Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

З.Мөнх-Оргил: Дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудаа улсын төсвөөс санхүүжүүлбэл төгрөгийн ханшид илүү эрсдэл учрахаар байна

trend

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА

img

2025 оны 4 сарын 11

img

59

news-img

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргилтой ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар Азийн хөгжлийн банк ямар тооцоолол хийсэн бэ. Өсөлт үргэлжлэх үү, эсвэл саарахаар байна уу?

-Монгол Улсын эдийн засаг эерэг байна гэж үзэж байна. ДНБ-ий өсөлт 2023 онд 7.4 хувь байсан бол 2024 онд 4.9 хувь болж буурсан. Энэ нь ХАА-н салбарын агшилтаас хамаарсан бууралт гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр ХАА-н салбарт зудын улмаас агшилт үүсээгүй бол 2024 оны эдийн засгийн өсөлт өмнөх онтой ижил, түүнээс өндөр түвшинд гарах байсан гэсэн тооцооллын үүднээс эдийн засгийн төлөвийг 2025 онд эерэг, мөн ирэх жилүүдэд ч өсөлт үргэлжилнэ гэж үзэж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд өмнөх онтой харьцуулахад бага зэрэг саарсан ч ашигт малтмалын олборлолт болон үйлчилгээний салбарын нөлөөгөөр эрчимтэй өссөн. Уул уурхайн салбарын өсөлт, тэр дундаа зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буй оюу толгойн уурхай 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтөд гол түлхэц үзүүлнэ гэж тооцсон. Энэ оны хувьд 2023, 2024 онд малын хорогдлын томоохон хохирол амссан ХАА-н салбар сэргэх төлөвтэй байна. Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.6 хувиар өсч, 2026 онд ДНБ-ий өсөлт 5.9 хувь байх төлөвтэй байна гэж тооцооллоо.

-Инфляц өснө гэж таамаг лажээ. Голлон нөлөөлөх хүчин зүйл юу байна вэ?

-Эдийн засаг идэвхжиж, төсвийн зардал тэлж, эрчим хүчний үнэ тариф өссөнөөс үүдэн инфляц 2025 онд 9.1 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй байгаа бол 2026 онд 7.0 хувь болж бага зэрэг буурахаар байна. 2025 онд инфляц 9.1 хувь хүртэл өсөхөөр байгаа нь эрчим хүчний үнэ тарифын өсөлт, малын хорогдлоос үүдэлтэй махны үнийн өсөлт, дотоодын эрэлт өндөр байгаа болон валютын ханшийн дарамтаас үүдэлтэй.

Харин 2026 онд нэг удаа гийн эрчим хүчний тарифын өсөлтийн нөлөө буурч, мөнгөний хатуу бодлого хэрэгжиж эхлэхийн хэрээр инфляц сулрах төлөвтэй байна. 2025 болон 2026 онд уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байж, дотоодын эрэлт өсч, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэж буй нь өсөлтөд түлхэц үзүүлнэ гэж үзсэн.

-Экспорт, импортын өсөлтийн тухайд?

-Монгол Улс түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай байгаа тул эрсдэл байсаар байна. Уул уурхайн үйлдвэр лэл нэмэгдсэнээр экспорт өсөх төлөвтэй, харин хөрөнгө оруулалтын төслүүдэд шаар даг дах үндсэн тоног төхөөрөмж, бараа материал зэрэг импортын өсөлт буурахгүй хэвээр байх хүлээлттэй байна. Барааны худалдааны тэнцэл ашигтай хэвээр байх боловч үйлчилгээний худалдааны алдагдал, орлогын гадагшлах урсгалын улмаас урсгал данс алдагдалтай хэвээр байх төлөвтэй байна.

-Өсөлтийн төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүдийг нэрлэхгүй юү?

-Түүхий эдийн үнэ унах, нүүрсний эрэлт буурах, хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаль цаг уурын эрсдэл, инфляц тооцоолсноос илүү нэмэгдсэнээр мөнгөний хатуу бодлого баримталж эхлэх зэрэг байна. Харин уул уурхайн салбарын үйлдвэрлэл, тэр дундаа зэсийн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх нь эдийн засгийн төсөөллийг өсгөх магадлалтай. Өсөлтийн энэхүү төсөөллийг дөрөвдүгээр сарын 2-нд АНУ-ын засгийн газраас шинэ тариф тогтоож буйгаа зарлахаас өмнө тооцсон тул суурь төсөөлөлд зөвхөн хуучин мөрдөгдөж байсан тарифуудыг тусгасан. Гэсэн хэдий ч Азийн хөгжлийн төлөв тайланд тариф нэмэгдсэнээр Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт хэрхэн өөрчлөгдөж болох талаарх дүн шинжилгээг мөн багтаасан.

-Засгийн газар нүүрсний орлогын алдагдлыг алт, зэсийн орлогоор нөхнө гэж найдаж буй. Энэ боломжтой юу?

-Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл 2025 онд 50 хувиар нэмэгдэнэ гэж Оюу толгойн хөрөнгө орруулагч нар танилцуулсан тайландаа тусгасан байсан. Хэрвээ ингэж нэмэгдвэл, мөн зэсийн үнэ өнөөдрийн ханшаараа хадгалагдвал экспортын орлого төлөвлөснөөс илүү өсөх магадлалтай. Гэхдээ экспортын бүтцийг аваад үзвэл, нүүрс нийт экспортын 60 хувийг эзэлж байна. Тэгэхээр хэдий хэмжээний орлого тасалдах вэ гэдгээс хамаараад зэсийн орлогоороо нөхөх боломжтой. Гэвч зэсийн үнэ өсч, олборлолт нэмэгдсэн ч нийт экспортын 5560 хувийг эзэлдэг нүүрсний орлого нэлээн хувь дардаг учраас их хэмжээний үнийн өсөлт гарахгүй л бол нүүрсний үнийн уналтыг нөхнө гэж үзэх нь эрсдэлтэй харагдаж байгаа юм.

-АХБ энэ удаагийн “азийн хөгжлийн төлөв” тайландаа монгол улсын ямар салбарыг илүү онцолж, төсөөллөө гаргасан бэ?

-Энэ жилийн тайланд бид төрийн өмчийн компанийн шинэчлэлийг илүү авч үзсэн. Монгол Улсын хувьд төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 460 гаруй аж ахуйн нэгж байдгаас 99 төрийн өмчит компани. Эдгээр ТӨК-ийн 2023 оны санхүүгийн тайлангийн байдлаар 43 хувь нь алдагдалтай ажиллаж байна. Мөн энэ хугацаанд нийт ашгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол” нэгдэл болон таван компани бүрдүүлж байна. Дээрх 99 ТӨК-ийн санхүү сул байна.

-Жаахан тодруулахгүй юу?

-Жишээлбэл, хөрөнгийн дундаж өгөөж 2.7 хувьтай байгааг харьцуулахад дундаж бэнчмарк 58 хувиас хамаагүй бага байгаа юм.

-Азийн хөгжлийн банкнаас энэ талаар ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-ТӨК-иудын санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд шинэчлэл хийх шаардлагатай. Энэ шинэчлэлийг хийхдээ эхний ээлжинд засаглал, үр ашгийг сайжруулах зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газраас ТӨК-ийн шинэчлэл, үр ашгийг сайжруулах хуулийн төслийг өргөн барьсан, УИХ-аар хэлэлцэх үед тодорхой хэмжээнд хэлэлцүүлгүүд явагдах байх. Мөн ТӨК байх үндэслэлийг тодорхой болгох шаардлагатай. Үүнд шинээр ТӨК үүсгэхээс гадна одоо байгаа ТӨК-иуд төрийн өмчид зайлшгүй байх шаардлагатай юу, тодорхой хэмжээгээр төрийн оролцоог бууруулах нь зүйтэй юу, түүний давуу болон сул тал, үр ашгийг илүү нарийвчилж харах шаардлагатай гэж үзэж байна.

-ТӨК-ийн шинэчлэл, үр ашгийг сайжруулах хуулийн төслийг батлахдаа юуг анхаарвал зохих бол?

-Хуулийн төсөлд хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх дүрмийг илүү тодорхой, нарийн тусгаж өгөх шаарлагатай. Яагаад вэ гэвэл, одоогийн байдлаар ТӨК-иуд, түрүүн хэлсэн “Эрдэнэс Монгол” нэгдэл нийт ТӨК-иудынхаа 90 хувийн ашгийг бүрдүүлдэг, эдийн засгийн салбарт томоохон хувь нэмэр оруулдаг компаниуд байгаад байна. Засаглалын хувьд гүйцэтгэлийг үнэлэх систем байх шаардлагатай. ТӨК-иудын олон жилийн хугацаатай бизнес төлөвлөгөө боловсруулаад, түүнийхээ дагуу гүйцэтгэлийг үнэлдэг, түүнийгээ нээлттэй зарладаг, ил тод тайлан гаргахыг зөвлөж байгаа юм. Мөн компанийн засаглалыг олон улсын стандартын дагуу ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн асуудлуудыг тайланд тусгасан.

-Төгрөгийн ам.доллартай харь цах ханш өсч, 3500 давсан. Та бүхний төсөөллөөр төгрөгийн ханшид ямар эрсдэл учрахаар байна вэ?

-Төгрөгийн ханш сулрах эрсдэл байна гэж үзэж байна. Энэ нь импорт 2023 онтой харьцуулахад 2024 онд өссөн. Импортын бүтцийг харвал, хүнсний бус импорт буюу өргөн хэрэглээний импорт маш их хэмжээгээр нэмэгдсэн. Импорт нэмэгдэх хэрээр гадаад валютын нөөц болон ханшид тодорхой хэмжээний ачаалал өгч байна. Мөн томоохон төслүүдийн бүтээн байгуулалттай холбоотойгоор гадаадаас оруулж ирэх машин механизм, бараа материалын импорт 2025 онд нэмэгдэхээр байна. Үүнтэй холбоотойгоор ханш дээр тодорхой хэмжээний эрсдэл учрахаар байна. Томоохон бүтээн байгуулалтууд дээр хөрөнгө оруулалт нь гадаадаас орж ирэхээр биш бол, өөрөөр хэлбэл Монгол Улсын төсвөөс дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхээр бол ханшид нөлөөлөх нөлөөлөл тэр тусмаа илүү их байхаар байна.

-Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох, БНХАУ-ын эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх төлөвтэй байна вэ?

-БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилбэл өсөлтийг мөн сааруулж болзошгүй. Өнгөрсөн онд 5 хувийн өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засаг энэ онд 4.7 хувь, 2026 онд 4.3 хувиар өснө гэж АХБ тооцсон. Өмнөд Ази болон Зүүн өмнөд Азийн орнуудын дотоодын эрэлтэд суурилсан эрчимтэй өсөлт, мөн бүс нутгийн бусад орнуудын аялал жуулчлалын салбарын сэргэлт БНХАУ-ын өсөлтийн удаашралыг тодорхой хэмжээнд нөхнө гэж тооцсон. Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэг улсын эдийн засаг энэ онд 6.7 хувь, ирэх онд 6.8 хувиар өсөх төлөвтэй байна. Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засаг 2025, 2026 онд тус бүр 4.7 хувиар өсөхөөр байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Д.Эрдэнэтуяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтрээд, бага насны хүүхэд хүчиндэхийг завджээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарэнэ оны 4-р сарын 15-ны 20.00 цагийн орчимд дугаар тоотод “Насанд хүрээгүй хүүхэд бусдад хүч...

img

2 цагийн дараа

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд авлигын шалтгаан, ...

img

1 цагийн дараа

E-Mongolia системд цагдаагийн байгууллагын хариуцсан чиг үүргийн хүрээнд 43 төрлийн үйлчилгээг үзүүлж байна

Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд цагдаагийн байгууллагын хариуцсан чиг үүргийн хүрээнд 43 төрлийн үйлчилгээг үзүүлж ба...

img

44 минутын дараа

4447 хүн донор болох хүсэлтээ өгсөн байна

Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголи...

img

9 минутын дараа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс 7 хоног үргэлжилнэ

Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуул...

img

17 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд