Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

ХЗБХ: Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 10

img

15

news-img

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг удирдан явууллаа.

Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Монгол Улсын иргэд олноор зорчиж, амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж буй улс орнуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулахад Засгийн газар анхаара хандуулан ажиллаж байгааг сайд Н.Учрал дурдаад, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн агуулгыг товч танилцууллаа. Хэлэлцээрийн төсөлд талуудын хамтран ажиллах хүрээ, тусгай хэлбэрүүд, мэдээлэл солилцох, харилцан зөвлөх, дэмжих, дадлага сургуулилалт, сургалт хийх, шаардлагатай эгээдийг хамгаалах, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгасан байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд талууд өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэж, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болох юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их хурлын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Улсын Их хурлын гишүүн Ц.Сандаг-Очир манай улс гадаадын ямар ямар улсуудтай ийм хэлэлцээр байгуулаад байгаа, хэлэлцээр байгуулах санаачилгыг аль талаас ихэвчлэн гаргаж байгааг болон монгол иргэдийн холбогдож буй хэрэг, зөрчлийн талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал харилцан солилцож буй мэдээллийн нууцлал, түүнийг хамгаалахтай холбоотой асуудлыг хөндөв. Улсын Их хурлын гишүүдийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Цагдаагийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг нар хариулт, тайлбар өглөө.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг уг хэлэлцээрийг байгуулснаар Европын улс орнуудад Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, Европ, Европын улс орнуудын туршлагаас суралцах эхлэл болно гэж үзэж байгааг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн засаглалд ойртсон Европын улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлснээр хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэхэд холбогдох байгууллагууд соёлоо солилцох, хүний эрхийг мэдрэмжтэйгээр хамгаалахад суралцах чухал үр нөлөөтэй гэлээ. Мөн тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулах шаардлагатай тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэлэлцээрийн холбогдох зохицуулалтыг нийцүүлэх шаардлагатай гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хэлэлцээрийн төслийн орчуулга, найруулга, үг хэллэгийг засаж, сайжруулах шаардлагатайг анхааруулаад, зарим төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг Европын улс орнуудыг стандартад нийцүүлэх, холбогдох зохицуулалтыг хийхэд анхаарч ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хэлэлцээрийн дагуу мэргэжилтэн, алба хаагчдыг бэлтгэх, солилцох талаар төсөв, төлөвлөгөө гаргаж, бодит үр дүн гаргаж ажиллах, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд Европын улс орнуудын туршлагаас суралцахад онцгойлон анхаарах нь зүйтэй гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл  хоёрдугаар сарын 17-ны өдөр орон даяар эхэлсэн. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл долоо хон...

img

5 цагийн дараа

Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ DNN.mn

Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэ...

img

5 цагийн дараа

ХЗБХ: Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс...

img

4 цагийн дараа

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа DNN.mn

Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4041, үүнээс нийслэлд 1703 иргэн бүртгүүлжээ. Бүртгэгдсэн ...

img

4 цагийн дараа

Гуравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Гуравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн нутгаар цасан шуурга ш...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд