мэдээ
МАН Их хурлаа угтаж намын даргаа яллагдагч болголоо, төрийг эмхлэх үүрэг АН-д оногдлоо

Админ
2025 оны 10 сарын 27
39

Монгол төрийн жолоо цулбуурыг МАН 100 гаруй жил тасралтгүй барьсан. Сүүлийн 30 гаруй жилд нь олон намын тогтолцоотой, тэр дундаа МАН-аас гадна АН хүчтэй сөрөг хүчин гэдэг ч МАН өөртөө зориулсан сонгууль хийх зэргээр давуу байдлыг барьсаар ирсэн. Гэтэл нь өнөөдөр юу болов? Ард нийтийн эдэлж хэрэглэх баялгийг өөрсдөдөө хуваарилж идэж ууцгааж байсан нь зах зухаасаа ил болж эхэллээ.
Энэ мэтчилэнгээр: МАН сайнаасаа муу үйл их хийж байсныг өнөөдрийн монголчуудын аж амьдрал нотлон харуулна.
Тэрнээс гадна: МАН-ынхан өнгөрөгч 100-нд хэдэн ч намын даргаа цааш харуулсан юм мэдэхгүй. Гэлээ гэхдээ: 92 оноос хойших түүхэндээ бол өөр хоорондоо ходролцдог, шудралцдаг болсон. Харин энэ удаад намын даргынх нь өрсөлдөөн өнөөдөх ихээхэн харгис хатуу түүхээ давтаад эхэллээ. Даанч тэд нар ойрд: 37 оныг санагдуулж байна гэж хэрэлдэцгээгээд байсан юм. Зөгнөсөн үү, мэдсэн үү тэр нь биеллээ оллоо. Нэг сарын өмнө намын даргыгаа сонгох бага хурлынх нь өмнөх өдөр МАН-ын байрнаас баривчилгаа хийгдсэн. Тэрхүү хурлаас сонгогдсон намын даргыгаа өнгөрөгч 7 хоногийн 5 дахь өдөр шинэ томилогдсон хуулийн сайд нь яллагдагч болголоо. Мөнхүү МАН-ын даргын суудлаас болж УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэг өдөр огцорсон үйл явдал ч болж өнгөрлөө.
Одоо МАН-ын УИХ-д байгаа бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж ажиллах боломжгүй. 37:31 харьцаатай болсон. 37-той хэсэг нь АН-ын амыг хараад эхэлсэн. Ердөөсөө АН орж л нэг талд нь гаргахгүй бол тэд цаашаагаа ямар ч хамтын шийдвэр гаргах боломжгүй. УИХ, Засгийн газар ажиллах чадамжгүй болсон.
Тиймийн учраас: МАН-ын 31-тэй хэсэг нь Үндэсний эвсэлтэй нийлээд сөрөг хүчин болж байх шиг.
Нэмээд: Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр Ерөнхий сайд үлдэж, Засгийн газар тогтож байгаа харагдавч цаагуураа зарим бүрэлдэхүүн нь гарах магадлал үүсээд эхэлжээ. ХҮН намынхан Засгийн газраас гарах сурагтай.
Энэнээс гадна: МАН-ын Их хурал дараа сарын дундуур болно. Тэр хурлыг угтаад МАН-ынхан бага хурлаас сонгогдсон намын даргаа яллагдагч болголоо. Эцсийн бүлэгт: Хэдэн долоо хоногийн турш ээлжлэн бие биедээ нокаут хийж явсан Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын хэн нь ч намынхаа Их хурлын босгыг давж чадахгүйд хүрэв. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс хойш МАН-ынхан бүлэг хэсгээрээ уулзаж энэ шийдэлд хүрч байгаа сурагтай. МАН-ынхан: Энэ хоёрын хэн хэнийг нь болихгүй бол намын хагарал улам даамжирч дараа дараагийн сонгуулийн ялагдлын суурь болно гэж ярьж байна. Яг энэ дээр 37 ч, 31 ч ижил байр суурьтай болж байгаа бололтой.
Базах нь ээ: МАН-ын даргын албан тушаалын зодооны хөлд Монголын төр тарамдаж гүйцлээ. Монголын ард нийт ч хонь шигээ номхон дөлгөөн, дуу шуугүй юм. Хэдэн даргын хэрүүлээс гаралтай хямралыг үл тоон дор бүрнээ ахадсан ачаагаа үүрч дүүрсээр амьдрах гээд зүтгэцгээх.. Бодит нь: Төрийн ажил цалгардаж, болж бүтэж байгаа нэг ч юм үлдсэнгүй. Ард нийтийн 50-иас дээш хувь нь амьдардаг нийслэл хот өвлийг давж чадах үгүй нь тодорхойгүй. Халаалт муу. Шатахуун тас. Хөдөөд ч зуншлага, намаржаа ихэнх нутагт тааруу өнгөрсөн. Өвс хадлангаас эхлээд шатахууны тасралттай холбоотой өвлийн бэлтгэл тасалдсан байдалтай. Энэний ард эдийн засаг юу ч болж байгаа юм мэдэхгүй. Долларын ханш, юмны үнэ нэмэгдсээр л байна. Гэсэн хэдий ч МАН хэзээ ажлаа хийж, төрийг тогтворжуулж, хэзээ ард нийтийн ахуй амьдрал сайжрах нь тодорхойгүй байна. Тодорхой нь: Нам доторх зодооноо үргэлжлүүлэх шинжтэй бөгөөд Их хурлаа угтаж намын даргаа яллагдагч болгосныг бүгдээрээ харж байна. Уулаасаа: Найдах ч хэрэггүй, тэдэнд ажиллах хүсэл эрмэлзэл нь ч байхгүй болжээ. Тэгэх тусам нам нь ч, Засгийн газар нь хүлээн зөвшөөрөгдөхөө нэгэнтээ больжээ. Хэн ч тэд нараас юу ч хүлээхээ больсон. Залхсан. Зайлаасай гэж хүсэж байна. Тиймийн учраас төрийг эмхлэх үүрэг АН-д оногдлоо. Цаг нь ч болж…
Ө.Билэг
МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Маргааш 12:00 цагаас М...
3 цагийн дараа
ХКН-ын IV бүгд хурал болов
Хятадын Коммунист намын Төв Хорооны 20 дахь удаагийн IV бүгд хурал энэ 20-23-нд Бээжинд зохион байгуулагдаж, Төв хорооны 168 гишүүн ...
3 цагийн дараа
“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна
Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг н...
3 цагийн дараа
Б.Энхболд: Иргэд цагдаагийн байгууллагад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой иргэний зөвлөлийн талаар ярилцлаа. -Иргэдийн зүгээс цаг...
2 цагийн дараа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд


