мэдээ
Хээрийн түймрийн улмаас 22 хашаа саравч, 16 гэр, хоёр машин шатжээ DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 10

18

Ой хээрийн түймрийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “2025 оны гуравдугаар сарын 09-ний өдөр онцгой байдлын байгууллагад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймагт нийтдээ 11 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Архангай аймгийн Хайрхан суманд гарсан түймрийг цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Харин Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба болон хил хамгаалах байгууллага, сумдын мэргэжлийн анги ажиллаж байна. Дээрх түймэр хүчтэй салхилснаас үүдэж унтраахад хүндрэл учирч байна. Бусад түймрийг унтрааж, цурамд оруулсан. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан суманд нийт 22 хашаа саравч, 16 гэр, хоёр машин, тодорхой тооны мал өртсөн” гэв.





Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ DNN.mn
Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэ...
8 цагийн дараа
ХЗБХ: Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив DNN.mn
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс...
7 цагийн дараа
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа DNN.mn
Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4041, үүнээс нийслэлд 1703 иргэн бүртгүүлжээ. Бүртгэгдсэн ...
7 цагийн дараа
Гуравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Гуравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн нутгаар цасан шуурга ш...
6 цагийн дараа
АБГББХ: Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ DNN.mn
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, Засгийн газраас энэ сарын 06-ны ө...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд