Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

О.Номинчимэг: Татварын хувийг дээш доош болгохоос илүүтэй бааз сууриа тэлэх нь чухал

trend

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА

img

2025 оны 4 сарын 01

img

84

news-img

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.


-УИХ-ын чуулганаар хэлэлцэх чухал хуулийн төслүүдийн нэг нь Татварын багц хуулийн төсөл. Та энэ хуулийн төслийн талаар ямар бодолтой байна вэ?

-Макро эдийн засгийн байдал бидний түрүү жилд төсөөлж байснаас илүү өөр болж эхэлж байна. Нийгмийн шаардлага гэх юм уу, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс тавьж буй үндсэн хэдэн асуудал бий. Түүний нэг нь бизнесийн орчныг сайжруулах, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт өндөр байгаа явдал. Энэ нь ажиллах хүчний боломжуудыг хааж байна. Дээр нь үнэхээр Монголд бизнесийн орон зай байна уу, үгүй юу гэдэг асуудал. Дандаа төрийн оролцоотой. Бизнес хүртэл төрийн оролцоотой схем рүү шилжээд, чөлөөт зах зээл гэдэг зүйл хумигдаж байна гэсэн асуудлыг ярьж байна. Үүний бүр цаана ард иргэдийн хүсч байгаа зүйл бол шударга ёс. Бид эдийн засгийн өсөлтөө яриад, өмнө нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7000 ам.долларт хүрчихлээ гээд түрүү жил Дэлхийн банкны ангиллаар Монгол Улс low­er-middling буюу дундаас доогуур орлоготой орон байж байгаад, upper-midling буюу дундаас дээш орлоготой орон болсон.

Гэвч хүмүүсийнхээ амьжиргаа эдийн засгийн байдлыг харахаар нийт хүн амын ажил хөдөлмөр эрхэлж буй юм уу, хөдөлмөрийн насны хүмүүсийн 90 хувь нь сарын орлого нь гурван сая төгрөг хүрэхгүй байна. Энэ нөхцөл байдлаас харвал нийгэмд буй хүмүүсийн цөөн хэдэн хувьд баялаг үнэхээр төвлөрчихсөн байна. Ихэнх нь буюу 90 хувь дээр дундаж давхарга үүсэх хэмжээний ч орлоготой болоогүй байна гэдгийг харуулж байна.

-Энэ бүхэн өнгөрсөн хугацаанд төр засгийн бодлого алдаатай байжээ гэдгийн баталгаа болов уу?

-Энэ нь нийгмийн тэгш бус байдал, бидний өдийг хүртэл хийж ирсэн байгалийн баялгаа яаж зөв хуваарилах вэ гэдэг асуудлын гажуудал, үр дүн гэж бодож байна. Баялгийн тэгш хуваарилалт хамгийн чухал гэдгийг манай ард иргэд хэлж байгаа юм. Бид Үндэсний баялгийн сан бий болгоод, уул уурхайгаас үүдсэн баялгийн хэт төвлөрлийг сааруулж, нийт иргэддээ хүртээдэг болгохын төлөө шинэчлэл хийж хэрэгжүүлээд, үр дүнгээ үзэх гээд явж байна. Үүнд нэг түлхэц болох чухал бодлого бол татварын бодлого. Энэ татварын бодлогоо явуулж байж бидний зориод буй, дундаж давхаргаа илүү тэлэх, хүн бүр, өрх бүрийн орлого илүү сайн болно. Татварын бодлогын шинэчлэлийн хүрээнд УИХ дээр ч ажлын хэсэг гараад, Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Энэ татварын бодлогын тухайд миний байр суурь, хүсэл мөрөөдөл гэвэл хамгийн гол нь татварын бааз сууриа тэлэх явдал. Татварын хувийг дээш, доош болгоно гэхээсээ илүү үүнд анхаарах хэрэгтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс үнэхээр нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлдөг. Гэтэл олон үл хөдлөхтэй ч байдаг юм уу хүмүүс татвар төлдөггүй. Баялаг тэнд хуримтлагдаад байдаг. Ийм шударга бус байдлыг бид эхний ээлжинд цэгцэлж, татварын бааз сууриа илүү сайжруулах, бүртгэлгүй байгаа орлогуудаа яаж бүртгэлжүүлж авах вэ гэдэгт анхаарах их чухал.

-Татварын бааз сууриа томсговол төсөвт төвлөрөх татварын хэмжээ ч нэмэгдэх байх. Та юу хэлэх вэ?

-Тийм ээ. Тэр чинээгээр бид дундаж давхарга, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст учирч буй татварын дарамтыг багасгах зорилт тавьж байгаа юм. Иргэдийн гол хэлж байгаа асуудал бол нэмэгдсэн өртгийн албан татвар. НӨАТ худалдан авалтад оногдож байгаа учраас дундаж хэрэглээний бараа, таваар, талх гурил, мах гээд бүтээгдэхүүнүүд дээр НӨАТ-аа бүгдийг нь буцаан авдаг болъё. Одоо 10 хувиас хоёр хувь л авч байгааг болиулж, бүгдийг нь авдаг болъё. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 790 мянгаас дээш зардал гаргавал энэ дээрээ НӨАТ-ынхаа буцаан олголтыг арай багасгая. Хоол унд, тог цахилгаан зэрэг зардлууд бий, НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг нь иргэддээ өгье гэсэн тооцооллыг гаргасан. Татварын бодлогын гол зорилго бол энэ. Дундаж давхаргыг тэлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ шударга байдлыг хангах, мөн оногдож буй дарамтыг багасгах гэсэн концепцийн хүрээнд хийгдэнэ гэж бодож байна.

-Улсын төсөв тодотгох магадлал өндөр байна гэдгийг олон хүн хэлж байна. Бидэнд эдийн засгаа аврах, нүүрснээс олох орлогоос өөр гарц гаргалгаа байна уу?

-Манай эдийн засаг урд хөршийн эдийн засгийн нөхцөл байдлаас маш их хамаардаг, уул уурхайн бүтээгдэхүүний үнээс тэр чигээрээ савлагаатай хамаардаг бүтэцтэй. Нүүрсний үнэ буурч буй үед Монгол Улсын хувьд төсөв, мөнгөний, эдийн засгийн бодлогодоо уялдуулж ямар хэмнэлттэй бодлого явуулах вэ гэдэг тал руугаа явах ёстой. Бидий хувьд илүү тогтворжуулах сан, хуримтлалын сан гэсэн механизмуудыг хуульчилж өгсөн. Тэр хүрээнд эдийн засгийн бодлого, мөнгөний бодлогоо авч явахаар зорьж, хуримтлалын сангууд бий болсон байна. Зэс, алтны үнэ одоогоор дажгүй байна. Манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ хэрвээ унасаар байвал бид төсвийн тодотголоо хийгээд, жинхэнэ утгаараа төсвийн зардлаа хаанаас нь танаж, хэмнэлт хийх вэ гэдэг асуудал яригдах байх. Миний хувьд данхайсан төсвөөс хасах ёстой гэж бодож байна. Тэгж байж бид эдийн засаг дахь төрийн хамаарлыг багасгана. Энэ чиглэл рүү явбал төрийн оролцоог багасгах хөшүүрэг болох болов уу.

-Та Сууц өмчлөгчдийн холбооны хуулийн төслийг санаачлан ажиллаж буй. Голчлон ямар асуудлуудыг тусгасан бэ?

-Хуучны хэллэгээр Сууц өмчлөгчдийн холбооны хууль дээр ажиллаж байна. Шинэ нэршлээрээ нэлээн урт нэртэй, сайн бодож, богино нэртэй болгоё гэж бодож байна. Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл. СӨХ-ны дээр нийслэлд байх үеэсээ ажиллаж ирсэн. Тулгамддаг асуудлуудыг нэлээн сонсож, ажиллаж ирсний хувьд энэ хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. СӨХ-ийн хууль 1997 онд батлагдсанаас хойш дорвитой өөрчлөлт ерөөсөө хийгдээгүй. Монгол Улсын хувьд 1992 онд Үндсэн хуультай болоод, анхны өмч хувьчлал явагдаж, тухайн үед төрийн гэж байсан нийтийн орон сууцуудыг хувьчилж эхэлсэн.

-Хувьчлах явцад юун дээр алдаа гаргасан байна вэ?

-Хувь хүн өмчтэй болоод, үүнийгээ хамтдаа яаж арчилж, хамгаалах вэ гэдэг асуудлыг хаясан байна гэж миний хувьд харсан. 30 жилд бидний хувьд өмчийн харилцааны тухай хамтран амьдрах дэг журам, түүнд өмч эзэмшиж буй өмчлөгчийн үүрэг, хариуцлага юу байх вэ гэдэг дээр үнэхээр хангалтгүй байна. Улаанбаатар хот болон орон нутгийн төвүүд нэлээд орон сууцтай болж, СӨХ-ны асуудал иргэдийн хувьд үнэхээр тулгамдсан асуудал болно. Энэ нь хэн хэн нь хоорондоо учир зүйгээ олж, асуудлаа шийдэж чадахгүй, дундын шийдлийг хуулиар сайн зохицуулж өгөөгүйн үр дагавар болов уу. Бид цаашдаа 10 жилийн дараа СӨХ-ныхоо асуудал дээр маргаад байж байх уу, арай нэг өөр чиглэл рүү яваад, хүмүүс нь илүү хариуцлагатай байдаг, нийтээрээ амьдрах дэг журамдаа дассан байдаг тэр журам, жаяг руу явах уу гэдэг дээр хөшүүрэг болох хуулийн зохицуулалтыг бий болгохоор энэ хуулийн төслөө боловсруулсан. Одоогийн байдлаар гурван удаагийн томоохон хэлэлцүүлгийг СӨХ-дын удирдлагууд, мэргэжлийн, менежментийн байгууллагуудтай хийсэн. Удахгүй иргэд рүүгээ чиглэсэн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Иргэдэд тулгамдаж буй ямар асуудал байна түүнийг хуулийн төсөлдөө тусгана. Хуулийн төслөө Улсын дээд шүүх, Засгийн газар, ХЭҮК руу санал авахаар явуулсан. Хүний эрхийн хувьд, өмчийн эрхийг хамгаалах хувьд болон хууль хэрэглээний хувьд зохицож байна уу гэдэг асуудал дээр холбогдох талуудын саналыг авна. Өмчлөгчийн үүрэг, хариуцлагыг ч өндөржүүлнэ. Өмчлөх, газартай холбоотой эрхийн асуудлыг ч бас баталгаажуула. Дээр нь СӨХ-ны засаглал ил тод, мэргэжлийн байх асуудлуудыг ч тусгасан. Үнэнийг хэлэхэд, хүн бүрийн ахуйтай холбоотой газар, барилгын чанар, конторын үйлчилгээ гээд олон асуудал тулгамдаж байна. Үүн дээр өмчлөгч, орон сууцанд амьдарч буй хүмүүсийн зан үйлийн асуудал ч байна. Нэлээн ярвигтай, гэхдээ нэгэнт ханцуй шамлаад орсон юм чинь нэлээн чамбай хууль боловсруулаад, УИХ-д өргөн барина гэж бодож байна.

-Зарим байрны СӨХ-ны төлбөр маш өндөр, зарим нь харьцангуй бага байдаг. Энэ талаар ямар зохицуулалт хийхээр тусгасан бэ?

СӨХ авсан төлбөрөө яаж зарцуулаад байна, тэр нь ил тод биш, хулгай хийлээ гэх мэт янз бүрийн асуудал гардаг. Нөгөө талдаа сууц өмчлөгчид төлбөрөө төлдөггүй гэсэн асуудал яригддаг. Төлбөр төлөлт дээр албадлагын механизм орж ирэхгүй бол бид үнэхээр назгай задгай явж. Зарим нь үнэнчээр төлөөд, арчилгаа цэвэрлэгээгээ хийгээд байхад зарим нь юу ч өгөлгүйгээр бусад хүмүүсийн төлсөн төлбөрөөр үйлчилгээ, арчилгаанаас үр шим хүртээд байгаа юм. Цээрхэн коридороор явах, лифтээр зорчих гэх мэт. Энэ тэгш бус байдлыг арилгахын тулд бүгдээрээ төлбөрөө адил төлдөг болъё гэж тусгасан. Төлбөрөө төлөхгүй, хугацаа хэтэрсэн бол хуулиараа алданги тооцдог болно. Алдангиа тооцож эхлээд, зургаан сар төлбөрөө төлөхгүй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг болно. Ийм хөшүүргүүд хийж байна. Нөгөө талдаа төлбөрийг нь нэгэнт авсан бол СӨХ мэргэжлийн ажиллаад, сууц өмчлөгчдөд мэдрэгдэхүйц ажил, үйлчилгээгээ хийгээд өгөөч ээ гэдэг шаардлага бий. Энэ хүрээнд СӨХ-ны үйл ажиллагааны байдлыг хангаад, улирал тутамд санхүүгийн нөхцөл байдал, мөнгө төгрөгөө хэрхэн зарцуулснаа ил тод заавал тайлагнадаг байя, аудит хийлгэдэг байя. СӨХ удирдаж байгаа хүмүүс мэргэжлийн чиг баримжаатай байж, хөрөнгийн менежемент ч байдаг юм уу, өмч хөрөнгийг арчилж буйн хувьд эдийн засгийн хувьд ямар үр дагавар үүсэх вэ гэдэг мэдлэг мэдээлэлтэй байх үүднээс заавал сургалтад суудаг байя гэх мэт зүйл заалтууд орж ирж байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Маргааш “хайрын өнгө” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно

Дэлхий дахинд жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөр болгон тэмдэглээд даруй 8 дахь жилдээ...

img

4 цагийн дараа

Газар хөдлөлтийн улмаас 2886 хүн амиа алджээ

Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2886 болж, 4639 хүн гэмтэж бэртсэнээс гадна 373 хүн сураггү...

img

4 цагийн дараа

ЦЕГ: Гадаадад зорчихдоо бичиг баримт, мөнгө, эд зүйлсээ гээх тохиолдол нэмэгдэж байна

Хилийн чанадад зорчих явцдаа бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдол нэмэгдэж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Тодруулбал...

img

3 цагийн дараа

Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл энэ оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ ...

img

3 цагийн дараа

МАН-ын бүлэг: Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сай...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд