Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

Ё.Басхүү Тбилисийн “Их дуулга”-ыг өнжихөөр болов

trend

Админ

img

2025 оны 3 сарын 21

img

90

news-img

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын энэ оны дөрөв дэх цуврал тэмцээн Гүржийн Тбилиси хотод өнөөдөр  эхэлнэ.

Тус барилдаанд 52 орны 385 жүдоч зодоглох бөгөөд өчигдөр сугалаа гарав. Гурван өдөр үргэлжлэх тэмцээнд манай улсаас 20 бөх мэдүүлэг өгсөн ч гавьяат тамирчин Ё.Басхүү бэртэл авч тэмцээнийг өнжихөөр боллоо. Анхны мэдүүлэгт 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар багтсан байсан ч мөн л бэртлийн улмаас Тбилисийг зорьж чадаагүй. Улмаар Б.Эрдэнэбаярыг О.Уранбаяр орлож, 63 кг-д тамирчин зодоглохгүй болсон юм.

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Харин медалийн төлөөх барилдаан 21:00 цагаас эхлэх бөгөөд барилдааныг уламжлал ёсоор С1 телевиз эх орон даяар шууд дамжуулах аж. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаантай. Энэ өдөр манай улсаас есөн бөх дэвжээнд гарч барилдана.

Тэмцээний хуваарийг хүргэе. /Улаанбаатарын цагаар/:

Гуравдугаар сарын 21-ний өдөр /Баасан гараг/

15:00 цагт: Эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн хэсгийн барилдаан

21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Гуравдугаар сарын 22-ны өдөр /Бямба гараг/

14:00 цагт: Эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн хэсгийн барилдаан

21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Гуравдугаар сарын 23-ны өдөр /Ням гараг/

15:00 цагт: Эрэгтэйчүүдийн 90, -100, +100 эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн хэсгийн барилдаан

21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьд...

img

8 цагийн дараа

Групп сунгуулахдаа биеэр очих шаардлагагүй боллоо

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион ...

img

7 цагийн дараа

Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр сарын эхний долоо хоногт ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт...

img

7 цагийн дараа

Cэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламжид суваг татаж байна

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгуу...

img

6 цагийн дараа

Дөрөвдүгээр сарын 1-нээс сайн дурын даатгуулагч 106.920 төгрөг төлнө

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хө...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд