Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Цагдаагийн хошууч С.Баярбилэг: Иргэд нэг үеэ бодоход баярыг соёлтой тэмдэглэдэг болсон DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 09

img

89

news-img

Монголчуудын уламжлалт сар шинийн баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэрэг, зөрчлийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгтэй ярилцлаа.


-Баярын өдрүүдэд хэчнээн хэрэг, зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдэв. Ихэвчлэн ямар төрлийн хэрэг, зөрчил гарсан бэ?

-Цагдаагийн байгууллагад баяр, амралтын өдрүүдэд нийт 10573 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 476 нь гэмт хэргийн шинжтэй, 3915 нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байгаа юм. Мөн зам тээврийн осолтой холбоотой 2107 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт 10 иргэн амь насаа алдаж, 41 хүн бэртэж гэмтсэн. Энэ жилийн тухайд өнгөрсөн онтой харьцуулбал зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо найман нэгжээр, ослын улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 18 нэгжээр өссөн байна. Энэ нь баяр, амралтын өдрүүд урт үргэлжилсэнтэй холбоотой гэж нэг талаасаа үзэж байна.

Баяр амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан зэрэг зөрчил гаргасан 877 иргэнийг эрүүлжүүлсэн. Тэдний 794 нь эрэгтэй, 83 нь эмэгтэй байв. Цагдаагийн байгууллага баяр, амралтын өдрүүдэд гарч байгаа гэмт хэрэг зөрчилд дүн шинжилгээ хийж, үүнтэйгээ уялдуулан ирэх жил энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулж ажилладаг. Хамгийн гол нь иргэд олон нийт хариуцлагатай байх нь учирч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэдэн тохиолдол гарсан бэ?

-Баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр алба хаагчид хяналт шалгалтын ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Энэхүү хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 299 зөрчлийг илрүүлээд, хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ өдрүүдэд зарим аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл мөн боловч нөгөөтэйгүүр жолоочийн хариуцлагын асуудал юм. Орон нутаг руу зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиж, хурд хэтрүүлэхгүй явах ёстойг жолооч нар бүгд мэддэг боловч дагаж мөрдөх, хэрэгжүүлэхдээ хайнга хандах нь бий.

-Дундговь аймагт нэгэн иргэн автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон, мөн архины хордлогын улмаас нэг иргэн амиа алдсан гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон харамсалтай хэргүүд гарсан. Тухайлбал, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна. Иргэн та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны хүрдний ард бүү суугаарай. Таны ухаан санаа аль хэдийнэ жолоодлогоо алдсан байхад жолооны хүрд таны хяналтад байх боломжгүй байдаг юм шүү.

Мөн Булган аймгийн “Сумын эмнэлэгт эрэгтэй хүн архины хордлоготой хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл өнгөрсөн сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 56 настай, эрэгтэй “Н” нь дөрвөн хоног дараалан согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архины хордлого гэх оношоор хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан нь тогтоогдсон.

-Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байв?

-Сар шинийн баяр, амралттай холбоотойгоор хулгайлах төрлийн гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгддэг. Сар шинийн баяр болохоос өмнө бусдын эд хөрөнгийг хулгайлах, тэр дундаа иргэдийн баяр ёслолтой холбогдуулж бэлтгэсэн бууз, ууц, идээ цагаа, хувцас хунарыг нь хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Цагдаагийн байгууллагаас энэ асуудалд анхаарал хандуулж, хяналт шалгалтаа эрчимжүүлэх, мөн гэмт хэрэг түгээмэл гардаг хэсгүүдэд эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэрэг олон талт ажил арга хэмжээг зохион байгуулдаг. Баяр болохоос өмнө эд зүйлээ, бууз баншаа алдсан айл өрх яаж сайхан шинэлж чадах билээ дээ. Тэгэхээр энэ төрлийн хэрэг зөрчил нь жижиг мэт боловч хор хохирол ихтэй байдаг. Мөн энэ хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахад иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан байх нь ч бий.

-Удахгүй Март-8, цэргийн баяр болно. Энэ үеэр ямар хэрэг, зөрчил түгээмэл гардаг вэ?

-Иргэд нэг үеэ бодоход баяр ёслолыг харьцангуй соёлтой, ахуйн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Гэхдээ архи согтууруулах ундааны зүйлийн хэт хэрэглээнээс үүдэн бусдын эрх чөлөөнд халдах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах, эд зүйлээ алдах, осгож эд эрхтэн, амь насаараа хохирох зэрэг гэмт хэрэг энэ үеэр илүү их бүртгэгддэг. Ялангуяа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрх чөлөөнд халдсан тохиолдол дийлэнх хувийг нь эзэлдэг.

Ө.АНХЗАЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Турин-2025” тусгай олимпийн өвлийн наадамд Монгол Улсын 24 тамирчин, спортын 6 төрөлд өрсөлдөнө DNN.mn

Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимпын наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилта...

img

8 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийх...

img

7 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна… DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. -Могой жилийн өнгөн дээр Монгол Улсын Ерөнхий сайдтай ярилцаж байн...

img

7 цагийн дараа

М.Цэндбазар, Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ DNN.mn

Турк улсын Анталия хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд болоход 24 ор...

img

7 цагийн дараа

Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна.

...
img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд