Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Б.Баярдаваа: Трампын тарифтай холбоотойгоор улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг шинэчилнэ

trend

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА

img

2025 оны 4 сарын 16

img

22

news-img
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас эдийн засгийн нөхцөл байдал, АНУ-ын ерөнхийлөгч Трампын шийдвэр Монгол Улсад хэрхэн нөлөөлж буй талаар тодрууллаа.


-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад ногдуулсан тарифаа дөрөв дэх удаагаа өсгөж, 145 хувьд хүргэлээ. Бүс нутгуудад энэ шийдвэр хэрхэн нөлөөлж байна вэ?

-Дэлхийн эдийн засагт үүссэн нөхцөл байдал тодорхой бус байдалтай холбоотойгоор нэлээд түвэгтэй байна. АНУ-ын тарифын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй, зарласан бодлогын арга хэмжээнүүдийн зарим нь амьдрал дээр хэрэгжиж байгаа боловч олон улсын харилцааны гэрээ хэлэлцээр явагдаж буй нөхцөл байдалтай уялдаад зарим нь хойшлох маягтай байна. Үүнтэй холбогдуулаад яг энэ тарифын бодлого амьдрал дээр ямар хэлбэрээр, ямар түвшинд хэрэгжих вэ гэдэг ч тодорхой бус байна. Дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд хоёулаа 100 гаруй хувийн татвар тавьсан нөхцөлтэй байна. Үүний цаана дэлхийн эдийн засгийн 30-40 хувийг бүрдүүлж буй бараа бүтээгдэхүүний төлбөрийн хэмжээ яригдаж байна гэсэн үг.

-100 хувийн татвар гэж бид огт сонсож байгаагүй. Энэ татварын үр нөлөө манай урд хөршид хэрхэн тусах вэ?

-БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 100 ам.долларын бараа АНУ-ын зах зээл дээр 225 ам.доллар болж очно гэсэн үг. АНУ-д үйлдвэрлэгдсэн нь Хятадад ирэхдээ бас адил үнэтэй болж ирэх үр дагавартай зүйл яригдаж байна. Тарифын бодлогуудын хувь хэмжээг харвал Азийн бүс нутаг дээр илүү өндөр нөлөөтэй байхаар байна. Вьетнам, Солонгос, Камбож гэх мэт улсуудад 30-40 хувиас дээш давсан татварууд яригдаж байна. Энэ нь цаанаа дэлхийн хоёр дахь том эдийн засгийг тойрсон нийлүүлэлтийн сүлжээнд холбогдсон бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй улс орнуудад илүү үр дагавартай байна гэсэн үг. Хэрвээ энэ байдлаараа цааш хэрэгжвэл дэлхийн эдийн засагт нэлээд сөрөг үр дагавар авчирч, өсөлтийг бууруулсан нөлөөтэй байх төлөв ажиглагдаж байна.

-Трампын шийдвэр Монгол Улсад ямар байдлаар нөлөөлөх бол?

-Одоо ам.доллар, төгрөгийн ханшийн нөхцөл байдал, дээр нь БНХАУ-ын эдийн засагт, зарим нэг тодорхой уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн дээр ногдуулж буй татвар бол эргээд Монголоос авч буй экспортын бараа бүтээгдэхүүнд нөлөөтэй. Тэгэхээр энэ нь дам утгаар гэх үү, эсвэл шууд гэж хэлэх үү ямар нэг байдлаар нөлөө орж ирж байна. Эхний хоёр сарын байдлаар Монголын эдийн засаг руу орж ирж буй ам.долларын хэмжээ манай экспорт, коксжих нүүрсний нөхцөл байдал, орж ирж буй урсгал дээр нөлөө үзүүлж байна. Тэгэхээр хамгийн их нөлөөлөх том суваг бол эрдэс бүтээгдэхүүний үнэ. Дээрээс нь БНХАУ-ын эдийн засаг манай экспорт, импортын хамгийн том нэг зах зээл. Нийт дүнгээрээ БНХАУ-ын эдийн засаг Монголын нийт худалдааны эргэлтийн 60 орчим хувийг бүрдүүлж буй том эдийн засаг. Тэгэхээр энэ эдийн засаг дээр нөлөөлж буй бол манай Монголын эдийн засагт ч нөлөөтэй.

-Монголбанк учирч болзошгүй эрсдэлийн эсрэг ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-АНУ-аас хэрэгжүүлж буй тарифын бодлого дээр нэлээд томоохон өөрчлөлтүүд гарсан. Үүнтэй холботойгоор улс орнууд арга хэмжээ авч байна. Үүний үр нөлөөгөөр дэлхийн санхүүгийн зах зээл дээр хэлбэлзлүүд, савлагаанууд явагдсаар байна.

Дээрээс нь уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ дээр өөрчлөлтүүд нэлээд гарсан. Үүнтэй холбогдуулан Монголбанк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг шинэчилнэ. Сангийн яамнаас Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр төсвийн орлогын гүйцэтгэл ямар байна түүнтэй зардлын гүйцэтгэл уялдана гэсэн мэдээлэл өгсөн. УИХ 2025 оны төсвийг батлахдаа алдагдалгүй төсөв гэж баталсан. Сангийн сайд ч гүйцэтгэл ч гэсэн алдагдалгүй байх болно гэсэн.

-Төв банк инфляцаа тооцоолж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Энэ талаар та тодорхой хариулт өгөхгүй юү?

-Монголбанк инфляцийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос авч ашигладаг. Хэрэглээний үнийн индекс нь түүвэр судалгаагаар Монголын дундаж амьжиргааны түвшинтэй өрх ямар төрлийн, хэдэн төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг ямар хольцтойгоор хэрэглэж байна вэ гэсэн судалгааг хийдэг. Ингэснээр дундаж өрхийн хэрэглээний сагс ямар байхыг тогтоож, инфляцийг тооцдог. Өөрөөр хэлбэл, хэрэглээний сагсанд багтах 420 барааны дундаж үнийн индексээр инфляцийг тооцож байна. 410-420 бараа бүтээгдэхүүн дотор үнэ нь 100 хувь давж өссөн бараа ч бий, буурсан нь ч бий. Эдгээрийн дундаж үнээр инфляц энэ удаа 9.0 хувь байна гэж тооцож гаргажээ. 9.0 хувийн инфляц тийм ч бага биш.

-Мөнгөний бодлогоос үл хамаарсан цаг агаарын өөрчлөлт, улирлын шинжтэй хүчин зүйлүүд мөн инфляцад нөлөөлж байгаа юу?

-Өнгөрсөн 4-5 жилийн хугацаан дахь үнийн өсөлтийг хэрэглээний сагс дахь 11 барааны үнийн 120 хувиар өссөн өсөлт инфляцийг тайлбарлаж байна. Сар бүрийн үнэд тооцоолол хийж үзэхэд, хамгийн их нөлөөтэй байгаа бараанаас эхний 20 барааг ялгахад 10 орчим бараа нь нийт инфляцийн 35 хувийг тайлбарлаж байна. Нэмээд 11-20 дахь бараа дахиад 1520 хувь инфляцад нөлөөлсөн байх жишээтэй. Тэгэхээр эхний 20 барааг нийлүүлээд тооцвол нийт инфляцийн 50-60 хувь эдгээр бараагаар тайлбарлагддаг онцлогтой хэрэглээний бүтэцтэй сагс манай эдийн засгийг тодорхойлж байна гэсэн үг.

-Үүнд дотоодын хүнсний ямар, ямар бүтээгдэхүүн багтаж байна вэ?

-8-11 нь дотоодын хүнсний бүтээгдэхүүн. Үүнд мах, гурил, сүү, хүнсний ногоо. Гурил мах гэдэг хоёр барааны үнийн савлагааг бид зохицуулж чадвал нийт инфляцийн хамгийн багадаа 30-40 хувь шийдэгдэхээр байгаа юм. Энэ үр дүнд хүрвэл инфляц 9.0 биш, 6.0 хувь руу автоматаар бууж ирэх бололцоотой. Гэхдээ инфляцийн суурь болсон гурил, махны үнээс бас төдийлөн хамаарал бага ч ургац хураалт болон ямар цаг агаарын нөхцөлд байснаас шалтгаалдаг. Зуд, мал, мах бэлтгэл, ургац хураалт зэргээс хамааралтай. Малчны хот, ургацын талбайгаас хэрэглэгчийн гар дээрх нийлүүлэлтийн зардал, өртөг зэргээс шалтгаалж улирлын шинжтэй инфляц тайлбарлагдана.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Д.Эрдэнэтуяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цэлмэг хотхон орчмын авто зам, зогсоолын засварын ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Цэлмэг хотхоны ойролцоох 1690 мкв авто зам, зогсоолын засварын ажил үргэлжилж байна. Тус ...

img

8 цагийн дараа

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 7.9 их наяд төгрөг болжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1....

img

8 цагийн дараа

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Архангай аймгий...

img

8 цагийн дараа

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан  Уул уурхай...

img

7 цагийн дараа

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нүүрсний экспортыг н...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд