Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Т.БААСАНСҮРЭН: Улс нийгэм, хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа цагт сонин, сэтгүүл байсаар л байх болно

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 4 сарын 23

img

115

news-img

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч Т.Баасансүрэнтэй цаасан хэвлэлийн ач холбогдол, үүрэг оролцоо өнөө цагт хэрхэн тулгамдаж байгаа талаар ярилцлаа.


-Таны хувьд олон жил хэвлэл мэдээллийн салбарт зүтгэж яваа хүн. Төр, нийгэмд тулгамдсан асуудлыг хэвлэл мэдээлэл, тэр дундаа цаасан хэвлэлээр дамжуулан түмэн олны дуу хоолойг хүргэж ирсэн хүн. Энэ утгаараа таны үед цаасан хэвлэлийн ач холбогдлыг иргэд олон нийт хэрхэн ойлгож хүлээн авдаг байсан бэ?

-Сэтгүүл зүйн онол, практикт “Тогтмол хэвлэл” гэсэн ойлголт бий. Сонин ба сэтгүүлийг хэлж байгаа юм. Дэлхийн аль ч улс орны хэвлэл мэдээллийн түүхийг сөхөж үзэхэд хэвлэл, мэдээллийн салбар нь сонин, сэтгүүлээс эхлэл үүслээ тавьсан байдаг. Монголд гэхэд 1913 оны гуравдугаар сарын 6-нд Нийслэл хүрээнд анхны дугаараа хэвлэн гаргасан “Шинэ толь хэмээх бичиг” сонин байх жишээтэй. Сонин сэтгүүлийг улс орнуудын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн эхлэл цэг, анхдагч ундарга нь гэж бүрэн үндэстэй хэлж болно. Тийм учраас нийт хүн төрөлхтөн цаасан хэвлэлд нэн хүндэтгэлтэй хандаж зүйл бүрээр хөхиүлэн дэмжиж ирсэн байдаг юм. Тогтмол хэвлэл буюу сонин, сэтгүүлийн нийтлэлээс нийгэмд үзүүлж ирсэн нөлөө, ач холбогдлыг үгээр илэрхийлэн тодорхойлж хэлэх юм бол хэдэн арван боть ном болно. 1921 оны Ардын хувьсгалыг “Монголын үнэн” сонингүйгээр, 1990 оны ардчилсан хувьсгалыг “Ардчилал” зэрэг чөлөөт хэвлэлгүйгээр ойлгох аргагүй шүү дээ. Сэтгүүлчид дотроо сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, цахим сэтгүүл зүй гэх зэргээр дагнаж мэргэшдэг. Би бол сонины сэтгүүлч, өдөр тутмын сониноос хөдөлмөрийн гараагаа 1974 онд эхлүүлж байлаа. Өдөр тутмын сонингүйгээр Монголын нийгмийн амьдралыг бүрэн төсөөлөхийн аргагүй болчихсон хүний нэг.

-Нэг хэсэг “Сайд, ялаа хоёрыг сониноор намнадаг” гэх үг олон нийтийн дунд хэлц үг болтол түгсэн. Хэдий бүдүүлэг үг ч гэлээ тухайн үед сонин хэвлэлийн баримттай хүч нөлөөлөл нь ингэж танигддаг байсан юм болов уу гэж ойлгодог. Ер нь сонины редакц ямар зарчмаар ажилладаг байв. Уншигчдын гарт шинэ дугаараа хүргэх хүртэл ямар шат дамжлага туулж нэг сонины дугаарыг гаргадаг байсан талаар та товчхон дурсахгүй юу?

-Энэ үг худлаа биш үнэн. Өнгөрсөн зууны наяад оныг эргээд саная л даа. БНМАУ-ын Засгийн газар хүнд суртал, ажил үүрэг нь давхардсан, илүүдсэн орон тоог цэгцлэн хэмнэлт гаргахаар шийдвэрлэж тус улсын найман яамыг нэгтгэн таван яам болгож байсан баримт бий. Хэдийгээр ингэж орон тоог цөөлж хэмнэлт гаргаж байсан боловч “Үнэн” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Ш.Цэен-Ойдовын “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”, Г.Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” зэрэг шүүмжлэлт нийтлэлийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэн Монголд Ойн яамыг цоо шинээр байгуулж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг хамгаалах төрийн захиргааны төв байгууллагыг ингэж үүсгэ

Хөвсгөл нуурын эрэг дээр Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах үйлдвэр барих бэлтгэл хангагдаж, бүх судалгаа шинжилгээ хийгдээд өнөө маргаашгүй төмөр зам тавих ажлыг эхлүүлэх гэж байхад “Үнэн” сонинд Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцнаа” хурц шүүмжлэлт нийтлэл нийтлэгдсэнээр Орос, Монголын Засгийн газар, эрх баригч намуудын шийдвэр цуцлагдаж байсан удаатай. Ийм баримт өнгөрсөн түүхэнд олон бий. Сонины редакцууд хэлтэс, тасгийн зохион байгуулалттай ажилладаг, хамгийн дээд талд нь тухайн сонины зөвлөл нийтлэлийн бодлогоо зангиддаг байсан. Сонины нарийн бичгийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, тухайн өдрийн дугаарыг хариуцсан сонины редакцийн зөвлөлийн гишүүн уншина. Өдөр тутмын сонинд эх хэлний мэргэжилтэн заавал байдаг байв. Ийм шат дамжлагаар уншигдаж, хянагдаж гарсан сонины дугаараас алдаа мадаг бараг гарахгүй. Тэр үеийн өдөр тутмын “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” зэрэг сонины дуртай дугаарыг Төв номын сангаас аваад уншаад үзээрэй. Андашгүй, харамсалтай нь өнөөдөр тэр практик бараг мартагджээ. Өдөр тутмын сонин бол нэг хоёрхон хүний бүтээл биш, нийт хамт олны бүтээл байх ёстой юм аа.

-Сонин бол Монголын хэвлэл мэдэллийн салбарын үндэс суурь нь. Аливаа зүйл үндэс суурь, түүхээ таньж, мэдэж байж зөв тогтолцоогоороо үргэлжилдэг. Харамсалтай нь өнөөгийн нийгэм үндэс суурь болсон бүх зүйлээ үгүйсгэж, устгаж байна шүү дээ. Үүнд мөн хэвлэл мэдээллийн салбар үндсэн суурь болсон цаасан хэвлэлээ ангалын ирмэг рүү түлхэж байх шиг…Аливаа зүйлийн эхлэл гэдэг агуулгаар нь та уг асуудлыг хэрхэн ойлгож байна вэ?

-Сонин бол Монголын хэвлэл мэдээллийн салбарын үндэс суурь гэдэгтэй бүрэн санал нэгдэж байна. Үнэхээр тийм юм. Тэр үндэс сууриа мартаж, үнэт зүйлээ үгүйсгэж эхэлж байгаа бол Монголын нийгэм харанхуйлж буйн шинж тэмдэг. Ардчиллын үлгэр жишээ гэгддэг АНУ-аас эхлээд бүх ардчилсан улс орон цаасан хэвлэлээ ад үзэж, нүүр буруулаагүй байгаа шүү. Улам л хөгжүүлж, зүйл бүрээр хөхиүлэн дэмжиж байгаа. Бусдын туршлагыг ч анхааралтай ажиглан харж туршлага судалж байдаг юм билээ. АНУ-ын Конгрессын номын санд гэхэд дэлхийн ихэнх улс орны, түүний дотор Монгол Улсын өдөр тутмын хэвлэл-“Өдрийн сонин”, “Зууны мэдээ” гээд байж байх жишээтэй. Тухайн улс орон, тэндхийн нийгмийн амьдралын үнэн бодит байдал, ерөнхий дүр төрхийг өдөр тутмын сонин, сар, улирлын сэтгүүлүүдийн нийтлэлээс нь олж үзэж, таньж шинжиж байна гэсэн үг. Бодит байдал ийм байхад Монгол Улсад хуруу дарам цөөхөн өдөр тутмын сониноо ангалын ирмэг рүү арай түлхээгүй байлгүй дээ. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ чинь мэргэжлийн сэтгүүлч хүн, тийм юм хийхгүй ээ. Үндсэн мэргэжил нь сэтгүүлч. “Алсын хараа-2050”-ыг нь анхааралтай сайн хараарай, чөлөөт хэвлэлээ хөгжүүлнэ гэснээс бус устгана гэж зориогүй байлтай.

-Сүүлийн үед сонин, ном уншдаг хүн байхгүй болсон гэж дээр дооргүй ярих боллоо. Ер нь нийтээрээ бүгд уншихаа больчихвол энэ нийгэм юу болж өөрчлөгдөх бол. Нөгөө талаасаа аливаа зүйлийг судлаад, ойлгоод уншсанаараа хувь хүнд оюун санааны хувьд ямар өөрчлөлтүүд илэрдэг юм бол оо?

-Тэгж ярьж байгаа. Үүнд үнэний хувь бий болов уу гэж ихэд харамсаж сууна. Ном, сонин уншихаа больж буй бол сэтгэхүйн гэгээрлээс улам л холдож байна гэсэн үг юм. Цахим мэдээлэл, гар утас зэргээс бүх мэдээллээ олоод харчихаж байна, хангалттай мэдээлэлтэй байгаа гэвэл тэр нь бас л өрөөсгөл ойлголт. Ном зохиол, сонин сэтгүүлийг юугаар ч орлуулж болшгүй. Танин мэдэхүй, соён гэгээрлийн шавхагдашгүй эх ундарга бол ном зохиол, сонин хэвлэл. Хайш яйш бус хамгийн цэгцтэй, шинжлэх ухааны олон талт эх үндэстэй мэдээллийг зөвхөн тэндээс л олж авах боломжтой юм. Нар мандахгүй бол үүр цайж өдөр болохгүйтэй адилхан ном, сонин уншихгүй бол хүний оюун ухаан тэлэхгүй, гэгээрэхгүй, харанхуй шөнөтэй эгээ л ижилхэн болно. Оюун санаа гэдэг бол үргэлж оргилж буцалж, огшиж, омогшиж байдаг үзэгдэл шүү дээ.

-Дэлхийд төдийгөөс өдийг хүртэл цаасан хэвлэлийн нөлөөлөл, хүртээмж, чанар буурч, өсөх байдлаар хэлбэлзэлтэй явж ирсэн. Гэхдээ устаж алга болсон нь ховор. Харин ч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад цаасан хэвлэлийн ач холбогдол сүүлийн жилүүдэд асар ихээр нэмэгдэх болсон. Дэлхийн уншигчдын хандлага эргээд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү шилжиж байна гэдэг судалгаа бий. Ха-рин эсрэгээрээ манайд цаасан хэвлэл өдрөөс өдөрт хумигдаж байгаа нь уншигчдын хандлагаас болж байна уу, улстөрчдийн бодлогоос болоод байна уу?

-Цаасан хэвлэл буюу өдөр тутмын сонин Монголд устаж алга болохгүй ээ, үүнд итгэлтэй байж болно. “Өдрийн сонин”-гүй Монгол Улс, “Зууны мэдээ”-гүй монгол үндэстэн гэж хэлүүлбэл сайхан байх уу? Ертөнцийн шившиг болж Гинессийн номд бичигдэх байлгүй дээ.

Анх Америк, Европын улс оронд телевиз буй болж байхад “Театр яана аа, сөнөлөө мөхлөө” гэцгээж байсан. Түүнээс хойш зуун жил өнгөрчээ. Сонгодог дуурь, сонгодог бүжгэн жүжиг байдгаараа л байж байна, улам л хөгжиж байгаа. Цахим мэдээлэл ахуй амьдралд нэвтрэх үед “Сонин сэтгүүл баяртай” гэх нь холгүй байсныг санацгааж байгаа байлгүй. Гэвч сонин, сэтгүүлүүд нийгмийн хэрэгцээг хангахад идэвхтэй оролцсоор л байна. Цахим сэтгүүл зүй харин өнөөдөр уламжлалт сонин, сэтгүүл шиг түүхэнд үүрд хадгалагдаж үлдэх ямар арга чарга байна вэ гэж тархиа гашилгацгааж байна. Сэтгүүлчид бол эрин цаг үеэ бичиж үлдээдэг, үүгээр үнэ цэнэ нь тодорхойлогддог. Тогтмол хэвлэл буюу сонин, сэтгүүлийн үнэнхүү өндөр ач холбогдол нь үүнд оршино. Түүхэн үнэний гэрч болж үлддэг. Улс нийгэм, хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа цагт сонин, сэтгүүл байсаар л байх болно. Хүн төрөлхтний хөгжлийн энэхүү нийтлэг чиг хандлага, гольдролоос Монгол Улс хальтран хазайгаад хаа холдох юм, дэлхийн татах хүчнээс мултран гарч чадахгүй буй за. Хэрэв манайд өдөр тутмын хэвлэл хумигдаж байгаа бол уншигчид үүнд буруугүй. Улстөрчдийн булхай харин байж магадгүй.

-Мэдээж сошиал сүлжээ, цахим ертөнц хүчтэй нөлөөлж байгаа. Гэхдээ бусад оронд ч сошиал сүлжээ, цахим ертөнц манайхаас ч илүү өргөн ашиглагддаг ч тэр улсын хүмүүс цаасан хэвлэлийн ач холбогдол, үнэ цэнийг улам л сэргээсээр байгаа нь ямар учиртай вэ?

-Уламжлалт тогтмол хэвлэл, цахим сошиал сүлжээ энх тайвнаар зэрэгцэн оршино, тэгэх нь аль алинд нь илүү өлзийтэй. Нэгдэж нийлж улам хүчирхэг болж буйг ч үгүйсгэж болохгүй, тийм хандлага ажиглагдаж байгаа.

-Хамгийн хорлонтой нь Төрийн гаргасан хууль нийгмийн оюун санааны эсрэг байгаа нь харамсалтай. Жишээ нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд тогтмол хэвлэл захиалахыг хориглосон заалт байгаа. Уг заалтаас болоод төрийн байгууллагууд нийтээрээ сонин захиалж, уншдагаа больсон. Угтаа сонин бол баримт, архив. Энэ утгаараа төрд гарсан эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө үйлдлийг баримтжуулах сонирхолгүй байх шиг байна. Тиймээс л хуулийн аргаар Монголын хэвлэл мэдээллийн суурь эхлэл болсон цаасан хэвлэлийг сөнөөж байгаа нь нууц биш. Ахмад сэтгүүлчийн хувьд та үүнд ямар санал, шүүмжлэл хэлмээр байна вэ?

-Төрийн хэмнэлтийн тухай хуульд тогтмол хэвлэл захиалахыг хориглосон заалт оруулсан нь үнэн бол хэмнэх юмаа хэмнэж чадсангүй дээ л гэж хэлэх байна. Нуухаа авах гээд нүдээ сохолсонтой адил юм болжээ. Төр нүдгүй болж сохорчихсонтой агаар нэгэн. Үнэн түүх баримт болж сонин хэвлэлд бичигдэж үлдэх ёстойг мартжээ. Тун тусгүй, арай тэгээгүй байлгүй дээ. Үтэр түргэн засч алдаа мадгаа арилгана гэдэгт итгэлтэй байна.

Э.Мөнхтүвшин

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2025 оны 09 сарын 16 өдөр 1. Тендерийн ерөнхий мэдээлэл. Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Дотор заслын аж...

img

7 цагийн дараа

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Аргын тооллын есдүгээр сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 26, Найралт эх одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:32 цагт мандан...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус о...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Үйлтэй 5 толгой” нийтлэл хэвлэгдлээ 

Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ЦЕГ-ын Хар тамхитай тэмц...

img

7 цагийн дараа

25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна

Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HO...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Noranepida

Прочитал про лакокрасочные материалы, делюсь находкой. Подробности: [url=https://novosti-dny.su/novosti-dnya/ekonomika/nedvizhimost/248597-kriterii-vybora-nadezhnyh-fasadnyh-lakokrasochnyh-materialov-dlja-naruzhnyh-stroitelnyh-rabot.html]лакокрасочные материалы[/url].

trend

Evgeniyfut

Если ищете данные о сколько аэропортов в москве, вот сайт. Подробности тут: [url=http://cartel.watch/2025/04/27/dealer-plants-drugs-on-girlfriend-finds-out-shes-a-working-informantvideo/]сколько аэропортов в москве[/url].

trend

Andreyfut

Если тема займов актуальна, вот источник. Ссылка: [url=http://old.russkoepole.de/ru/news-18/6264-volfgang-shnajderkhan-sovetskie-voiny-osvobodili-germaniyu-ot-fashizma-my-chtim-ikh-pamyat.html]займов[/url].

trend

Lucylfut

Статья о бетсити ставки на спорт показалась интересной. Смотрите: [url=https://subscribe.ru/group/umnyie-novosti/19165913/]бетсити ставки на спорт[/url].

trend

Michaelfut

[url=https://ride-with-vivatpizza.ru/gid-po-pokupke-novostrojki-v-moskve-ot-zastrojshhika/]купить дачу[/url]

trend

WiltonFuemy

[url=https://wefit.ru/uchimsya-schitat-shansy/]Новые букмекерские конторы без обмана.[/url]

trend

Travelprult

[url=https://cherry-socks.ru/chudesa-sveta-v-rossii/]все аэропорты москвы[/url]

Онцлох нийтлэлүүд