мэдээ
Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Админ
2025 оны 4 сарын 24

Монголбанкнаас мэдээлснээр, гадаад валютын албан нөөц 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн. Он гарснаас хойш хөгжингүй улс орнуудын гадаад худалдааны нөхцөл байдал, түүнээс үүссэн тодорхой бус байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ, тэр дундаа нүүрсний үнэд нөлөөлж, улмаар Монгол Улсад богино хугацаанд валютын орох, гарах урсгалд зөрүү үүсгэсэн билээ.
Засгийн газар, Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч, тогтмол арга хэмжээ авч ажилласнаар гадаад валютын улсын нөөц 5.0 тэрбум ам.доллар орчимд хадгалагдаж байгаа нь валютын төлбөртэй барааны импортоор илэрхийлэгдсэн дүнгээр тооцвол олон улсын жишиг доод түвшнээс харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Төв банк 2025 оны эхний улиралд гарсан энэ эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүүг арилгах, мөн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж ажиллажээ. Хамгийн сүүлд, 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкуудаас ирүүлсэн 113.5 сая ам.доллар худалдан авах саналыг Монголбанк 100 хувь биелүүлж, гадаад төлбөр тооцоог саадгүй явуулах чиглэлээр арга хэмжээ авч ажилласан байна.
Бэлэн валютын захын эргэлт валютын захын нийт эргэлтийн 5-аас бага хувийг эзэлдэг. Гэвч бэлэн валютын зах дээр эрэлт өссөн нь бэлэн валютын ханшийн зөрүү өсөхөд нөлөөлжээ. Энэ нь нэг талаас бэлэн валютын зузаатгалтай холбоотой боловч нөгөө талаас спекулятив үйл хөдлөл байгаа эсэхийг Монголбанк, СЗХ хамтран шалган, судалж буй ажээ.
Д.ЭРДЭНЭ
Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдалд анхааръя
Шинэ он гарах мөч ойртож буй энэ үед айл бүхний хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн...
1 цагийн өмнө
Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар са...
2 цагийн өмнө
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.12.26/ 10.26 цагт 59.5 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар 12...
2 цагийн өмнө
Зочид буудал, караокены өрөөнд камер байршуулсан явдлыг зогсоожээ
Зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагын өрөө, тасалгаанд нууцаар харах, сонсох төхөөрөмж суурьлуулан хүний эмзэг мэдэ...
3 цагийн өмнө
Нийслэлийн ирэх 5 жилийн төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын ээлжит бус IX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдри...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



