Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

О.Чулуунбилэг: АН-ын туулсан бүх зовлонг МАН алгасахгүй байх

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 9 сарын 18

img

20

news-img

МАН-ын даргын сонгууль ойртох тусам эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь улам идэвхжлээ. Энэ асуудлаар улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн нэлээд ширүүн байна. Энэ үйл явц улс төрийн орчинд ямар өөрчлөлтүүд авчирч байна вэ?

-МАН бол эрх баригч улс төрийн хүчин. Эрх баригч намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд болж шийдвэр гаргаж эхэлсэнээр иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учраас нийгмийн анхааралд өртөх нь жам ёсных юм.

Улс төрийн орчинд гарч буй гол өөрчлөлт бол эрх барьж буй намаас Ерөнхий сайд Ерөнхийлөгч хоёулаа байгаа тохиолдолд институцийн зөрчил үүсдэг үндсэн хуулийн сул тал жам ёсоороо эхэлж байна. Өмнөх түүх харвал Н.Багабанди-Н.Энхбаяр, Н.Энхбаяр-С.Баярын, Ц.Элбэгдорж-Н.Алтанхуягийн, Х.Баттулга-С.Эрдэнийн гэж өрнөөд өнөөдөр бас л үргэлжилж байна. Хувь хүмүүсийн гэхээсээ институцийн энэ зөрчлийг шийдэхгүй бол дуусахгүй биз. АН-ын зөрчил л гэхэд хоёр ерөнхийлөгчийн бүрэн эрх буюу 2015 аас хойш арван жил үргэлжилж өнөөдөр л дуусаж байна. Мадагүй МАН-ын зөрчил хоёр сонгууль дамнан найман жил үргэлжилэх эрсдэл харагдаж байх шиг.

-МАНдоторх фракц, бүлэглэлийн хүчний харьцаанд хэрхэн нөлөөлж байна гэж та харж байна?

-Ер нь ялсан намын дарга Ерөнхий сайд Монголын бүх ард түмнээс сонгогдсон, өөрийн мөрийн хөтөлбөртэй топ улс төрч Ерөнхийлөгч хоёрын зөрчил тухайн улс төрийн намын ялсан ялагдсан бүлэг фракц, лидерүүдийн зөрчилөөр их өдөөгддөг. Түүх харвал ийм зодоонд Ерөнхийлөгчид ялж ирсэн байдаг юм.

-Эрх баригч намын тэмцэл нийгмийг доргиож, хууль хүчний байгууллагыг хүртэл татан оролцуулж байна шүү дээ. Энэ нь иргэдийн итгэл, улс төрийн оролцоонд ямар дохио өгч байна вэ?

-Эрх баригчдын дотоод зөрчил улс төрийн оролцоо гэхээсээ иргэдийн өдөр тутмын амьжиргаа, орлого, бизнест хортой шүү дээ. Намын зодоон нь төрийн зодоон болчихдог учраас. Нэмээд парламент дахь улс төрийн намууд татагдан оролцоод эхэлбэл иргэдийн амьдралын өртөг улам бүр нэмэгдэнэ. Улс төр парламентын танхимаас хальж гудамж руу гарвал үндэсний эв нэгдэлд асар эрсдэлтэй. Гадаад орчин, геополитикийн нөхцөл байдал ч харуй бүрэнхий байна.

-Шинэ дарга тодорсны дараа МАНболон улс төрийн өрсөлдөөнд ямар стратегийн өөрчлөлт гарч болзошгүй вэ?

-Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн Газар ажиллаж эхлээд 100 хоног ч болоогүй байна шүү дээ. Түүний Засгийн газар сайн муу ажиллаж байна гэж хэлэх дэндүү эрт байна. УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайдын хувьд гадна дотноос ирж буй дарамт нь хэд дахин илүү хүнд байгаа байх. Цоо шинэ хүн гарч ирээд цоо шинэ бодлого зарлаад эхэллээ гэж бодоход өртөгийг нь манай улсын улс төр, эдийн засаг дийлэхгүй. Улс төр гудамж руу халина Өсөлт нь зогссон бүргэд гэдэг шиг эдийн засгийн гацан тогоогоо томруулах шаардлага байна. Том төслүүдээ ч хөдөлгөмөөр байна шүү дээ. Тиймээс МАН зөвшилцлийн зам уруу явах болов уу.

-Монголын намуудын дотоод сонгуулийн энэ үйл явц бүс нутгийн бусад орны улс төрийн кэйстэй харьцуулахад ямар онцлогтой байна вэ?

-Бүс нутагтаа ардчилсан парламентат тогтолцоотой ардчилалын баянбүрд нь уул нь бид. Олон улсын дэг журамд тектоник хөдөлгөөн өрнөж буй энэ үед бид гадаад талдаа бас нэгэн төмөр хөшигний цаана консервлагдаж үлдэх аюул бодитой болсон. Жилээс жилд бидний ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийн индекс маань унаж хайбрид буюу хагас ардчилалтай улс гэх тодорхойлолт руу шилжилт хийгдэж байна. Үүний нэг илрэл нь улс төрийн намуудын дотоод ардчилал бас хайбрид буюу ардчилал, дарангуйллын холимог тогтолцоотой болох эрсдэл бодитой харагдах боллоо.

-Ер нь МАН-ын эрх мэдлийн төлөөх тэмцэл энэ намыг ардчилал руу орох цаг нь болсны илрэл юу?

-1992 оноос хойш олон намын тогтолцоо үүссэн. Харахад МАН сүүлийн гучин жилийн хугацаанд дийлэнхэд нь төр барьсан, институтцсэн том нам мэт боловч хагас төр-хагас намын босоо тогтолцооноосоо салаагүй. МАН-ын энэ босоо тогтолцооноосоо салах дотоод зөрчил үе хоорондын зөрчил байдлаар илэрч байгаа харагддаг. Энэ тал дээр АН болон бусад намууд хамаагүй өмнө нь явж байгаа. Тэгэхээр АН-ын туулсан зовлон бүхэнг МАН алгасахгүй туулж л таарах байх. Яг л хүүхэд том болох хүртлээ заавал тусдаг өвчин ханиад шиг.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 18-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгч...

img

8 цагийн дараа

Чөлөөт бөхийн ДАШТ-нээс Т.Энхжин хүрэл медаль хүртлээ

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүд...

img

8 цагийн дараа

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы  (2025.09.17) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, ...

img

6 цагийн дараа

О.Чулуунбилэг: АН-ын туулсан бүх зовлонг МАН алгасахгүй байх

МАН-ын даргын сонгууль ойртох тусам эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь улам идэвхжлээ. Энэ асуудлаар улс төр судлаач О.Чулуунбилэгтэй я...

img

6 цагийн дараа

Монгол хүн дарангуйлал дагуулсан мунхаг улс төрд дургүй, коммунист намд ч ардчилал чухал гэдгийг ойлго…

Уул нь зураг, зодоон хоёрыг холоос хар л гэдэг. Энийг улс төрд хэрэглэдэг болсон. Хоёр нь зодолдож бусад нь хараад суудаг. Эцэст нь ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд