Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 26

news-img

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүллээ.

Энэхүү хэлэлцээрээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулжээ.

Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Австри Улсын Нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах яам 2023 оноос хамтран ажиллаж, Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцож, талуудын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан гэдгийг салбарын сайд онцлов.

Бүгд Найрамдах Австри Улс Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын шаардлагыг энэ оны долдугаар сарын 17-ны өдөр хангасан талаар мэдээлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Гадаад харилцааны яамны 2024 оны мэдээллээр тус улсад Монгол Улсын 2668 иргэн оршин сууж байгаагаас 1696 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол манай улсад Бүгд Найрамдах Австри Улсын 30 иргэн оршин сууж буй гэсэн мэдээлэл байна.

Уг хэлэлцээрийн үр дүнд иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зочид буудал, караокены өрөөнд камер байршуулсан явдлыг зогсоожээ

Зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагын өрөө, тасалгаанд нууцаар харах, сонсох төхөөрөмж суурьлуулан хүний эмзэг мэдэ...

img

8 цагийн дараа

Нийслэлийн ирэх 5 жилийн төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус IX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдри...

img

7 цагийн дараа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллы...

img

7 цагийн дараа

Онцгой байдлын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын байгууллагаас 2025 оны тайлангийн хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дэвшүүлсэн зорилт, үйл ажилл...

img

6 цагийн дараа

Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх ту...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд