Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

trend

Админ

img

2025 оны 4 сарын 16

img

103

news-img

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай урт хугацаат “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд борлуулах нүүрс бэлтгэх, олборлолтыг нэмэгдүүлэх, ачилтыг саадгүй, шуурхай гүйцэтгэж ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад даалгалаа.

Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буураад байна.

Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буураад байна. Түүнчлэн, нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ.

Иймд Монгол Улсын нийт нүүрсний экспортыг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг дэмжих, гадаад валютын нөөцийг хамгаалах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнө байгуулсан урт хугацаат нүүрс худалдах, худалдан авах гэрээний нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлэх арга хэмжээ авахаар тогтоол гаргалаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд На...

img

8 цагийн дараа

Дундаж цалингийн хэмжээ 2.7 сая төгрөг байна

Энэ оны II улирлын статистик мэдээллээр улсын хэмжээнд нийт 830.8 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь өмнөх улирлаас 7.1...

img

7 цагийн дараа

Ч.Номин: Төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн нь олон эрсдэл дагуулна

УИХ-ын гишүүн Чинбатын Номинтой ярилцлаа. -УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар ямар асуудалд голчло...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13482 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдс...

img

7 цагийн дараа

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 27.1 их наяд төгрөг болжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд