Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

5 шарын уулзвараас Баруун 4 зам хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна

trend

Админ

img

2025 оны 3 сарын 18

img

22

news-img

Баянгол дүүргийн хэмжээнд 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 шарын уулзвараас Баруун 4 зам хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна.

Тодруулбал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг зохион байгуулж байгаа юм.

Баянгол дүүрэгт хийж буй хяналт шалгалтын талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Манай дүүрэгт томоохон зах, худалдааны төвүүд төвлөрсөн байдаг. Тэр ч утгаараа гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байршуулах, явган зам дээр зөвшөөрөлгүй газар шороо ухаж, зорчих хэсгийг эвдэх зэрэг нийтлэг зөрчил илэрч байна.

Өнгөрсөн онд уг төрлийн зөрчлийг арилгуулах ажлын хүрээнд нэг автобусны буудал дээр байсан 28 ТҮЦ-ийг бүгдийг нь шилжүүлсэн. Гэвч энэ онд мөн л дулааны улирал ирж буйтай холбоотойгоор нэг буудал дээр найман ТҮЦ байршуулсан зөрчил илэрлээ. Эдгээр зөрчлийг бүртгэлжүүлэн, шат дараатай арилгах ажлыг хийнэ” гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Инфляц өсөхөд мах, автобусны тасалбарын үнэ нөлөөлжээ

Үнийн өсөлт 9,6 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдэгдээд байна. Иргэдийн худалдан авах чадвар 10 орчим хувиар буурахад хүнсний болон тээвр...

img

8 цагийн дараа

Нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг байна DNN.mn

Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин хоёр сая 672 мянган төгрөг, голч цалин хоёр сая 229 мянган төгрөг бай...

img

7 цагийн дараа

ЦЕГ: Хувийн нууц задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тус сайтын ажилчдын утас, хард зэргийг хураан...

img

7 цагийн дараа

ГИХГ: Өнгөрсөн сард 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хяналт шалгалтад хамрууллаа

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт 3, төлөвлөгөөт бус 22  удаагийн хяналт шалгалтад 81 аж ахуйн нэ...

img

7 цагийн дараа

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2025.03.18) гишүүдийн 54.5 хувий...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд