Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

ЗГ: Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 12

img

32

news-img

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2025 онд Улсын аварга малчнаар 140, Улсын хошой аварга малчнаар 14, Улсын аварга саальчнаар долоон иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 23 хүртэлх иргэнийг тус тус шалгарууллаа. 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, хөдөөгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж байгаа байдлыг голлох үзүүлэлт болгожээ.

Малчид, фермерүүдийн дунд Монгол орны нөхцөлд нэг саалийн үнээнээс жилдээ 9.0 мянган литр сүү  саадаг олон улсын жишигт нийцсэн сүүний үхрийн аж ахуй эрхлэгч, хотоос хөдөө гарч эрчимжсэн аж ахуй эрхлэн хөдөөгийн хөгжлийн загвар бий болгож байгаа залуу фермер гэр бүл, бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулж чанартай, таваарлаг үхэр сүргийг дагнан үржүүлж байгаа малчид, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, техникийн шинэчлэл хийсэн тариаланч хамт олон, шинэ нэр төрлийн таримал тариалж нутагшуулсан тариаланчид багтжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Булгандаа үйлдвэрлэл, ажлын байр бий болгох нь миний зорилго DNN.mn

 Булган аймгийн Засаг дарга Дагвадоржийн Пүрэв-Очирын ярилцлагыг хүргэж байна. -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Аймгийн Засаг даргаа...

img

8 цагийн дараа

Имфляцын түвшин 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн...

img

8 цагийн дараа

Төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэгтгэсэн цахим хуудас Gov.mn албан ёсоор ашиглалтад орлоо DNN.mn

Монгол Улсын төрийн бүх байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой www.gov.mn цахим...

img

8 цагийн дараа

Нийслэлийн 176 уулзварт хиймэл оюун ухаанд суурилсан 2600 камерыг суулгажээ DNN.mn

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуу...

img

7 цагийн дараа

Д.Нямхүү нарт холбогдох хэргийн давж заалдах хурал хойшиллоо DNN.mn

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо.

...
img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд