энэ. Болоод өнгөрсөн үйл явцыг эргэж ярих нь илүүц. Харин юунаас болов, яагаад болов гэдэг чухал.
Л.Оюун-Эрдэнийг огцруулж хамтарсан Засгийн газрыг тарааж байгаа нь юунаас болов?
Цөөн үгээр тодорхойлоход, хэн ч үгүйсгэж чадахааргүй хэд хэдэн том өөрчлөлтийн автор нь тэр. Тэдгээр нь Л.Оюун-Эрдэнийн зарчим, байр суурийг нь дэндүү тодорхой илэрхийлж гэрчилдэг. Ерөнхийдөө түүнийг огцруулж, хамтарсан Засгийн газрыг тараасны шалтгаан үндэслэл нь эдгээрээс л болсон.
Нэгт: Парламентын засаглалын талд хатуу зогсдог. Үндсэн хуулиар парламентыг 126 гишүүнтэй болгох санаачилга түүнийх. Ер нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш барьж байгаа байр суурь энэ. Цар тахал, Орос Украины дайн, Трампын тариф гээд хоёр их гүрний дундах Монголд хангалттай саад бэрхшээл түүнийг засаг тэргүүлсэн жилүүдэд тасарсангүй. Газарзүйн хувьд Орос, Хятадын дунд оршдог Монгол Улс геополитикийн ямар байран дээр байх вэ гэдэг онцгой чухал. Энэ нь төрийн тогтолцоо, улс төрийн шүтэлцээ хоёр нь аюулгүй байх ёстой гэсэн үг. Орос ч, Хятад ч Ерөнхийлөгчийн засаглалтай. Хэдэн тэрбум, хэдэн зуун сая хүн амд энэ сонгодог тогтолцоо. Харин Монгол Улс хүн ам цөөтэй. Парламентын засаглалаас өөр сонголт үгүй. Тэр тусам парламент нь төрөл бүрийн дуу хоолой илэрхийлдэг, нэг талаас эмх замбараагүй, улс төрийн ёс зүйгүй мэт байх нь нэг ёсны дархлаа гэсэн үг. Парламент нь цөөн гишүүнтэй, тэр гишүүд нь дуугүй номхон байх нь Монгол Улсын хувьд онохоосоо алдах магадлал ихтэй. 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааны багана ч энэ гэдэг юм.
Хоёрт: Баялгийн сан мөн л Л.Оюун-Эрдэнийн оролцоотой хөдөлсөн нь хөдөлшгүй үнэн. 2024 оны эхэн үеэр АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нартай гурвалсан гэрээ байгуулж, дараахан нь Баялгийн сангийн хуулийг парламентаар батлуулсан. Хамтарсан Засгийн газрын суурь нь, зорилго нь тэр болсон. Засаг байгуулагдаад хэдхэн сар ажиллалаа. Маш сайн ажилласан. Батлагдаад таван жил болж байгаа Алсын хараа-2050 хөтөлбөр хангалттай хэрэгжсэн. Хаврын бүтээн байгуулалт Атрын IV аянаар эхэлж, залгуулаад Гашуунсухайтын холболт явсан. Хамтарсан Засгийн газар Тавантолгой ЦС, Орос Хятадтай хийн хоолойн, төмөр замын баруун, зүүн коридор, Эгийн голын УЦС гээд овоо амбицтай явж байсан юм. Цөөхөн
монголчууд талцалгүй, нийлбэл яадгийг харуулсан. Гэсэн хэдий ч саадыг давж барсангүй. Энэнд нь 5 сарын эхээр Х.Тэмүүжин: АН-ын 42 гишүүн Үндсэн хуульд гарч хүрч болохгүй гэдэг дээд санал нэгдлээ гэж мэдэгдсэн нь ч нөлөөлсөн байх.
Гуравт: Баялгийн санд стратегийн ордуудыг авах нь зөв гэдэг байр суурийг хатуу барьж, хэрэгжүүлэхээр хөдөлсөн. Тэгээд эхний орд дээрээ уналаа. Гэсэн хэдий ч Гашуунсухайтыг холбох ажлыг эхлүүлснээр Тавантолгойг авах Энержи ресурсийн олон жилийн хүсэлд цэг хатгасан. Гэвчиг Л.Оюун-Эрдэнэ огцорч эрх мэдэлд өөр хүнд шилжсэнээр цаашид юу ч яаж ч өөрчлөгдөх боломжтой.
Товчлоод хэлэх юм бол дээр дурдсан шалтгаануудаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн, бизнесийн салбарын олон том дайсантай болсон. Тэдний хувьд Л.Оюун-Эрдэнэ л зайлаад өгвөл амар амгалан амьдрах цорын ганц боломжтой үлдсэн.
Базаад хэлэхэд, энэ ордны эргэлт олны нүдэн дээр бараг ил болов. Ард түмэн бол цагаан цаас гэдэг логикоор л хандлаа. Улааныг хөх, цагааныг хар гэж улайм цайм хэлсээр үр дүнд хүрэв. Гэтэл ямар эрх ашгаар хэн нь хэнтэйгээ нийлээд юу хийчихэв гэдгийг олон нийт харсаар байсан.
Нэг зүйл гайхаш бараад байна. Л.Оюун-Эрдэнийг хувь улстөрч талаас нь монголчууд мэднэ. Хүний нэр хэлэхээс зүрхшээдэггүй. Энэ удаад нэг ч нэр ярихгүй байж байгаад л яваад өгч байна. Сонин биш гэж үү.
Одоо ирэх өдрүүдэд шинэ Ерөнхий сайд томилогдоно. Далласан газар ил гарч, далайсан газарт далд ордог Ерөнхий сайдтай болно. Сайд нар нь хэдийнэ тодорхой болсон. Л.Оюун-Эрдэнийг огцруулж, хамтарсан Засгийн газрыг унагахад тус тусын үүргээ гүйцэтгэсэн хүмүүс албан тушаалдаа очно. Шинэ Ерөнхий сайдыг: Ухаа худаг ярихгүй бол удна гэж гадуур яриад байгаа. Ярихаасаа ярихгүй байх магадлал ихтэй.
Одоогийн үйл явц, ордны эргэлтийн үр дүнг харвал Л.Оюун-Эрдэнийн дараа Д.Амарбаясгалан ийм дайрлагад өртөж магадгүй. Хэрвээ тэр: Би Л.Оюун-Эрдэнэтэй хамт гэдэгтээ үнэнч хэвээр бол. Түүнд бас шахалт ирнэ. Хүлээж авахгүй бол шанаа болж хувирна. Х.Тэмүүжингийн зарласан АН-ынхны Үндсэн хуулийн талаар барих бодлого парламентад хэр зэрэг шингэхтэй шууд холбоотой гэсэн үг.
Ийм л нэг улс төрийн томоохон дүрэмгүй тоглоом яваад өнгөрлөө. Харамсмаар нь улсад шоглоом болох шинжтэй. Товчдоо ордны эргэлтээр Л.Оюун-Эрдэнийг огцруулж байна. Одоо Монгол Улс тогтолцооны эргэлт рүү марш!
Ө.Билэг





Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Ул...
хэдхэн секундын дараа
Гарц хааж зогсон бусдыг хэл амаар доромжилсон иргэнийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж з...
1 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, ...
1 цагийн өмнө
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны хуралдаан боллоо
Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтын дагуу Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 ...
2 цагийн өмнө
Замын хөдөлгөөний аулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар сан...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

Зочин
Зэрлэг капитализм руугаа явах нь л дээ…

сонгогч
ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ БУЙ НАМУУДАД ОРЧИН ЦАГИЙН
Дүлзэн, Түгжил, Сэнгүм,
Хоролмаанууд олширч
БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ, ТӨР ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД
СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ
ЭХЭЛЛЭЭ…

Өвгөн зохиолч
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр өөдгүй залуус. Оюуны тэнхээ хомстойн дээр боловсролгүй. Ухаантай ард түмэн бол энэ хоёрыг аль эрт аваад хаячихсан.. Оюун-Эрдэнийг би -чи өөрөөсөө бус Женькогоос болж огцорно шүү гэж олон удаа сануулсан.ТЗ-ыг 10-20 жил гацаасан этгээд чинь Женько шүү дээ. Путины өмнө Женько сүүлээ сэрвээн дээрээ тавиад архирахад Монголд ган хийх хүн гардаггүй. Комментчид энд яагаад Төгрөг нуурын ордыг 260 сая доллароор зарсныг дурсахгүй бна. 20 жил оросуудын гацаасан Ганц модыг-тэвчээр нь барагдсан Хятад эцэст холбож өгье гэсэн. Гуравдагчийг оролцуулахгүй гэсэн. Энд юун Оюун-Эрдэнийн гавъяа вэ? МАН сонгогчдын эрх өгсөн олонхоороо ажиллаж чадна. АН гацаах бус МАН-аа сайн дэмж. Хуйвалдсан эрх баригчдаас олонх цөөнхийн тогтолцоог илүү гэж дэлхий даяараа үздэг. Шинэ цэрэг зоддог хар цэргээр Путин болгохгүйгээ 126 гавал мэднэ биз. .

дэмбээ
гичий нохой шиг янхан хүүхэнээр сайд битгий тавиарай даа тэртэй тэргүй боловсролын салбар сүйрч байна

заа
оджаргал лбгдрж хоёр л мөнгөө төлөөд ялж байна шүү дээ

Oyunerdene arai uy

Гг
Оюунэрдэнэ орлогоо нотолж татвараа харуулчихаа л гээд иргэд борц болтлоо нар салхинд гандаж чулуун талбайд бөгсөө хайрч суулаа. 14 хоног зугатаалаа. Өөрийнхөө өмнөөс хууль зөрчин зөрчин жагсаал ч зохион байгуулж үзлээ. Шаардлага бүхий жагсаалыг холдуулж байгаад тавилттай жагсаалаа ч хийлгүүллээ.Мөнгө төлсөн хэвлэлүүдээ авч явж хээр очиж яриа хийсэн дүр ч үзүүллээ. Хэвлэлүүдээ ялгаж зааж авч явдаг гомдол эсэргүүцэл ч энэ салбарт дэгдлээ. Бага хурлаа зарлаж хамтарсан намаа ч хөөлөө. Орлогоо нотлоо гэсэн шаардлага хэв хэвээрээ тайван жагсаал хариугаа хүлээгээд сууж л байна. Орлого нотлох тийм хэцүү гэж үү???

сонгогч
энэ жагсаал Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал биш….Гол зорилго нь байгалийн баялаг хулгайлж баяжсан 30 гэр бүлийн олиграхуудын эрх ашгийг хамгаалж, Монголын төр засгийг тогтворжгүйлэх, баялагийн сан, хөрөнгө хураах хуулийн эсрэг гэдгийг нотолсон жагсаал болж бна. Жагсаалд 300,0 сая, 270,0 сая, 30,0 саяыг зарцуулж байгаа гэсэн мэдээлэл байна. шодойгийн яриагаар бол 2 трилион …..Ухамсар мөчид олон түмэн, хулгайч олигарх, сошиал 3 нийлэхээрээ төрөөр яаж тоглодогыг батлав.СЭРЭМЖИЛ !!!