мэдээ
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 10

22

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-ны өдөр орон даяар эхэлсэн. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл долоо хоногийн дараа буюу энэ сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусаж байна.
Боловсролын сайдын элсэлтийн ерөнхий шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад оролцох боломж нээгдсэн. Шалгалтын материал анги хамаарахгүйгээр нэг түвшинд буюу 10, 11 болон 12 дугаар ангийн шалгуулагчид ижил материалаар үнэлэгдэх юм. Шалгуулагчид http://eyesh.eec.mn/ сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан шалгалтаа сонгож бүртгэлээ албан ёсоор баталгаажуулна.
10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин уг шалгалтыг өгөхгүй байх боломжтой. Монгол хэл, бичгийн шалгалт ирэх дөрөвдүгээр сарын 17, 18-нд болно. Дөрөвдүгээр 17-ны өдөр 12 дугаар ангийн шалгуулагчид, дөрөвдүгээр сарын 18-нд 10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид шалгалтаа өгөх хуваарьтай байна.





Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна DNN.mn
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-ны өдөр орон даяар эхэлсэн. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл долоо хон...
4 цагийн дараа
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ DNN.mn
Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэ...
4 цагийн дараа
ХЗБХ: Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив DNN.mn
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс...
3 цагийн дараа
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа DNN.mn
Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4041, үүнээс нийслэлд 1703 иргэн бүртгүүлжээ. Бүртгэгдсэн ...
3 цагийн дараа
Гуравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Гуравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн нутгаар цасан шуурга ш...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд