мэдээ
Дундговь аймаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүллээ DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 16

44

Дундговь аймагт Улаанбурхан өвчний хоёр тохиолдол лабораториор баталгаажсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл улаанбурхан өвчин Дундговь аймагт бүртгэгдсэнтэй холбогдуулан Засаг даргын захирамжаар политехник коллеж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвүүд болон хүүхдүүдийн дунд зохион байгуулах үйл ажиллагааг энэ сарын 15-28-ны өдрийг дуустал түр хугацаанд хязгаарлаж, цахимд шилжүүлэхээр болжээ.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр хамгийн сүүлд Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдсан. Ингэснээр улсын хэмжээнд лабораториор батлагдсан нийт 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдэж, хяналтад аваад буй. Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудаас улаанбурхан батлагдсантай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан бол Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.
Улаан бурхан өвчний үед өндөр халуурах, толбон гүвдрүү тууралт гарах, ханиалгах, хамраас нус гоожих, нүдний салст үрэвсэх шинж тэмдэг илэрдэг.Нууц үеийн хугацаа 10-12 өдөр үргэлжилдэг.





Олон улсын нислэгийн зуны цагийн хуваарь DNN.mn
2025 оны 3-р сарын 30-ны өдрөөс 10-р сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд мөрдөх олон улсын нислэгийн зуны цагийн хуваарийг танилцу...
8 цагийн дараа
Нам, эсвэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ DNN.mn
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сон...
7 цагийн дараа
Авлига, албан тушаалын 6 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn
Прокурорын байгууллага 2025 оны гуравдугаар сарын 10-14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50153, мөрдөн байцаалтын 2892 ...
7 цагийн дараа
Ч.Анар: Би УИХ-д сонгогдсон гэхээсээ илүүтэй томилогдсон гишүүн DNN.mn
Улсын Их хурлын гишүүн Ч.Анартай ярилцлаа. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хаана ямар ажил алба эрхэлж байсан талаараа манай уншигчда...
6 цагийн дараа
Нийтийн тээврийн дамжин суусан зорчилт 2.5 дахин өсчээ DNN.mn
2025 оны хоёр дугаар сарын 1-ны өдрөөс эхэлж Улаанбаатар хотод үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн автобусны тариф том хүн 1000 төг...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд