Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Могой жил их хөдөлмөрийн гарааны жил DNN.mn

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 3 сарын 10

img

42

news-img

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил гарлаа. Монгол түмэн урин дулаантай золгож буй хаврын тэргүүн сарыг шинэ жилийн эхлэл болгон бэлгэдэж өргөн дэлгэр угтдаг уламжлалтай. Тэр ерөөлөөр цагаан сарын баяр маань ч ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Өнөө жилийн хувьд ихээхэн онцлогтой жил гарч байгаа. Улс орны эдийн засгийг өөд нь татах их хөдөлмөр, бүтээн байгуулалтын ажлууд оргилсон жил байх юм.

Монгол Улсын Засгийн газраас зарласан 14 мега төслийн ажлууд энэ хавраас өрнөж эхэлнэ. Монгол Улсыг хөгжилд хүргэх тэдгээр төслүүд хэрэгжих бүх нөхцөл тохироо нь улс төрийн түвшинд бүрдсэн учраас саадгүй үргэлжлэх боломжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор сонгуулиа хийгээд парламентын 126 гишүүнтэй болсон. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Хамтарсан Засгийн газраа байгуулаад авсан. Олон жил улс төр орж гацаагаад байсан мега төслүүдээс лав гурвыг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөдөлгөчихлөө.

Эхнийх нь Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл. Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш байгуулж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байгаа юм. Уг төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад нүүрсний экспорт жилд дунджаар 165 саяд хүрнэ гэсэн тооцоолол бий. Нүүрснээс орж ирэх борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг. Дараагийн гацаанаас гарсан том төсөл нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Эрчим хүчний хараат байдлаас гаргах боломжтой энэ төсөл бас л олон жил гацсан даа. Эрдэнэбүрэн ашиглалтад орлоо бол баруун аймгуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос 100 хувь найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэж байгаа юм. Гурав дахь нь мэдээж ураны төсөл. Хөршүүдийн эсэргүүцэл, дарамт шахалтаас өгсүүлээд олон сорилттой тулгарсан, бид. Амаргүй зам туулж хөдөлгөсөн энэ төсөл манай улсын хувьд гурав дахь хөрштэйгөө хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ. Төслийн хүрээнд цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд болох 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, экспортолно. Цаашлаад Засгийн газраас зарлаад буй гангийн үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, газрын тос болон зэс боловсруулах цогцолбор, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн дулааны цахилгаан станц зэрэг 14 мега төсөл хэрэгжих юм бол нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрнэ. Ядуурлын түвшин хоёр дахин буурч, инфляци нэг оронтой тоо руу орох боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байгаа.

Тэгвэл нийслэл хотын хувьд могой жил мөн л их эргэлтийн жил байх нь ээ. Улаанбаатарын түмэн асуудлыг шийдэх бүтээн байгуулалтын ажлууд энэ онд өрнөнө. Түгжрэлийг шийдэх замууд тавигдана. Утааг арилгах гарц гаргалгааг нэвтрүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжинд гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ лээ. Түгжрэлийг бууруулахад Туулын хурдны зам, шинэ тойрог зам, тусгай замын автобус зэрэг есөн төсөл хэрэгжихээр эрэмбэлжээ. Харин агаарын бохирдлыг бууруулах ТЭЦ-V, Сэлбэ, Баянхошууг орон сууцжуулах хүрээнд таван төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Мөн Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Туул усан цогцолбор, Шинэ Зуунмод хотын дэд бүтэц гээд долоон мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улаанбаатарын мега төслүүдээс өнөөдрийн байдлаар 20-иод төсөл эхэлсэн байна гэв. Энэ мэтчилэн өнөө жил өрнүүн их хөдөлмөрийн жил байх ажээ.

Могой жил баялаг өгдөг хэмээн монголчууд бэлгэддэг. Тэгэхээр одоо бүгдээрээ хөдөлмөрлөцгөөе. Хөдөлж, хөдөлмөрлөж байгаа хүн л үр шимийг нь хүртдэг. Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа тууштай явуулж, энэ бүхнийхээ ард гарах ёстой.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал бидэнд аль нэгэн улсад найдах хэрэггүй гэдгийг сануулж байна. Бид өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л шийдэж чадна. Тэрнээс бусдад даатгаад гараа хумхиад сууж болохгүй. Өнөө цагт өөрөө өөрийгөө л авч явна гэдгийг өдөр тутмын үйл явдлууд харуулж байна шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ хөдөлмөр бүтээл өрнүүлцгээх нь юу юунаас илүү чухал байна. Хуучин шигээ юм болгонд гоншигнож, халамж горьдож өдөр хоногийг өнгөрүүлдгээ болих хэрэгтэй.

Хүний дор орохгүйн төлөө ажиллаж, хичээцгээе. Баян тансгаа байг гэхэд дундаж амьдралтай болгоцгооё. Хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөж байвал яваандаа улс орон хөгжиж, баян тарган болох л биз. Хэдий болтол Монгол Улс гадаадад ядуу орон гэж гадуурхагдах юм бэ. Монголын ард түмэн нэгэн зүрх сэтгэлээр энэ бүх төслүүдээ ажил хэрэг болгохын төлөө нэгдэн нийлж дор бүрнээ дэмжих хэрэгтэй байна. Тэгээд ч бид түүхэндээ ийм их ажил хийнэ гэж байсан удаагүй. Хамтарсан Засгийн газрын үед л эдийн засгийг тэлэх том төслүүд яригдаж байна. Одоо энэ бүгдийгээ тууштай хийж хэрэгжүүлцгээе ээ.

М.МӨНХЦЭЦЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна DNN.mn

Хаврын улиралд хуурайшилт ихсэх болон иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага, мэ...

img

8 цагийн дараа

Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна DNN.mn

Хөлийн гол, Толгойтын гол, Нарангийн гол, Зүүн салаа зэрэг голын ай сав дагасан газруудад суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчил...

img

7 цагийн дараа

Хээрийн түймрийн улмаас 22 хашаа саравч, 16 гэр, хоёр машин шатжээ DNN.mn

Ой хээрийн түймрийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын...

img

7 цагийн дараа

Т.Баярхүү: Хөвсгөл аймагт нуурын мөс цөмөрснөөс хоёр иргэн амь эрсэдлээ DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга, Хурандаа Т.Баярхүү, Дөрөвдүгээр сард агаарын температур...

img

6 цагийн дараа

“Музейн нээлттэй өдрүүд” энэ сарын 7-13-нд орон даяар үргэлжилж байна DNN.mn

 “Музейн нээлттэй өдрүүд” улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд энэ сарын 7-13-нд үргэлжилж байна. Чин...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд