мэдээ
Иргэдийн эрмэлзэл, зоригийг мохоох үйл явц өнөөдөр хүчээ авч байна
Б Нямаа
2025 оны 3 сарын 31

63

Ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл нь “Иргэд өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ нийгэмд чөлөөтэй илэрхийлдэг байх эрх чөлөө” юм. Энэхүү эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан. Гэтэл энэ үнэт зүйл ер нь хаашаа яваад байна аа…
Сүүлийн үеийн шуугианаас хойш улам анхаарах ёстой сэдэв болоод байна. Дуугарсан хүн бүхэн эвгүй байдалд орж байгааг өнгөрсөн бүх кейсүүдээс харж болно. Хэвлэл мэдээллийн чөлөөт байдал дотор иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь том байр суурь эзэлнэ. Нэг иргэний хууль зөрчсөн байж магадгүй үг үйлдлийг нийт сэтгүүлчдэд, редакцуудад хамаатуулан ойлгож үл болно. Үүнд ялгаа, зааг маш их. Хуулиар олгогдсон эрх бүхий байгууллагууд, Төрийн захиргааны байгууллагууд энэхүү зааг, ялгааг онцгой анхаарч, салгаж үзэх цаг иржээ. Хэвлэл мэдээллийн редакц гэдэг бол ганц хүн биш, ганц хүний оюун санаа биш, ганц эх сурвалжаар үйл ажиллагаа нь явагддаггүй. Олон талын эх сурвалж, олон янзын байр сууриас тухайн нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ сурвалжилга бэлтгэгддэг. Энэ тодорхой ойлголтыг эрх бүхий байгууллагууд эхний удаад үйл ажиллагаандаа тусгаж аваасай гэж хүсэх байна.
Сая “Ноорог”-ийн залуустай холбоотойгоор ХЭҮК-оос албан ёсны мэдэгдэл хийлээ. Найман зүйл дээр гурван дүгнэлт гаргажээ. Хүний эрхийн эрх зүйн байдалд тулгуурласан албан мэдэгдэл тул иргэд анхаарч сонссон байх. Тэрхүү дүгнэлтүүд дотор “Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл, зоригийг мохоох үр дагавар үүсгэсэн үйл явц болсон байна” гэж дүгнэжээ. Товчхондоо бол цагдаагийн байгууллагын “Хойшлуулшгүй ажиллагаа”-г ингэж дүгнэжээ. Энэхүү … иргэдийн эрмэлзэл, зоригийг мохоох үр дагвар… гэдэг нь маш ноцтой үг юм. Энэ үгс дотор л Монголын АРДЧИЛАЛ бөх бат байгаа эсэх багтаж байгаа. Ардчиллын үнэт зүйл, баталгаа оршиж байгаа гэж ч болно. Хэрэвзээ эдгээр үгс улам бодитой болж, хүрээгээ тэлсээр байвал бидний эрх чөлөө сөнөж байгаа хэлбэр. Шууд авторитар дэглэмд шилжиж байна гэсэн үг. Авторитар дэглэмийг бид мэднэ. Төрийн дээд эрх мэдэл нэг буюу хэсэг бүлэг хүмүүсийн гарт төвлөрдөг. Нийгмийн амьдралын эд эс бүхнийг төрөөс хянах туйлын хүсэлтэй. Үүнийг сөрсөн бүхэн цээрлэл хүлээдэг. Ялангуяа улс төр, үзэл суртлын салбарт төрийн хяналт асар хүчтэй байдаг. Бүлэглэлийн удирдлагын тогтолцоо дээрээсээ доошоо чиглэсэн хэв маягтай. Засаглалыг хэрэгжүүлэхдээ дан ганц хүчирхийллээр бус ухуулга, үзэл сурталд тулгуурладаг… гээд явж өгнө дөө. Монгол Улс энэхүү дэглэмийн чухам аль хэв шинж дээр явааг судлаачид илүү тодорхой хэлэх байх.
Нийгэмд мэдрэгдэж байгаагаар бол бид энэхүү дэглэмийн элементүүд дунд орчихлоо. Цааш хэрхэхийг мэдэхгүй. Жишээ нь, сая ХЭҮК-ын албан ёсны мэдэгдэлд дурдсанаар “Хойшлуулшгүй ажиллагаа” гэж юуг хэлэх, хуулиар яаж хэрэглэх, Монголд ямар байгааг тодорхойлжээ. Хүний амь нас, эд хөрөнгө, улсын эрх ашигт ноцтой хохирол учруулж болзошгүй, мөн оргон зайлах магадлалтай… гэхчлэн тодорхой тохиолдолд “Хойшлуулшгүй ажиллагаа”-г прокурорын зөвшөөрөлгүй хийгддэг гэлээ. Монголын нийгэмд болж байгаа шуугианууд, баривчилгаа, байцаалтууд бүгд дээрх хуульд хамаарах уу.
Өнгөрсөн бүх кейсүүдийг эргэж хараарай. Ер нь л бүгд үзэл бодлын чөлөөт индэрүүд байсан даа. Өөрийн үзэл бодолтой, түүнийгээ нийгэм рүү хүчтэй илэрхийлсэн хүмүүс, мөн редакцууд байсан. Тэдэнд эх орны Үндэсний аюулгүй байдалд заналхийлэхээр юу ч байгаагүй. Тэдний ямар ч үзэл бодол хүний амь насанд халдахаар байгаагүй. Гэтэл яагаад саатуулаад, бүр баривчлаад, хориод, залхаан цээрлүүлээд байгаа юм бэ. Үүнд л нийгэм хариулт хүсч байгаа. Гэвч үүнд албан ёсоор хариулт өгөх ёстой эрх байгууллагууд, төрийн захиргааны байгууллагуудын тайлбар мэдээллүүд бүгд хоорондоо зөрүүтэй.
Өчигдөр өгч байсан мэдээлэл нь өнөөдөр зуун хувь өөрчлөгдсөн байгаад нийгэм бухимдаж байна. Зүй нь бол Ардчилсан нийгэмд дээрх төрийн байгууллагуудаас өгч байгаа мэдээлэл нь тодорхой, ойлгомжтой, салаа утгагүй л байх ёстой. Эцэстээ энэ төөрөгдөл нь өөрөө авторитар дэглэмийн гол шинжүүдийн нэг гэж судлаачид үздэг. Нэг нь гарч ирээд нэг өөр юм ярьдаг төртэй байж болохгүй, ардчилсан нийгэмд.
Эцэст нь хэлэхэд, хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг тогтсон технологи Монголын нийгэмд нэгэнт тодорхой биежиж, бөх бат тогтлоо. Оросуудын хэлдэгээр “Эмзэг цэггүй хүн байдаггүй, түүнийг нь ол” гэдэг технологи. Хувийн амьдрал, эд хөрөнгө, эхнэр нөхөр, ээж аав, үр хүүхэд… ер нь байгаа бүгдээр нь оролддог. Байж суух газаргүй болтол нийгмийн сүлжээнд харлуулдаг. Гутаан доромжилдог. Яаж л бол яаж муухай харагдуулж чаддаг энэ хар технологийн эх сурвалж нь тодорхой хэдэн хүн, тодорхой бүлэглэлүүд. Сүүлдээ юу болоод байгааг нийгэм ойлгох, учир начирыг нь олох аргагүй болтол буцалсан устай халуун тогоо болгож байна, энэ улс орныг. Одоо энэ хэвээр нэг шат ахихад энэхүү буцалсан устай тогоо руу нэгнээ шиднэ. Бодит үнэнээс бүгд алсран холдож, зорилтот гутаан доромжлол руу нийгмээрээ уухайлан орж, галд нь цучил нэмсэн монголчуудыг одоо яах вэ. Энэ дотор хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн “Хоточ нохой байх үүрэг роль” ёстой нохойн баас болж байна. Лавтай өнөөдөр харагдаж буй бодит үр дүн нь энэ улс оронд бүтэн нэртэй хүн ч үлдсэнгүй, бүтэн нэртэй хуулийн этгээд ч үлдсэнгүй, ерөөсөө бүтэн нэртэй юу ч байхгүй болов. Монголын гэсэн нандин сайхан бүхнийг гутаан доромжилсон, өв соёл, ёс заншлаа үгүйсгэсэн, бүдүүлэг харанхуй нийгмийн масс оршин тогтнов. Ард түмнийг ийм байлгаж улс орныг тонон дээрэмдэх сонирхолтой бүлэг этгээд ажлаа “сайн” хийж байна. Бүтэн юмгүй болсон энэ цаг үед харин Монгол Улс бүтэн байгаа эсэхэд эргэлзэх шинж рүүгээ орлоо…
Б.Нямаа





Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж Замын-Үүд сумын эрчим хүч тасалджээ
Өчигдөр буюу 2025 оны 3 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий” гэх газарт байрлах 110 кВ-ын цахи...
1 цагийн дараа
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээ...
1 цагийн дараа
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард олгоно
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг энэ сард олгохоор болжээ. Энэ сарын 28-нд Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн хурал болох бөг...
20 минутын дараа
ЦЕГ: Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна
Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна. Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк ...
15 минутын өмнө
“Тусгаар тогтнол” шүлгийг Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан...
40 минутын өмнө
Сэтгэгдлүүд

irgen
Хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчид бүгд хэн нэг мөнгөтэй этгээдийн халаасанд орсоны гай. Хаалтын гэрээ хийхээ болих хэрэгтэй. Сэтгүүлчид өөрсдөө тарьсан үрээ хурааж авч буй нь энэ болой. Үнэний төлөө дуугарах мэргэжлийн ёс зүйгээ сахидаг байсан бол хэн ч үл халдаж чадах хүчирхэг субьект байх байлаа. Хэвлэл мэдээллийн институци тогтолцоогоо өөрчил.

Зочин
Улс төрчид гэнэн иргэдээ сонгуулиас сонгуулын хооронд

сонгогч
Ардчилал гэж байхгүй гээд Трамд хэлсэн биш билүү?