мэдээ
Нийтийн тээврийн дамжин суусан зорчилт 2.5 дахин өсчээ DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 17

23

2025 оны хоёр дугаар сарын 1-ны өдрөөс эхэлж Улаанбаатар хотод үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн автобусны тариф том хүн 1000 төгрөг, оюутан 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөг өөрчлөгдөж, дөрвөн удаа дамжин суухад үнэгүй зорчиж байгаа билээ.
Дамжин суух нөхцөл өөрчлөгдсөнөөр зорчилтод эзлэх дамжин суух хувь өсч, илүү хэмжээний дата цугларч эхэлжээ. Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын байдлаар дамжин суусан зорчилт өнгөрсөн онтой харьцуулахад дунджаар 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс том хүн – 2.7 дахин, хүүхэд – 2.2 дахин өсчээ.
Мөн хоёрдугаар сард Umoney картыг ашиглан “Офирцеруудын ордон” зогсоолоос M:1 чиглэл рүү 5 шар зогсоолоос M:1 болон Ч:15 чиглэл рүү хамгийн олон удаа дамжин суужээ. Зорчигч та Umoney картаа урьдчилан цэнэглээд төлбөртэй зорчилт хийх бүрдээ үнэгүй дамжин зорчоорой. Буухдаа картаа марталгүй дараарай.
Нийтийн тээврээр зорчихдоо Umoney картаа тогтмол ашиглах нь нийтийн тээврийн бодлого төлөвлөлтөд чухал ач холбогдолтой аж.





Улаанбурхан өвчний дархлаажуулалт улсын хэмжээнд 95 хувьтай байна DNN.mn
Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбоотой “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах шуурх...
8 цагийн дараа
Өмнөговь, Дундговь аймгуудын цахимд шилжүүлсэн тогтоолыг хүчингүй болгожээ DNN.mn
Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас найм, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанб...
8 цагийн дараа
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр з...
8 цагийн дараа
Ой, хээрийн 18 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна DNN.mn
Он гарсаар улсын хэмжээнд гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул...
7 цагийн дараа
Олон улсын нислэгийн зуны цагийн хуваарь DNN.mn
2025 оны 3-р сарын 30-ны өдрөөс 10-р сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд мөрдөх олон улсын нислэгийн зуны цагийн хуваарийг танилцу...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд