Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 16

Валютын ханш

value

гадаад

Эрдэмтэд Беннугийн нууцыг тайлжээ

trend

Админ

img

2025 оны 4 сарын 08

img

340

news-img

Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах НАСА агентлаг 2016 онд “Осирис- Рекс” сансрын автомат хөлгийг дэлхийгээс 120 сая километр зайд орших астероид гэх Бенну бага гаригийг судлах зорилгоор хөөргөсөн билээ. Уг хөлөг 2018 оны сүүлээр Беннуд хүрч очсон юм. Уг астероид нь нарыг 14 сард нэг удаа тойрон эргэдэг бөгөөд “Осирис- Рекс” төхөөрөмжийн илгээсэн гэрэл зургаас харахад, Бенну бага гараг нь хэлтгий шоо хэлбэртэй, чулуурхаг гадаргуутай, 500 метр урттай ажээ. Механик “гар”-аар тоноглогдсон “Осирис-Рекс” төхөөрөмж 2020 оны долдугаар сар хүртэл 18 сарын турш Бенну бага гаригийн элс болон чулууны дээжийг цуглуулан капсулд хийж, 2023 онд дэлхийд авчирсан юм. Эрдэмтэд Бенну бага гарагийн нийтдээ ердөө 120 грамм хөрсний тоосонцор хүлээн авсан билээ. Энэ нь тийм ч их биш юм шиг санагдаж болох ч судлаачдын хувьд уг дээж нь жинхэнэ эрдэнэсийн сан болж хувирсан юм. Сансар о г т о р г у й н ж и ж и г х э с г ү ү д и й г судалдаг профессор Рассел “Энэ тоосонцрын ширхэг бүр бидэнд Беннугийн тухай шинэ зүйлийг хэлж өгнө” гэж байв.

И х Б р и т а н и й н э р д э м т э д астероидын хөрсний тоосонцроос нэг жижиг халбагаас илүүгүйг авч судалжээ. Энэ нь Бенну бага гаригийн химийн найрлагад амьдралын үндэс болдог азот, нүүрстөрөгчөөр баялаг органик нэгдлүүд байгааг илрүүлэхэд хангалттай байв. Судалж тогтоосон бодисуудын дотор бүх амьд организмын эсүүд үүсдэг уургийн гол хэсэг болох эрдэмтдийн мэддэг 20 амин хүчлийн 14 нь, мөн ДНХ-г бүрдүүлдэг дөрвөн цагариг хэлбэртэй молекулууд- аденин, гуанин, цитозин ба тимин уг хөрсний тоосны жижиг хэсгүүдээс олдсон байна. Мөн шинжилгээгээр астероидод олон тооны давс, эрдэс бодис илэрсэн нь астероид дээр нэгэн цагт ус, мөн биохимийн урвалд чухал үүрэг гүйцэтгэдэг аммиак байсныг баталсан байна. Эдгээр нэгдлүүдийн заримыг эрдэмтэд дэлхийд унасан солируудаас аль хэдийнэ олоод байсан боловч ихэнх бодис нь сансрын биетээс анх удаа олдож байгаа нь онцлох зүйл болжээ.

Лондонгийн Байгалийн түүхийн музейн сансрын эрдэс судлалын профессор Сара Рассел “Химийн ш и н ж и л г э э г э э р б и д н и й о л ж мэдсэн зүйл үнэхээр гайхмаар. Авчирсан дээж хэчнээн баялаг байсан нь үнэхээр гайхалтай. Энэ нь бидний өмнө солироос олж байгаагүй ашигт малтмал, хэзээ ч харж байгаагүй органик нэгдлүүдээр дүүрэн байсан. Иймээс дээжийг судлахад маш урамтай бас хөгжилтэй байсан. Энэ судалгаа ус болон органик бодисыг анх астероидууд дэлхий дээр авчирсан гэсэн санааг баталж байна” гэжээ. Мөн Байгалийн түүхийн музейн профессор Эшли Кинг “Эхэндээ манай нарны аймаг маш их үймээн самуунтай байсан бөгөөд Бенну шиг сая сая астероидууд хаа сайгүй нисч байсан. Тэд дэлхий дээр унахдаа далай тэнгисийг бүрдүүлж, амьдралын бүрэлдэхүүн хэсгүүдийг манай гаригт авчирсан гэдэгт бид итгэж байна. Гэвч дэлхий бол ийм чулуугаар бөмбөгдүүлсэн цорын ганц гариг биш юм. Астероидууд мөн бусад гаригууд дээр ч унасан. Гэхдээ дэлхий бол өнөөг хүртэл бидний амьдрал олсон цорын ганц газар гэдгээрээ өвөрмөц. Амьдрал бий болоход шаардлагатай бодисууд болох ус, нүүрстөрөгчийг нарны аймгийн астероидууд зөөвөрлөсөн гэдгийг бид баттай мэдэж чадлаа. Гэвч бидний одоо хариулахыг хичээж буй гол зүйл бол дэлхий дээрх амьдралын гарал үүсэл зайлшгүй байсан уу, бид нарны аймгийн бусад гарагаас амьдралын ул мөрийг олж чадах уу гэсэн асуулт юм” гэж тайлбарлав. Энэ бол эрдэмтдийн хариулж чадахгүй байгаа гол асуулт. Гэхдээ тэд энэ асуултын хариултыг үргэлжлүүлэн хайх болно. Иймд олохын тулд тэд одоо Беннугаас авчирсан дээжийг аль болох нарийвчлан судалж, манай гараг болон түүний хамгийн ойрын сансар огторгуйн хөршүүдийн түүхийн талаар ихийг мэдэж авахыг хичээх болно. Мөн үүнээс өмнө 2014 оны сүүлээр хөөргөсөн Японы “Хаяабуса-2” тандалтын төхөөрөмж “Бенну” гаригаас хоёр дахин том хэмжээтэй, дэлхийгээс 340 сая километр зайд орших “Рюгү” бага гаригаас 2020 онд авчирсан 5.4 грамм дээжнээс ус олдож, тухайн үедээ судлаачдын дунд шуугиан тарьж байсан билээ. Энэ удаа Беннугийн дээж бүр ч илүү шуугиан тарилаа.

 

Орчуулсан

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТБХ:Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.19/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарг...

img

4 цагийн өмнө

Цэлмэг хотхон орчмын авто зам, зогсоолын засварын ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Цэлмэг хотхоны ойролцоох 1690 мкв авто зам, зогсоолын засварын ажил үргэлжилж байна. Тус ...

img

5 цагийн өмнө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 7.9 их наяд төгрөг болжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1....

img

5 цагийн өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Архангай аймгий...

img

5 цагийн өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан  Уул уурхай...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд