Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий..

trend

Админ

img

2025 оны 9 сарын 04

img

61

news-img

Алив улсад гадаад харилцаа, геополитикийн асуудал хамгийн чухал. Шулуухандаа улс орны тусгаар тогтнолын асуудал байдаг. Тиймийн учир дотроо хууль эрх зүйн хүрээнд машид сайн шийдэж байж гадагшаа дуу гаргах учиртай юм. Өмнөд хөршид болж байгаа ШХАБ-ын уулзалтад Ерөнхийлөгч, түүнтэй хамт Монголын төрийн, улс төрийн эрх мэдэл бүхий хүмүүс оролцож байна. Энэхүүү уулзалтын хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн гурвалсан уулзалт болж, тэрүүгээр гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, ОХУ- аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцов гэсэн мэдээллийг ЕТГ-ын албан сайтад мэдээлсэн байна. Тухайн асуудлаар санамж бичиг байгуулжээ. Мөн Ерөнхий с а й д Г.Занданшатар: ОХУ, Хятадын хамтарсан “Сибирийн хүч-2” газын хоолойн төсөл Монгол Улсын газар нутгаар дайран өнгөрөхөөр тохиролцсоныг албан ёсоор мэдэгдье. Ийнхүү Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцов гэж мэдэгджээ. Гэтэл нь: Өмнөдөд бай гуулсан энэхүү санамжаас болоод Монгол Улс газар нутгаараа оролдож, тусгаар тогтнолоо хөндөх эрсдэлтэйг санах хэрэгтэй. Сүүлийн үед монгол хүмүүсийн алив мэдээлэлд ханддаг хандлага хэт хөнгөн,өнгөн талын үзэмжтэй болсон. Хэзээ ч арыг нь ухдаггүй. Тэрний хэр анзаагаар улстөрчид ч олныг хөөрөгдөж, хөөсрүүлж байгаад алдаагаа оноо, буруугаа зөв болгоод харуулдаг муу аргад сурчихсан. Энд дурдсан “Сибирийн хүч – 2 ” хийн хоолойг Монголын нутгаар дайруулах тухай санамж, тохироо тийм хаалтан дунд мэдээлэгдэж байна. Тодорхой хэлэх юм бол хийн хоолой нь ОХУ, БНХАУ хоёрт хэр их ашиг өгөх тухай, харин Монголд хэр анзааны эрсдэл хохирол учрах тухай л асуудал. Юуны өмнө: Хэрэвзээ хөрш хоёр улсыг холбох хийн хоолой Монголын газар нутгаар дайрах юм бол Монгол Улс гадаад харилцаандаа баримталж ирсэн аливаа эвсэлд үл нэгдэх гэдэг уламжлалт бодлогоосоо татгалзах ёстой . Шулуухандаа ШХАБ-д элсэнэ гэсэн үг. Тиймийн зэргийн амлалт өгч байж, аль эсхүл гар хөлийн үсгээрээ баталгаа өгсний дараа хөршүүдийн энэхүү бодлого хэрэгжинэ. Хоёр хөршийн зүгээс ч энэхүү шаардлагыг тавиад удаж байгаа. Тэд энийг биелүүлбэл том төсөлдөө багтаах асуудлыг авч үзэхэд бэлэн гэсээр ирсэн. Барьцаалж байгаа л хэлбэр. Энэ нь олон улсын харилцаанд байдаг хэдий ч улс орон бүр тэрэнд автчихгүйн тулд энэ зэргийн тодорхой асуудлаар төрийн хар хайрцагны бодлого болгоод хадгалчихдаг. Монгол Улс ч хийн хоолойг дайруулах дээр тэгж ирсэн гэсэн үг. Мэдээжийн хэрэг хийн хоолойг газар нутаг дээгүүрээ дайруулах юм бол бид мөнгө авна. Энэ гоё. Гэвчиг Монгол Улсаар нийт урт нь 960 км хийн хоолой дайрснаар газар нутаг минь хоёр хуваагдана. Хийн хоолойн ойролцоох /хоёр хөршийн тогтоох хэмжээний газар нутаг/ онцгой объект болно. Нэгэнтээ л манай Монголоор онцгой объектоо дайруулж байгаа бол өөрсдийн хуулиар тогтоох хэмжээний газар нутагт тэд хараа хяналтаа тогтооно. Хараа хяналт гэдэг нь цэрэг оруулж хамгаална гэсэн үг. Тэгээд бас ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров: Бидний хамтарч ажилладаг улсад Оросын өмч байршиж байвал газар нь мөн Оросын хамааралд шилжинэ гэж зарлаад байгаа. Тэрүүгээр нь харахад Монгол Улсын хувьд: Мөнгө хэрэгтэй юу, газар нутаг хэрэгтэй юу гэдэг сонголтоос л бурууг нь хийчихэж байгаа мэт. Угтаа хоёр хөршийн хийн хоолойг газар нутаг дээгүүрээ дайруулах нь тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудахтай л ижил. Байдал ийм байхад мэдээллийн хэрэгслүүд, ард иргэд ч энэ зүгээр нэг манай Ерөнхийлөгч Путин, Си Жиньпин дарга нартай уулзаад гоё байна аа л гээд хөөрцөглөөд байх юм. Чухам цаана нь: Монголд УИХ байна уу. УИХ хийн хоолойн асуудлаар ямар бодлогын бичиг баримт, тогтоол шийдвэр гаргасан юм бэ. Ахиулах нь ээ УИХ- аас хэн нэгэнд хийн хоолойн асуудлаар гар хөлийн үсэг зурж, улсаа төлөөлж ам тангараг өгөх эрх олгосон уу. Гэтэл нь: УИХ-аас өндөр дээд эрх мэдэл Монгол Улсын Үндсэн хуулиар хэнд ч байхгүй. Тэр тусмаа УИХ-аар эхэлж оруулаагүй асуудлаар гадаадад очиж тохирно гэдэг бол газар нутаг гадаадын өмч болох үүдийг нээсэн явдал. Эвгүйгээр эргэвэл тусгаар улсын асуудал хөндөгдөнө. Шулуухандаа Монгол дараагийн Украин болох уу гэдэг л яригдана. Ийм аюултай асуудлаар санамж зурж дээ…

 

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өд...

img

3 цагийн дараа

Энхтайваны гүүрний явган хүний зорчих хэсгийн замыг засахыг үүрэг болголоо

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахалж буй. Тэрбээр өчигдөр ирэх жил шинээр барих 10 гаруй авто замын трасста...

img

2 цагийн дараа

Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд ор...

img

2 цагийн дараа

Ахмад дайчдад төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хилийн халдашгүй дарха...

img

1 цагийн дараа

Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гарагаас хэрэгжүүлнэ. Нийслэлийн авто замын түгжрэл...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Зочин

ӨДРИЙН СОНИН , СОНИН.МН БОЛ УКРАЙНААС САНХҮҮЖДЭГ МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙДАГ . ГАДААД МЭДЭЭН ДЭЭРЭЭ МОНГОЛ УЛСАА ХӨРШТЭЙГЭЭ МУУДАЛЦУУЛАХ УКРАЙНЫГ МАГТАН ДУУЛАХ АЖИЛЛАГАА ДАНДАА ХИЙДЭГ ГЭЖ БАЙГАА . ЗАСАГ ТӨР НЬ. ТӨВИЙГ САХЬСАН БАЙР СУУРЬТАЙ ДАНДАА ЗӨРЧИЛДДӨГ ГЭЖ ХАРАГДДАГ . ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ЗАСАГ ТӨР НЬ ШАЛГАЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ САНАГДДАГ.

trend

сонгогч

Угаасаа лиценз нэрийн дор газар нутгийнхаа ихээхэн хэсгийг харийнханд /ихэнхи нь хятадад/ алдаад 35 жил болчихоо биз дээ. Тэр талаар танай сонин яагаад дуугарахгүй зөвхөн хийн хоолойг онцлоод байгаа юм бол ?

Онцлох нийтлэлүүд