мэдээ
АНУ даяар эсэргүүцлийн жагсаал өрнөв

Админ
2025 оны 4 сарын 06

104

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэрбумтан Илон Маск нарын бодлогыг эсэргүүцэгчид бямба гарагт орон даяар жагсаал цуглаан хийж, засаг захиргааны шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Иргэний эрхийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, ЛГБТ төв, ахмад дайчид, сонгуулийн идэвхтнүүд зэрэг 150 гаруй бүлэг 1200 гаруй жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Эсэргүүцлийн жагсаал нийслэл Вашингтон хот болон 50 муж улсад өрнөсөн байна.
Жагсагчид олон мянган төрийн албан хаагчийг халсан, нийгмийн хамгааллын албадыг татан буулгасан, агентлагуудыг хаасан, цагаачдыг албадан гаргасан, трансжендэр хүмүүсийг хамгаалах үйл ажиллагааг хумисан, эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг танасан зэрэг шийдвэрүүдийг эсэргүүцжээ.
Д.Трампын зөвлөх, Tesla, SpaceX болон олон нийтийн сүлжээний X платформыг эзэмшдэг И.Маск нь шинээр байгуулагдсан засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийн /DOGE/ даргын хувиар төрийн албаны цомхотголд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Шүүмжлэгчид түүнийг иргэдийн саналаар сонгогдоогүйгээс гадна Конгрессоос ч батлаагүй гэдгийг онцолж байна.
Массачусетс муж улсад олон мянган хүн “Ардчиллаас гараа тат” гэх зэрэг бичиг бүхий уриа лоозон барин жагссан байна. Мөн Охайод бороотой байсныг үл харгалзан олон зуун хүн эрх барих байгууллагын гадна жагссан бол Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн төвд олон мянган хүн эсэргүүцлээ илэрхийлжээ. Флоридагийн Палм-Бич хотод Д.Трампын гольфын талбайгаас холгүй олон зуун хүн жагссан байна.
Вашингтонд жагсагчдын нэг нь И.Маскыг америкчуудын хувьд амин чухал хөтөлбөрүүдийг үлэмж хэмжээгээр танах зорилгоор DOGE-ийг удирдаж байна гэж буруутгаад, түүний хийж байгаа зүйлд бүх хүн сэтгэл дундуур байна гэжээ. Харин Д.Трампын хувьд И.Маскийн ажлыг өндрөөр үнэлсээр ирсэн юм. Гэхдээ И.Маск хэдхэн сарын дараа захиргааг орхиж, компаниуддаа анхаарал хандуулах болно гэж Ерөнхийлөгч мөн мэдэгджээ.





Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол бүртгэгдэж, 118 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний ла...
8 цагийн дараа
Ардчилсан намын 35 жилийн ойн их хурал Соёлын төв өргөөнд болно
Ардчилсан нам өнөөдөр /2025.04.07/ 12:00 цагт ээлжит Их хурлаа хийхээр товлосон. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр х...
8 цагийн дараа
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэгл...
8 цагийн дараа
Л.Гантөмөр: Холын зорилго байхад ойрын зовлон байдаггүй
Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны түүхт 35 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Тиймээс эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Тэргүүн ...
8 цагийн дараа
Б.Жавхлан сайдыг шалгах уу?
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр хураагдаж, шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оногдуулсан. Тэгвэ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд