Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн  төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 12

img

26

news-img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замыг санхүүжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагад  зөвшөөрлөө.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам”  компани хариуцна.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн  төмөр зам нь  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6км, нийт 102.8 км урт үргэлжилнэ. Төмөр замыг гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөж байна. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Төмөр замын суурь бүтэц, түүний иж бүрдэл болох инженерийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, өртөө, зөрлөг болон бусад барилга байгууламжийг барихад шаардагдах техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлийг зохих журмын дагуу тухай бүрд шуурхай олгохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэгтгэсэн цахим хуудас Gov.mn албан ёсоор ашиглалтад орлоо DNN.mn

Монгол Улсын төрийн бүх байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой www.gov.mn цахим...

img

8 цагийн дараа

Нийслэлийн 176 уулзварт хиймэл оюун ухаанд суурилсан 2600 камерыг суулгажээ DNN.mn

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуу...

img

7 цагийн дараа

Д.Нямхүү нарт холбогдох хэргийн давж заалдах хурал хойшиллоо DNN.mn

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо.

...
img

7 цагийн дараа

Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно DNN.mn

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны хуралдаан болжээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцжээ. Боомтын тухай хуулийн төсөл, Боомту...

img

6 цагийн дараа

Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

“Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан, автоматжуулалтын системийг ашиглан автозамын түгжрэлийг ухаалгаар удирдах ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Эмээлт хүртэл барина биз дээ.

Онцлох нийтлэлүүд