мэдээ
Нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг байна DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 18

24

Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин хоёр сая 672 мянган төгрөг, голч цалин хоёр сая 229 мянган төгрөг байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 436.6 мянган төгрөгөөр, голч цалин 448 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 4 дүгээр улиралд 52.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.4 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо 2023 оны мөн үеийнхээс 1.6 мянгаар нэмэгджээ. Харин ажиллагсдын тоо 2023 оны мөн үеийнхээс 16.3 мянгаар нэмэгдсэн байна.
НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт ажиллагчдын,
- 116.2 мянга нь боловсролын,
- 110.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
- 81.9 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн хамгааллын,
- 72 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн,
- 49.9мянга нь барилгын,
- 49.5 мянга нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн,
- 49.2 мянга нь тээвэр, агуулахын,
- 46.5 мянга нь уул уурхай, олборлолтын,
- 30.1 мянга нь санхүүгийн болон даатгалын,
- 27.9 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх,
- 153.4 мянга нь бусад салбарын ажиллагсад байна.





Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно
Гуравдугаар сарын 22-ны Бямба гарагт 13:00 цагт Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны түүхт 100 жилийн ой, Наурызын баярт зориулсан ...
5 цагийн дараа
Өчигдөр найман байршилд гал гарчээ
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр өчигдөр найман байршилд гал түймэр бүртгэгджээ. Тухайлбал, Нийслэлийн Багануур дүүргийн тав дугаар хороо, ...
5 цагийн дараа
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Усны газар”, “Монгол Улс...
4 цагийн дараа
Инфляц өсөхөд мах, автобусны тасалбарын үнэ нөлөөлжээ
Үнийн өсөлт 9,6 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдэгдээд байна. Иргэдийн худалдан авах чадвар 10 орчим хувиар буурахад хүнсний болон тээвр...
4 цагийн дараа
Нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг байна DNN.mn
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин хоёр сая 672 мянган төгрөг, голч цалин хоёр сая 229 мянган төгрөг бай...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд