Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 31

Валютын ханш

value

гадаад

Стармер: Би Путинд итгэхгүй байна

trend

Админ

img

2025 оны 3 сарын 25

img

306

news-img

Сүүлийн хоёр өдрийн турш олон нийтийн сүлжээ, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв нь АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткоффын “нэрт” хөтлөгч Такер Карлсонд, Карлсоныг хөтлөгчийн ажлаас халсан Fox News-т өгсөн дуулиант хоёр ярилцлага байв. Виткофф эдгээр ярилцлагадаа Оросын суртал ухуулгыг давтаж “Оросууд эзэлсэн нутагтаа ард нийтийн санал асуулга явуулсан”, “Курск мужид Украины цэргүүд Оросуудад бүслэгдсэн”, “Хрущев Оросоос Крымыг салгаж Украинд өгсөн”, “Их Британийн ерөнхий сайд Стармер зэрэг Европын удирдагчид өөрсдийгөө орчин үеийн Черчилл болгох гэж оролдож байна” гэх мэт худал зүйл ярьсан нь хэвлэл мэдээлэл болон олон нийтийн хурц шүүмжлэлд өртөв.

Үүний хариуд “New York Times” сонин сүүлийн үед Их Британийн ерөнхий сайд Кейр Стармертай хийсэн хэд хэдэн ярилцлага дээр үндэслэн “Стармер: Би Путинд итгэхгүй байна” нэртэй тусгай нийтлэл хэвлэн гаргав. Энэхүү нийтлэлд Стармер, ялангуяа Их Британи, Францын байгуулахаар оролдож буй үндэстэн дамнасан “Баталгаажуулах хүчин”-ий гол зорилго юу болохыг тайлбарлаж “Би Путинд итгэхгүй байна. Учир нь Путин гал зогсоох хэлэлцээрийн дараа Украиныг хамгаалалтгүй болгох гэж зүтгэнэ гэдэгт би итгэлтэй байна. Учир нь энэ нь түүний хүсч буй зүйл бөгөөд түүний Украйн руу дахин нэвтрэх гол боломж юм” гэж онцолж Дональд Трамп болон түүний тусгай элч Стив Виткофф нар ярилцлага өгөхдөө “Путинд итгэж байна. Путин Европыг байлдан дагуулах хүсэлтэй гэдэгт итгэдэггүй” гэсэн мэдэгдэлд хариуг нь барьсан байна. Үүнийг “New York Times” сонин “Энэ нь Трампын явуулгаар АНУ болон түүний Европын холбоотнуудын хооронд хурцадмал байдал үүсч байгаагийн нэмэлт нотолгоо шиг сонсогдов” гэж онцолжээ. Мөн Стармер “Их Британи АНУ, Европын аль нэгийг сонгохгүй” гэж хэлээд Черчиллийг эргэн дурсаж “Олон хүмүүс биднийг АНУ, Европын аль нэгийг сонгохыг уриалж байна. Черчилль ийм зүйл хийгээгүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараахь анхны сонгуулиар Черчиллийг ялж, Их Британид засгийн эрхэнд гарсан Клемент Этлли ч үүнийг хийгээгүй. Миний бодлоор одоо ийм сонголт хийх нь том алдаа болно” гэж хэлжээ. Түүний дурдсан Стармер шиг лейборист хүн болох Эттлийн засгийн газар НАТО-г байгуулахад идэвхтэй оролцож, Британид эрүүл мэндийн үнэ төлбөргүй тогтолцоог бий болгосон билээ.

Ийнхүү иргэд олон нийтийн сүлжээгээр “Хамгийн ардчилсан гэгддэг улсын төрд Кремлийн удирдагчидтай адил худалч хүмүүс гарч иржээ” хэмээн халаглан бичиж байхад Саудын Араб улсад Америк-Орос, Америк-Украины төлөөлөгчдийн албан уулзалт эхэлж, Украины төлөөлөгчдийн тэргүүн, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров олон нийтийн Х сүлжээнд “Саудын Араб дахь АНУ-ын төлөөлөгчидтэй хийсэн бидний уулзалт дууссан” гээд “Ярилцлага ажил хэрэгч бөгөөд бодитой байлаа. Бид гол асуудлууд, тэр дундаа эрчим хүчний салбарын талаар ярилцсан. Шинэ уулзалт хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэж бичжээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн Телеграм хуудсанд “Саудын Арабын АНУ-тай хийсэн хэлэлцээ ажил хэрэгч болсон” гэж дүгнээд “Би Батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой уулзалт болон хэлэлцээрийн явцын талаар ярилцсан. Манай баг туйлын бүтээлчээр ажиллаж байна. Энэ харилцан яриа маш ашигтай болсон. Манай төлөөлөгчдийн ажил үргэлжилж байна. Гэхдээ бид одоо түншүүдтэйгээ юу ч ярьсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоох бодит тушаал өгөх шаардлагатай. Энэ дайныг авчирсан хүн түүнийгээ зайлуулах ёстой” гэж онцолжээ. Түүний нэмж бичсэнээр, уг хэлэлцээрт Украины цэргийн албан хаагчид, дипломатууд болон Украины Эрчим хүчний яамны төлөөлөгчид оролцож байгаа юм байна. Тэгвэл ОХУ-ын ТАСС агентлаг “Өмнөх өдрийн Америк-Украины хэлэлцээтэй адил хаалттай хаалганы цаана Орос, АНУ-ын төлөөлөгчдийн хэлэлцээ Саудын Арабын Эр-Рияд хотноо эхэллээ” гэж мэдээлэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана

Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БН...

img

8 цагийн дараа

Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. ...

img

8 цагийн дараа

Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэл...

img

7 цагийн дараа

“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуул...

img

7 цагийн дараа

Улсын болон орон нутгийн авто замуудад хяналт шалгалт хийжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд