Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Хүн бүр хэвлэн нийтлэх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг авч хаях хэрэгтэй байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 26

news-img

Хуучин цагт хэвлэн нийтлэх эрх гэдэг ойлголт нэн ховор нандин, бас өндөр хариуцлагатай ажил байлаа. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулиар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг олгосон ч хүн бүр энэ боломжийг эдлэхэд түвэгтэй байв. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сонин, радио, телевизээр дамжиж байж л тэр хэвлэн нийтлэх эрхээ эдэлнэ. Үүний өмнө олон шат дамжлагатай, нарийн цензуртай. Нэг өгүүлбэр, үг бүр хүний эрхийн зөрчилд орох эрсдэлтэй учраас мэргэжлийн редакцийн шүүлтүүрээр заавал хянагдаж байж хэвлэн нийтлэгдэж, олон нийтэд хүрнэ. Ингээд харахаар хэвлэн нийтлэх эрх чөлөө нь зүгээр нэг хэн бүхний, юу хүссэнээ илэрхийлдэг чөлөөт индэр биш. Төр, нийгэмд нөлөөлөх хүчтэй зэвсэг байгаа биз. Харин өнөө цагт энэхүү ойлголт хэтэрхий үнэ цэнэгүй бөгөөд хялбар болжээ.

Технологийн хөгжлийн үр шимээр гар утастай болсон хүн бүр өөрийгөө хэвлэл мэдээллийн байгууллага гэж хэлэхэд болно. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, олон дагагчтай урлаг, спортынхон, нийгэмд нөлөө бүхий хүмүүс хэвлэн нийтлэх эрх гэдэг ойлголтыг өөрийнхөө ашиг сонирхолд үнэндээ л тултал ашигладгийг бүгд харж байна. Бараг хүн бүр өөрийн сонин, телевиз, кино студи, хэвлэлийн үйлдвэртэй мэт болов. Сошиал хаягаасаа пост гэсэн командыг хурууныхаа өндгөөр дарчихдаг байх жишээтэй. Энэ нь эргээд буух эзэн, буцах хаяггүй болохоор хариуцлага ч хүлээхгүй. Үр дүнд нь нийгмийг самарсан мэдээ мэдээлэл, тархи угаалт явагдаж байна. Хэн ч хамаагүй хэвлэн нийтэлж байгаа учир нийгэмд эмх замбараагүй байдал хэрээс хэтэрсэн. Дээр нь монголчуудын бараг дал, наян хувь нь галзуу шахуу учир нийгмийг орвонгоор нь эргүүлэх мэдээ мэдээлэл тарааж байна. “Хүн бүр хэвлэн нийтлэх эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалт эргээд нийгэмд гай тарьж эхэллээ. Энэ бол бодит үнэн…

 

БҮТЭН НИЙТЛЭЛИЙГ https://tsahim.dnn.mn/login-ЭЭС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШААРАЙ. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллы...

img

8 цагийн дараа

Онцгой байдлын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын байгууллагаас 2025 оны тайлангийн хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дэвшүүлсэн зорилт, үйл ажилл...

img

7 цагийн дараа

Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх ту...

img

7 цагийн дараа

Б.Энхтүвшин: Өнөөдрийн байдлаар 62719 тонн АИ-92 автобензин оруулж ирсэн

АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин: Энэ оны 12 с...

img

7 цагийн дараа

Арванхоёрдугаар сарын 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно

2025 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2026 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 27-...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд