мэдээ
Дайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2025 оны 2 сарын 11
![img](/images/view.png)
25
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2024/09/pro.jpg?v=1727671822)
Прокурорын байгууллага 2025 оны 2 дугаар сарын 03-наас 07-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 92, өмчлөх эрхийн эсрэг 59, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, хүрээлэн байгаа орчны эсрэг 5 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тэмдэг, хэвлэмэл хуудас бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж БНХАУ-ын нэр бүхий хуулийн этгээдүүдэд “нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлэх” агуулга бүхий албан бичгийг дээрх компанийн ижил төстэй мэйл хаягуудаас илгээж ашигласан Д.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Бүгд Найрамдах Турк Улсаас бусдын дайвар ачаанд нуун, хууль бусаар оруулж ирсэн 239.4 грамм мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хүлээн авсан, хадгалсан Л.Д, Х.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- 2022 оноос 2024 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд зуучилсан, тээврийн хэрэгслээр хангасан Л.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 /Бэлгийн мөлжлөг/, 12.3 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
- БНХАУ-аас Өмнөговь аймгийн Гашуунсухайт авто замын боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох каффейний агууламжтай бодисыг нуун оруулж ирсэн, бусдад худалдсан Г.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Өрхийн эрүүл мэндийн төвд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдыг дадлагажигч эмчээр томилон, ажил эрхлээгүй байхад улсын төсвөөс 24.5 сая төгрөгийг цалин олгосон, мөн бусдыг хөдөлмөр эрхлээгүй байхад цалин олгохоор шийдвэрлэн 13 сая төгрөгийг шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгохдоо иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалт авхуулалгүй тэнцүүлж, гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэнд хахууль өгсөн Э.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ хэмээн Прокурорын газраас мэдээллээ.
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан эхний 53 иргэн гэрчилгээгээ гардан авлаа DNN.mn
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зөвшөөрсөн Монгол Улсын Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн ...
6 цагийн дараа
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn
Хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байх Мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй байх, Бага насны хүүхдийг харгалзахгүй хүнгүйгээ...
6 цагийн дараа
Халиа тошин үүссэн байршлуудад нийт 47.4 мянган метр.куб суваг татаж, 2500 тонн мөсийг тээвэрлэлээ DNN.mn
Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хороо...
5 цагийн дараа
Өрхийн сарын дундаж орлого 2 сая 617 мянга, зарлага 2 сая 697 мянга байна DNN.mn
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны аравдугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа. 2024 оны гура...
5 цагийн дараа
Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна DNN.mn
Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийг нэгдүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 га...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд