мэдээ
Монголд улсад 25 мянган гадаад иргэн оршин суудаг

2017 оны 11 сарын 30

49
Монгол Улсад 117 улсын 25 мянга гаруй иргэн оршин сууж байгаа талаар Гадаадын иргэн, харьяатын газар мэдээлжээ. Эдгээр иргэдийн 41 хувийг хөдөлмөр эрхлэх зорилготой оршин суугчид бүрдүүлж байгаа бол гадаад иргэдийн 29 хувь нь гэр бүлийн болон хувийн шалтгаанаар Монгол Улсад амьдарч байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хэлэхдээ “Бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгох, виз мэдүүлэх шат дамжлагыг багасгах, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэдийг гарах-орох виз авах шаардлагаас чөлөөлөх асуудлыг олон улсын жишигт нийцүүлэх” шаардлагатай хэмээн онцолсон юм.
Үүнээс гадна 1999 оноос хойш гадаадын иргэнд үрчлүүлсэн монгол хүүхдийн тоо 266 хүрээд байгаа бөгөөд эдгээрээс 80 орчим хувийг АНУ-ын иргэд үрчилж авсан байна. Ихэвчлэн Япон, Итали, Герман, Франц улсын иргэд Монголоос хүүхэд үрчлэн авчээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1900 гаруй цагаач иргэн байгаагаас 700 орчим нь ОХУ, 1200 орчим нь БНХАУ-ын иргэн бий гэдэг статистик үзүүлэлт байдаг аж.





Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны 06 дугаар сары...
8 цагийн дараа
15-17 насны гурван хүүхэд 32 настай эрэгтэйг зодож хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ
Баянзүрх дүүрэгт 15-17 насны гурван хүүхэд 32 настай эрэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэрэг өнгөрөгч ням гарагт буюу /2025-05-25/-ны...
7 цагийн дараа
Засгийн газрын гишүүд Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжлээ
Засгийн газрын хуралдаан өнөөдрийн хуралдаанаар “Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэх&...
7 цагийн дараа
Германы канцлер Москвад бодит анхааруулга өгөв
Фридрих Мерц канцлер болохынхоо өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Европын бусад орнууд Киевт далавчит пуужин нийлүүлж байга...
7 цагийн дараа
МИАТ Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж, ирэх сараас эхлэн Хятадын ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Robertmot
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru