Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Автомашины татварын дарамт ард иргэд, бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна гэв

trend

ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ

img

2025 оны 4 сарын 06

img

75

news-img

Он гарсаар автомашины татвар болон авто зам ашигласны төлбөр нэмэгдсэн талаар цахим орчинд иргэд бухимдлаа илэрхийлсээр байгаа билээ. Ийнхүү Авто тээврийн үндэсний төвийн “Нисдэг машин” салбарыг зорин очиж жолооч нар машины татварын тухай ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.


Биднийг очиход авто тээврийн үйлчилгээ авахаар иргэд урт дараалал үүсгэсэн харагдлаа.

Эхний цонхон дээр ээлжээ хүлээж байгаа иргэнээс татварын дарамтын талаар асуухад тэрээр “приус-20” машин унадаг гэв. Өмнө жилийн татвар 53.000 төгрөг байсан бол энэ жил 234.000 төгрөг төлсөн нь олон хүүхэдтэй тэдний гэр бүлд хүнд туссан хэмээлээ.

Тэрээр машинаа зарсан учраас дугаар хадгалуулах үйлчилгээ авахаар оочерлож байгаа нь энэ аж. Мөн энгийн дугаар худалдаж авахад доод тал нь 1.4 сая төгрөгийн ханштай байгаа гэсэн юм.

Түүний хувьд саяхан машин сонирхохоор Да хүрээ захыг зориход бүх машины худалдан авалт зогсчихсон учраас гишгэх ч газаргүй болсныг хараад энэ их татвар ард иргэд, бизнес эрхлэгчдийг хүртэл сөхрүүлж байна гэсэн юм. Тэрээр “Татвар нэмэгдээд, зам нь сайжраад, түгжрэл нь буурсан уу гэвэл үгүй шүү дээ. Хар ухаанаар бодвол сонгуулийн мөнгөө босгодог юм уу, яадаг юм. Бүү мэд. Татвар нэмэх ямар ч шаардлага байгаагүй. Одооны залуучууд орох оронтой болчихоод хөл дүүжлэх унаатай болъё гэхээр чадахгүй байна. Бүх зүйл дээр л иргэдийг боож байна. Бид сөхөрч байна” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Тэ рээр өөрийгөө С.Амар гэж танилцуулсан бөгөөд Чингэлтэй дүүрэгт оршин суудаг аж.

Иргэн Р.Батбуян: Татвараар ард иргэдийнхээ хормойг сэгсэрдэг нийгэм бий болчихлоо

Ийнхүү зэргэлдээх сандал дээр дарааллаа хүлээж суугаа иргэн Р.Батбуянтай цөөн хором ярилцсан юм. Тэрээр орон нутагт тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг гэсэн юм.

 


-Он гарсаар машины татвар, хураамжууд хэд дахин нэмэгдлээ шүү дээ. Таны хувьд өмнө нь хэдэн төгрөгийн татвар төлдөг байв?

-Өмнөх онтой харь цуулахад машины татвар зургаа дахин нэмэгдсэн байна лээ. Хамгийн багадаа л тав дахин нэмэгдсэн гэсэн. Дээрээс нь зам ашигласны төлбөр хуучин 20.000 төгрөг байсан бол одоо 100.000, 200.000 төгрөг болсон. Миний хувьд зам ашигласны төлбөр гэж 200.000 төгрөг төлсөн. Үүнийг далимдуулаад өмнөх татваруудыг гаргаж ирж байна. Жишээ нь, 2016 онд унаж байгаад ашиглах боломжгүй болчихсон, түүнээс хойш нэг ч удаа хөдлөөгүй машинаас 10 жилийн дараа татвар авч, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байна. Уг нь хуулиараа хасалт хийлгэх ёстой боловч иргэд эрх зүйн мэдлэг байхгүй, дээрээс нь монголчууд хэнэггүй зангаасаа болоод хасалт хийлгээгүй байдаг. Гэхдээ 2016 оноос хойш явахаа больсон гэдэг нь олон орц, гарцны камераар нотлогдчихно шүү дээ. Гэтэл татвараар ард иргэдийнхээ хормойг сэгсэрдэг нийгэм бий болчихлоо.

-Машины татвар нэмэгдсэн шалтгааныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улс Таван толгой ХХК-иас сүүлийн дөрөв, таван жил төсвөө бүрдүүллээ. Монголчууд урагшаа нүүрс гаргаж, татвараа бүрдүүлдэг байсан. Гэтэл одоо энэ нь байхгүй болчихоор дараагийн мөнгө олох, татвараа бүрдүүлэх, 126 гишүүн болон тэдний хамааралтай гадаад, дотоодын гар хөлийг нь тэжээхийн тулд ард түм нийхээ нуруун дээр ачаа үүрүүлж байна. Гэхдээ энэ зөвхөн автомашин дээр яригдаж байгаа асуудал. Үүнээс гадна дааж давшгүй өр, зээлд монголчууд бүгд автчихсан. Иргэд бид өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Цалингаа аваад өр зээлээ төлөөд, таван цаас л үлдэнэ. Түүгээрээ хүүхдийнхээ аманд хийх хоол л авч хүрнэ. Бодит амьдрал яг ийм л байна. Дэлхийд хамгийн адагт орсон цалингийн жишигтэй хэрнээ хамгийн өндөр хэмжээний татварын дарамттай улсад бид амьдарч байна.

Мөн хотын дарга төлөгдөөгүй үлдсэн татвар, торгуулийг одоо төлүүлж байна. Төлүүлэхдээ үндсэн хуульд заасан хүний язгуур эрх ашигт халдаж байна. Үндсэн хуульд хүн хэрэг хийсэн бол шийтгэлийг давхардуулж болохгүй гэсэн заалт байдаг. Гэтэл давхардуулдаг. Жишээ нь, автомашиныг торгоод, жолоочийг нь хориод, эрхийг нь хасчихдаг. Торгож, шийтгэж нуруун дээр нь ачаа үүрүүлэхээсээ өмнө эрх зүйн мэдлэгээ л өгчих хэрэгтэй. Юуны төлөө олон татварын алба, маш олон төрийн байгууллагууд ажиллаж байгаа билээ. Ийм төр засагтай орон дэлхийд ганцхан байна.

-Автомашин шилжүүлэх, дугаар худалдаж авахад ямар асуудал үүсч байна?

-Автомашиныг шил жүүлэх процесс маш хүндрэлтэй байна. Өмнө нь шилжүүлж байгаа талууд гарын үсэг зураад, иргэний үнэмлэх байхад л болдог байсан. Гэтэл одоо шилжүүлэхийн тулд завсраар нь заавал орон нутгийн машин орох ёстой. Хотод байгаа хүн ямар юмаараа орон нутгийн машинтай байх вэ. Тийм болохоор одоо орон нутгийн дугаартай машиныг 200 мянгаар түрээсэлж байна. Зарим хүнд орон нутгийн хаягтай найз нөхөд байхгүй шүү дээ. Гэтэл м ашинаа шилжүүлээд авчихмаар байдаг. Хэчнээн хоногийн ажил болох билээ. Миний хувьд татвараас эхлээд янз бүрийн ажил хөөцөлдөөд, энд сар гаруй эргэлдэж байна. Ажилтнуудынх нь хүнд суртал хүртэл аймшигтай хэмээв.

Ийнхүү жолооч нар бүгд л адилхан асуудал хөндөж байсан юм. Авто машины татвараас эхлээд санхүүгийн хүндрэлүүд ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цаашид өсөн дэвжих ямар ч боломж өгөхгүй байгааг тэд онцолж байлаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол бүртгэгдэж, 118 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний ла...

img

8 цагийн дараа

Ардчилсан намын 35 жилийн ойн их хурал Соёлын төв өргөөнд болно

Ардчилсан нам өнөөдөр /2025.04.07/ 12:00 цагт ээлжит Их хурлаа хийхээр товлосон. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр х...

img

8 цагийн дараа

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэгл...

img

8 цагийн дараа

Л.Гантөмөр: Холын зорилго байхад ойрын зовлон байдаггүй

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны түүхт 35 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Тиймээс эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Тэргүүн ...

img

7 цагийн дараа

Б.Жавхлан сайдыг шалгах уу?

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр хураагдаж, шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оногдуулсан. Тэгвэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд