мэдээ
Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж Замын-Үүд сумын эрчим хүч тасалджээ

Админ
2025 оны 4 сарын 01

82

Өчигдөр буюу 2025 оны 3 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий” гэх газарт байрлах 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж тус сумын эрчим хүч 100 хувь тасалджээ.
Уг асуудлаар Дорноговь аймгийн Онцгой комисс өчигдөр орой шуурхай хуралдаж, Замын-Үүд сумын 1-р хэрэглэгчдийг эрчим хүчээр яаралтай хангахын тулд дизель үүсгэврүүдийг аймгийн төвөөс тус суманд хүргүүлэх шийдвэр гаргасан юм.
Ингээд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК яаралтай арга хэмжээ авч, 250 кВа хүчин чадалтай дизель генераторыг зориулалтын өргөх машин механизм ашиглан зөөвөрлөж, 23:00 цагийн орчим үйлдвэрийн талбайгаас Замын-Үүд сум руу тээвэрлэн хүргүүллээ хэмээн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-аас мэдээллээ.





Маргааш “хайрын өнгө” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно
Дэлхий дахинд жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөр болгон тэмдэглээд даруй 8 дахь жилдээ...
1 цагийн дараа
Газар хөдлөлтийн улмаас 2886 хүн амиа алджээ
Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2886 болж, 4639 хүн гэмтэж бэртсэнээс гадна 373 хүн сураггү...
1 цагийн дараа
ЦЕГ: Гадаадад зорчихдоо бичиг баримт, мөнгө, эд зүйлсээ гээх тохиолдол нэмэгдэж байна
Хилийн чанадад зорчих явцдаа бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдол нэмэгдэж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Тодруулбал...
8 минутын дараа
Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл энэ оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ ...
16 минутын өмнө
МАН-ын бүлэг: Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сай...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд