мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

Админ
2025 оны 3 сарын 27

36

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа, “Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан нь Замын-Үүд-Эрээний боомт юм. Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэлэлцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа батлах гэж байна. Энэ бол манай экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод боомт холбогдох юм. Монгол Улсын Засгийн газрын яам, БНХАУ -ын Хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг юм” хэмээн онцолж байлаа.
Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.





Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана
Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БН...
8 цагийн дараа
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. ...
8 цагийн дараа
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэл...
7 цагийн дараа
“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуул...
7 цагийн дараа
Улсын болон орон нутгийн авто замуудад хяналт шалгалт хийжээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд