мэдээ
Шунхлай групп МЭДЭГДЭЛ гаргалаа
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2025 оны 2 сарын 11
![img](/images/view.png)
1
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2025/02/IMG_1421.jpeg?v=1739257677)
Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүний зүгээс олон нийтийн цахим сүлжээгээр түгээсэн мэдээ, мэдээлэлдээ Шунхлай группийг Таван толгойн орд, “Энержи ресурс” ХХК-д хувьцаа эзэмшдэг, нэр бүхий УИХ-ын гишүүнээр дамжуулан улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна гэх зэргээр илт худал гүтгэж, бизнесийн болон хувь хүний нэр хүндэд удаа дараа халдаж буйд харамсаж байна.
Шунхлай групп нь дээр дурдсан шиг уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй бөгөөд Шунхлай групп түүний хөрөнгө оруулалттай компаниуд аливаа хууль бус үйл ажиллагаанд огт оролцдоггүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдье.
Шунхлай групп нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсынхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, хууль ёсыг чандлан сахиж, нийгмийн хариуцлагаар манлайлж ирсэн хамт олон бөгөөд бидний үйл ажиллагааны талаар илт худал, гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл цаашид түгээхгүй байхыг нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүсээс шаардаж байна.
ШУНХЛАЙ ГРУПП
2025 оны 02 дугаар сарын 11
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан эхний 53 иргэн гэрчилгээгээ гардан авлаа DNN.mn
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зөвшөөрсөн Монгол Улсын Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн ...
6 цагийн дараа
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn
Хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байх Мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй байх, Бага насны хүүхдийг харгалзахгүй хүнгүйгээ...
5 цагийн дараа
Халиа тошин үүссэн байршлуудад нийт 47.4 мянган метр.куб суваг татаж, 2500 тонн мөсийг тээвэрлэлээ DNN.mn
Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хороо...
5 цагийн дараа
Өрхийн сарын дундаж орлого 2 сая 617 мянга, зарлага 2 сая 697 мянга байна DNN.mn
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны аравдугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа. 2024 оны гура...
4 цагийн дараа
Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна DNN.mn
Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийг нэгдүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 га...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд