Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

“Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт болно

trend

img

2017 оны 11 сарын 25

img

21

“Органик хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган ба Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг энэ сарын 28-30-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулах гэж байна.

Органик хүнсний тухай хууль, дээрх журам, аргачлал, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран 2 дахь жилдээ уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Сургалтыг Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх, олон улсын органик үйлдвэрлэл, баталгаажуулалтын чиглэлээр мэргэшсэн Итали улсын иргэн Лорензo Пэрис явуулах бөгөөд сургалтад үйлдвэрлэгч, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын 150 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох ба бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж дууссан.

Органик хүнсний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, экосистемийн тэнцвэртэй байдлыг хангах, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой, мөн органик үйлдвэрлэлд ионжуулагч цацраг, хувиргасан амьд организмыг хэрэглэхийг зөвшөөрдөггүй төдийгүй зөвшөөрснөөс бусад бодис хэрэглэхийг хориглодог учраас цэвэр, байгалийн гаралтай хүнсээр хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй.

Дэлхийн 172 улсад органик үйлдвэрлэл эрхэлж, 2.3 сая фермерүүд 43.7 сая.га талбайд 80 тэрбум америк долларын органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж байна. Сүүлийн жилүүдэд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр 20 гаруй хувийн өсөлттэй байна. Цагаан будаа, малын тэжээл, тосны ургамал, кофе, чидун жимс, хүнсний ногоог органик аргаар хамгийн их тариалдаг бөгөөд зэрлэг жимс, эмийн ургамал, үнэрт ургамлыг байгалиас түүдэг.

Органик хөдөө аж ахуйн салбар хамгийн сайн хөгжсөн улс орны тоонд Австри, Лихтенштейн, Австрали, АНУ, Шинэ Зеланд зэрэг улсууд багтдаг бөгөөд нийт хөдөө аж ахуйн эдэлбэр газрынх нь 10%-иас дээш нь органикаар баталгаажсан 10-аад улс байна. АНУ, Герман, Франц улсад органик бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэдэг ба 1 хүнд ногдох органик бүтээгдэхүүний борлуулалтаар Щвейцарь, Дани, Люксембург тэргүүлдэг.

Дэлхийн 88 улсад органик үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдэж, 24 улсад хууль болон стандартууд төслийн шатандаа боловсруулагдаж, олон улсад итгэмжлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн 549 баталгаажуулалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэж нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль энэ сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Аймгийн ИТХ-ын ...

img

8 цагийн дараа

ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ...

img

7 цагийн дараа

Х.ЦООХҮҮ: Альберт Эйнштейн хэзээ ч, хэний ч онолыг цээжилж байгаагүй бөгөөд өөрийнхөөрөө сэтгэн бодох эрх чөлөөг өөртөө олгосон

Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй хүүхэд залуучууд яагаад байгалийн шинжлэх ухаанд ду...

img

7 цагийн дараа

Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь жил бүрийн 6 сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэ...

img

6 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол тав болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд