Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай байхыг анхааруулав DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 09

img

47

news-img

 Өнөөдөр буюу энэ сарын 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Иймд зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

2025 оны гуравдугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 9-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -12-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан байна.

Энэ сарын 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Турин-2025” тусгай олимпийн өвлийн наадамд Монгол Улсын 24 тамирчин, спортын 6 төрөлд өрсөлдөнө DNN.mn

Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимпын наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилта...

img

8 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийх...

img

7 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна… DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. -Могой жилийн өнгөн дээр Монгол Улсын Ерөнхий сайдтай ярилцаж байн...

img

7 цагийн дараа

М.Цэндбазар, Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ DNN.mn

Турк улсын Анталия хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд болоход 24 ор...

img

7 цагийн дараа

Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна.

...
img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд