мэдээ
Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 18-нд эхэлнэ

Админ
2025 оны 4 сарын 09

119

Энэ удаагийн Монгол хэл бичгийн элсэлтийн шалгалтад нийт 85 мянган шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалт энэ сарын 18-ний өдөр орон даяар эхэлнэ.
Шалгалтад 12-р ангийн 39164, 11-р ангийн 30824, 10-р ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
МХБШ-ын үргэлжлэх хугацаа 100 минут байна. Шалгалтын дүн оноог ажлын 15 хүртэлх хоногийн дотор нийтэд зарлана.
Олон улсын шалгалтын дүн, оноо дүйцүүлэхдээ гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ.
Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна.
Одоогийн байдлаар 300 гаруй шалгуулагч дүйцүүлэх хүсэлт ирүүлснээс 200 гаруй шалгуулагчийн дүн оноо дүйцэгдээд байна. Шалгуулагчдын ихэнхи нь IELTS, SAT шалгалтын дүн оноогоо дүйцүүлэх хүсэлт илгээжээ.
ЖИЧ: ЭШ-ын холбоотой асуудлаар БҮТ-ийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болох ба шалгуулагчид шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Мөн 70119498, 75779498 гэсэн утас руу холбогдож болно. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаар луу регистрийн дугаарын 8 оронтой тоогоо илгээн авах боломжтой.





Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өд...
37 минутын өмнө
Энхтайваны гүүрний явган хүний зорчих хэсгийн замыг засахыг үүрэг болголоо
НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахалж буй. Тэрбээр өчигдөр ирэх жил шинээр барих 10 гаруй авто замын трасста...
1 цагийн өмнө
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд ор...
2 цагийн өмнө
Ахмад дайчдад төрийн дээд цол, одон медаль хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хилийн халдашгүй дарха...
2 цагийн өмнө
Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар
Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гарагаас хэрэгжүүлнэ. Нийслэлийн авто замын түгжрэл...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд