Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 27

Валютын ханш

value

гадаад

ХКН-ын IV бүгд хурал болов

trend

Админ

img

2025 оны 10 сарын 27

img

27

news-img

Хятадын Коммунист намын Төв Хорооны 20 дахь удаагийн IV бүгд хурал энэ 20-23-нд Бээжинд зохион байгуулагдаж, Төв хорооны 168 гишүүн болон 147 орлогч гишүүн оролцсон байна. Бүгд хурал Хятад улсын эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан-технологийн инновацийн бодлого, хувийн хэвшлийн итгэлийг нэмэгдүүлэх, дотоод эрэлтийг дэмжих, намын дотоод сахилга, цэрэг-улс төрийн хяналтыг чангатгах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжил ба экологийн тогтвортой байдал зэрэг асуудлыг хэлэлцэв. Уг хурлаар Төв Хорооны илтгэл, намын бодлого, хөгжлийн чиглэл зэргийг хэлэлцэж “КХН-ын Төв Хорооны санал болгосон “Өндөр чанартай хөгжил, технологийн бие даасан байдал, тогтвортой аюулгүй өсөлт” уриа бүхий 2026-2030 оны 15 дугаар таван жилийн төлөвлөгөөг баталж, тусгай тайлан болон мэдэгдэл(communique) гаргав. Зарим судлаачид “Энэхүү бүгд хурал томоохон шинэчлэл бус, харин бодлогын тогтвортой байдлыг баталгаажуулах, дарга Си Жиньпиний удирдлагыг дахин бэхжүүлэх шинжтэй боллоо” гэж дүгнэв. Харин олонх нь “Хятадын удирдлагад дөрвөн том хүчин байдаг. Эдний гурав нь нэгдэж Бүгд хурлын өмнө дайтах сонирхолтой, дээд тушаалын есөн генералыг нь “буулгаж” Си даргыг хүчгүй болгов.

Ингэснээр Си Жиньпин суудалдаа үлдэж, Дональд Трамптай уулзахаар болов” гэж дүгнэв. Хэрэв энэ үнэн бол урд хөршийн Бүгд хурлаар төрийн эргэлтгүй “Төрийн эргэлт” гарч, Хятадын “Өөр дээрээ гал дуудах” бодлого эрс өөрчлөгдсөн гэсэн үг юм.

Хятадын Гадаад хэргийн яамны сайтад IV бүгд хурлын үйл явц, шийдвэр англи хэлээр “Communique of the Fourth Plenary Session of the 20th Central Committee” гэсэн нэрээр тавигдсан бөгөөд үүнд нь “Power of Siberia 2” буюу “Сибирийн хүч-2” хийн хоолойн талаар нэг ч өгүүлбэр, ганц ч үг алга байна.

Мөн Дэлхийн банк болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөгжил, шинэчлэлийн хороо хамтран гаргасан Хятад улсын 2030 он хүртэлх хөгжлийн стратеги, бодлогын чиг хандлагыг тодорхойлсон “China 2030: Building a Modern, Har­monious, and Creative So­ciety” буюу “Хятад 2030: Орчин үеийн, эв нэгдэлтэй, бүтээлч нийгмийг байгуулах нь” гэсэн иж бүрэн тайлан, Хятадын Засгийн газрын төв байгууллагын нэг болох Төрийн зөвлөлийн Мэдээллийн албанаас гаргасан “White Paper on China’s Energy Transition” буюу “Хятадын энергийн шилжилтийн тухай Цагаан ном”-д ч “Сибирийн хүч-2” хийн хоолойн талаар ганц ч үг алга.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Маргааш 12:00 цагаас М...

img

3 цагийн дараа

ХКН-ын IV бүгд хурал болов

Хятадын Коммунист намын Төв Хорооны 20 дахь удаагийн IV бүгд хурал энэ 20-23-нд Бээжинд зохион байгуулагдаж, Төв хорооны 168 гишүүн ...

img

3 цагийн дараа

“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг н...

img

3 цагийн дараа

Б.Энхболд: Иргэд цагдаагийн байгууллагад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой иргэний зөвлөлийн талаар ярилцлаа. -Иргэдийн зүгээс цаг...

img

3 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар ...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд