мэдээ
ГИХГ: Өнгөрсөн сард 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хяналт шалгалтад хамрууллаа

Админ
2025 оны 3 сарын 18

24

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт 3, төлөвлөгөөт бус 22 удаагийн хяналт шалгалтад 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хамрууллаа.
Зөрчилд холбогдсон нийт 396 гадаадын иргэн, 128 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 10 улсын 22 иргэнийг албадан гаргав. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 108 иргэнийг хилээр оруулалгүй буцаалаа.
Зөрчилд холбогдсон иргэдийн дийлэнх хувийг Хятад, Вьетнам, Филиппин, Орос улсын иргэд эзэлж байна. Тухайлбал, БНХАУ-ын 195, БНСВУ-ын 51, БНФУ-ын 22, ОХУ-ын 14, бусад улсын 114 иргэн байна.
Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.





Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно
Гуравдугаар сарын 22-ны Бямба гарагт 13:00 цагт Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны түүхт 100 жилийн ой, Наурызын баярт зориулсан ...
5 цагийн дараа
Өчигдөр найман байршилд гал гарчээ
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр өчигдөр найман байршилд гал түймэр бүртгэгджээ. Тухайлбал, Нийслэлийн Багануур дүүргийн тав дугаар хороо, ...
5 цагийн дараа
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Усны газар”, “Монгол Улс...
4 цагийн дараа
Инфляц өсөхөд мах, автобусны тасалбарын үнэ нөлөөлжээ
Үнийн өсөлт 9,6 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдэгдээд байна. Иргэдийн худалдан авах чадвар 10 орчим хувиар буурахад хүнсний болон тээвр...
4 цагийн дараа
Нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг байна DNN.mn
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин хоёр сая 672 мянган төгрөг, голч цалин хоёр сая 229 мянган төгрөг бай...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд