мэдээ
ЦЕГ: Хувийн нууц задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна

Админ
2025 оны 3 сарын 18

51

Цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тус сайтын ажилчдын утас, хард зэргийг хураан авсан талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван нар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Юуны өмнө цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг Ноорог пэйжийн залуусын хэвлэн нийтлэхтэй холбоотой ажилд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.
Урьдчилсан байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэв. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван “Ноорог пэйжийн залуучуудтай холбоотой шалгалтын ажлыг явуулж байна. Ингэхдээ тус пейжийн хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбогдуулж шалгалтын ажиллагаа явуулаагүй.
Хувь хүний нууцад халдах, нууц задруулах болон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр шинж тэмдэг байсан учраас цагдаагийн байгууллагаас прокурорын хяналтан доор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорт танилцуулсны үндсэн дээр зохион байгуулсан. Энэ хүрээнд найман иргэнийг дуудан ирүүлж, мэдүүлэг авахыг хүссэн ч долоо нь өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөхийг хүссэн. Улмаар мөрдөн байцаах газар өмгөөлөгчийн хамт мэдүүлэг тайлбар авсан. Ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй” гэлээ.
Ж.Саруул





Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно
Гуравдугаар сарын 22-ны Бямба гарагт 13:00 цагт Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны түүхт 100 жилийн ой, Наурызын баярт зориулсан ...
6 цагийн дараа
Өчигдөр найман байршилд гал гарчээ
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр өчигдөр найман байршилд гал түймэр бүртгэгджээ. Тухайлбал, Нийслэлийн Багануур дүүргийн тав дугаар хороо, ...
5 цагийн дараа
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Усны газар”, “Монгол Улс...
5 цагийн дараа
Инфляц өсөхөд мах, автобусны тасалбарын үнэ нөлөөлжээ
Үнийн өсөлт 9,6 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдэгдээд байна. Иргэдийн худалдан авах чадвар 10 орчим хувиар буурахад хүнсний болон тээвр...
4 цагийн дараа
Нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг байна DNN.mn
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин хоёр сая 672 мянган төгрөг, голч цалин хоёр сая 229 мянган төгрөг бай...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд